"Дэр бол зөвхөн толгой амраагч биш юм"... Энэ хатуу хийгээд үнэн үгийг нэрт сурган хүмүүжүүлэгч, судлаач, шүүмжлэгч, хэвлэн нийтлэгч нэгэн бээр хэлсэн байдаг. Тэрээр энэ алдарт үгээ хэлснээр тухайн нийгмийнхээ тодорхой хэсэгт нөлөөлж, үе үеийн хүүхэд багачуудын бахархан дуурайх "ачтан" болжээ. Түүний хэлсэн энэ үгээр уриа лоозонгоо хийсэн шинэ үеийнхэн, зүрхэндээ гэрэлт бамбар асаасан мэт хожмын ирээдүй өөд итгэлтэйеэ алхах болсон билээ.
Энэ үг хэлэгдэх болгосон, дарлагч этгээдүүдийн зүгээс ирэх мөрдлөг, хавчлагын дор нууцаар хийгдэж байсан хувьсгалын чанартай зүйл нь мэдээж "Дэрэн байлдаан" юм. БАЙЛДААН гэсэн үгийн дор хавчигдан гадуурхагдаж, хахир хатуу багш нар болон, эцэг эхийн зүгээс ирэх дарамт шахалтанд байнга өртсөөр иржээ. Гэвч тэдний энэ явуургүй, хорон муу санаа бүтээгүй юм. Учир нь аливаа нийгэм хөгжин дэвжихийн хэрээр хувь хүний ухамсар дээшилж, ялангуяа хүүхэд багачуудын дэрэн байлдаанд итгэх итгэл нэмэгдсэнээр өдгөө "Дэрэн тулаан" хэмээх спортын нэгэн төрөл болтлоо хөгжиж чаджээ.
Манай орны хувьд XX зууны сүүлээр буюу наяад оны эхээр үндэс сууриа тавьсан гэж түүхчид үздэг. Олон улсын дэрэн байлдааны холбоонд (ОУДБХ) аль наяад оны үед элсэн орсноор Монголын дэрэн байлдааны Эвлэл байгуулагдаж, цар хүрээгээ өргөжүүлэн тэлж, улмаар ардачилалын салхи сэвэлзсэн он жилүүдэд эцэг эх, багш нараас ирэх дарамт шахалт устаж, түүгээр ч үл баран, Монголын Дэрэн Байлдааны Холбоо, улмаар Нам байгуулагдан, тухайн үеийн шижигнэсэн сайхан залуусаар эгнээгээ тэлж, үе үеийн охид хөвгүүдийг "ардын уламжлалт" дэрэн байлдаанаар хүмүүжүүлэх үйлсийг гардан зохион байгуулж ирсэн арвин их туршлагатай хамт олон болтлоо хөгжжээ...
Дэрэн байлдааныг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх аугаа их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж явсан хосгүй гавъяатай ахмадууддаа болон, намын мянга мянган гишүүд дэмжигчиддээ ирж яваа цагаан Барс жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрөлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөе!!! Дэрээр байлдаж яваагүй хүүхэд үгүй тул, хүүхэд байгаагүй хөгшид гэж үгүй билээ. Уламжлалт дэрэн байлдаанаа хөгжүүлж, Юнескогийн анхааралд хүргэх болтугай... "Дэр бол зөвхөн толгой амраагч биш юм" А. Авдар...
55 сэтгэгдэл:
Нцоом гэж нэг юм дэр мэрний зураг оруулаад, Дэрэн байлдаан майлдаан ярьж байж хүний өвчин хөдөлгөөд хаячлаа л даа. Ямар ч гэсэн маазрах сэдэл өгсөн Нцоомдоо баярлалаа...
Бас гоё байлдаж тоглож болно. Хүнд бэлэглэж болно нтр......
би дэрээр ёстой байлдаж үзээгүйн байна.
бээлий мишокыг эс тооцуул, бодуул дотроо элстэй биш харин өдтэй мишокоор цохиулж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байх тиймүү кк
oooy ahin ay aimar surtei ain uram ordog bn sht
Ха ха "Олон улсын дэрэн байлдааны холбоо" гэнэ , тэгүүл блогчидын дэрэн байлдааны тэмцээн зохиовол нтр.
хо хо хо юун дэрэн байлдааны холбоо байдаг билээ.. нтэр бодчихсон суулаа шд. валайн а одоо. Би танай холбоонд элсье нтэр... хо хо хо
der bolzovhon tolgoi amraagch bish ogzog dor ivdeg ivees...mon elgendee teverch erkh golog orluulagch.............
Дэрээр байлдаж болно бас толгойгоо амрааж болно. Өөр бас бус юманд дэрийг ашиглаж болдог тухай мэдэх юм байна. Жишээлүүл юуны үед ивээс хийхэд тохирможтой нтр. Бас ганцаараа хонож байгаа үедээ тэвэрч унтах гэх мэт. Кинон дээр бас бууны өмнө дуу намсгагч байдлаар, эсвэл дургүй хүнийхээ нүүрэн дээр дарж алах байдлаар ашиглаж байсан. Дэрийг хүн алах, хүн хийхэд бүгдэнд нь ашиглаж болдогт их гайхсан шүү.
Улс төржүүлээд жоохон юмыг сүртэй болгочихийм аа ккк
Авдар : Сулиар чи муу. Биштий гуц. Чамаа муутай бол яаж ч байлдсан болжий шүү...
Давкаа : Бэлгэнд авч бас болно тэ...
Хэрэм : Нцоом та хоёрт нэг нэг дэр бариулаад холбоод тавьчих юм саан. Цаадах чинь бас байлдаж байгаагүй гэсэн ккк
Хүн биш : Гого байгаа биз...
Херо : Зохиовол намайг дуудаарай. Би дасгалжуулагч хийнэ шөө гсн
Болдууш : Тэгээрэй. Тэхдээ холбоо биш Нам шүү дээ. Намд элсэхэд нам шүүдээ ккк
Тугал : Бас салтаандаа гавчуулж ганцаардлаа тайлж болохнээ тиймээ кххх
Бороо : +18 болгочиж байгаад баахан юм нэмчдийн билүү кккк. Японуудын ч билүү модон дэрээр байлдвал ч алуулхын байна л даа хахахааа
Аав : Чи өөрөө л тэгж хараад унахымаа. би зүгээр л цагаан сарын мэнд хүргэж байшд намын нөхөддөө кххх
Би тэр Бороогийн бичсэнийг бичих гэснээ больсийн. Тэгсэн Бороо биччиж. Ингээл бичлэг бузарлаад нтр......
Уламжлалт дэрэн байлдаанаа хөгжүүлж, Юнескогийн анхааралд хүргэх болтугай...
Би дэрэн байлдааны спортын 2-р зэргийн байлдагч шд нтр. 1-р зэргийг нь авах гэсэн чинь насанд хүрчихсэн. Одоо надтай байлдах хүн олдохгүй л байна. Уг нь 1-р зэргээ авчуул зүгээр л байхын.
би яахуу байлдаж болжийн даанч би зэрэггүйм чинь чи олигтой хп авч нэгдүгээр зэрэгт хүрч чадкүн байна кк
энэ их гоё гоё үхэрнүүдтэй блог байнаа тээр доор бас нэг байна
Давкаа : Нэгнийхээ хэлээгүйг нөгөөх нь нөхдөг нь жам юм даа
Бүжигчин : Тэр ерөөл бат оршигээ...
Ундрига : Арга байхгүй бага залуугийн л спорт юм даа хохохо. Олимпийн төрөлд оруулчихсан бол манайхаас маангар олон алтан медалиуд авсан байгаа л даа
Зочин : Эзнээс нь эхлээд олон бий тэднүүд чинь
За тэгээд сурсанаараа муусайн хужаа нар өөрсдийнхөө соёлын өв гээд бүртгүүлчинэ дээ
Ардчилл гараагүй бол тэгээл айн.ойлгожийгааз дээ?дэр дэрэлдгүй би бол гилс бууж өгөх байсан байх даа хэхэ
Хаха та нээрээ зугаатай хүн шүү.Монгол ардын дэрэн байлдаан гэхиймуу хаашаан хахаха
Balaieeiiin hahaha ter deer ooroo oortoo hariult ogchihson bn. hahahahaha ...
neeree ta sain uu? ajil sain uu? oird mend medeltseeguim bn sht kkkk. ajil butemjtei biz dee?
дэрийг бас ивж болдгын нтр
гаххххххххххххххххх ОУДБХ байхдаа яахуу дээ???? дэр бол зөвхөн толгой амраагч биш юм.
АРСЛАНТАЙ АВДАР БОЛ СКЛАД ТӨДИЙ ЗҮЙЛ БИШ ЮМ
Аанхаа : Олон улсын чанартайм болохоор хужаа нар зөнгөртөж зүрхлэхгүй байлгүй дээ
Доги : Ардчиллаас өмнө өдөн дэр ховор байжээ гэж
Бастс : Ардын, уламжлалат, түүхэн... этр гээл явж өгнө дөө ккк
Гашуун : Сайн сайн уу? Би сайн... чи сайн...гэснээс худал хэлкүү шөө. Би байсан. Чи л байгаагүй шөө
Деспи : Чи өөрөө ивдэг дэр... ёооо чамд ямар муухай хулхидуулаваа хахахааа
Аниргүй : Эхнийх нь ОУДБХ-ны уриа юм.
Удаах нь манай намын уриа гэжугаа. Манай нам Авдартай сайн намаа ккк
Чулуугаар байлдсанаас дэрээр байлдвал харин ч зугаатай байх даа.Өдөн дэр ямар өвтгөх юм биш дээ.Уламжлалт байхдаа ч яахав дээ кккк
Нэг цүглаж байгаад байлдах юмсан. Зарим муу санаатнууд дэрэн дотроо тоосго нтр хийж балиартнаа гсн.
Авдар аягүү зөв бодууштай зүйл нийтэлжээ хэхэ
Ёо та тэгээд намын дарга нь өөрөө юмуу?Танай намд элсмээр байна гэчихвэл шалгуур өндөр үү хэхэ
Хэхэхэ мэдрэлтэй гацаа минь бас л мээкээдчиж.Яаж ингэж сэтгэж чаддиймлоо.Чиний хаанаас чинь ийм юмнууд гараадайдгийм бээ ккккк
Юун нам, холбоо нтр билээ гээд боджийтол...
Дэрээр байлдах гоё....Дэр аймар гоё....(яг морь аймар гоё гэж дуулдаг шиг хэлээд гарч одов)
He He He
Ичка : Тэр үед өдөн дэр ховор байлаашдээ. Харин үртэсэн дэр гээд байлаа. Маангар хүнд. Тэрүүгээр нэг гусуулвал дэмий тэнээл явчийшдээ. Яг л модны үртэс шиг нэг тийм үртэсэн дэр байлаа даа ккк
Нцоом : Байлдуул байлды л даа. Тоосго хийж булхайцкүээ хахахааа
Лоовороо : Маангар чухал дээрээ тавьж байгаад илтгэсэн байгаа биз дээ хахахааа
Оргил дүү : Намын гишүүн татвар төлийшдээ бас ккк
Хонгороо : Чи өөрөө гацаа зао
Гант : Хахахааа. Гулхидуулаа хаясан уу хахахааа
Фрийдом : Гоё тэ. Та нар наанаа байлджийнуу? Худлаа Гимнастик хийснээс л дээр байдгиймдаа
Симпл : Чи үзээрэй за юу. Гоёшдээ...
За та ч гэсэн сар шинэдээ сайхан шинэлээрэй нэрт сурган хүмүүжүүлэгч, судлаач, шүүмжлэгч, хэвлэн нийтлэгч А.Авдар ахаа хэхэхэхэхэ
ЭФСИ : Намайг сайхан шинэлэхээр чи бас сайхан шинэлээрэй за
Хахаха...байлдөхгүй бна. Гимнастик ч хийхгүй бгаа. Харин эрчимтэйгээр таргалах ҮА хйиж бгаа гэсэн хахахаха
Хэхэ юмтай хар сэнкүү балай хүүрээ.Татаагаа хаялаашд чи.Чамд бас цагаан сарын мэнд түхүү хэхэхэ
намайг тойроол бөөн бөөн өдөн сөдөн дэр байлдаж тоглуул ч гоё юм болно доо
өрөөний хаалгаа нээсэн хүн рүү шууд шиднээ хахаха
Ерөөл бат оршиг ээ...
Huwisgaliin uil heregt zutgej ywsn budnii jurmiin nuhur der gegch itgeeded altan gadas ug sugai
hehe
дэрээр нээрээ үхтлээ байлддаг байлаа шүү, нэгийгаа польдох л лаг гоё, ор эзлэх хэмээх төрөл байнаадаа тэр истоо гоё, заавал ч гүй ор биш өөр өндөрлөг юм байж болно лдоо, сүүлд энийг олимпод оруулах хэрэгтэй байх
neeree zuslan deereer ih bailddag bailaa. bagsh nart untsangui gej zagnuulaad goyo baijee.
Фрийдом : Таргалөө таргал. Буяны юм сайханшд
Золоо : Заа л даа за за за...
Оюунаа : Хамаагүй хүн лүү шиджээж уурлуулах вээ. Өдөн дэр ч гөө мөн өвтгий шүү кххх
Илхаан : Хурай... Хурай... Хурай...
Сод : Сугай сугай. Нээрээ л журмын нөхөр шүү дээ хахахааа
Билгээ : Харин тиймээ. Олимпод л оруулмаар байгаан ккк
Болд : Тийшд. Голцуу зуслан дээр л үзэж тардаг байсан даа...
За баярлалаа ахаа маш их шүү.
Та ч гэсэн сайхан шинэлээрэй
Хэхэ дэрэн байлдаан их хийдэг байсан шүү.Чи бас сайхан шинэлээрэй
Усхан : Дүү бас сайхан шинэлээд бас Валядаарай
Жени : Баярлалаа. Эгч бас сайхан шинэлээрэй
Sar shinedee saihan shineleerei
urtiin duu sonsood uilahaa shahav sht.
Оогий : Сайхан шинэлээрэй дүү минь. Цоглог шүү чи...
Гашуун : Уртын дуу минь мөн ч сайханшд. Гоё гоё Чи лааг Гашуун. Харнаа чамайг...
bi ug n gashuun bish sht. yu harah gesiin?
Киноны чинь нээлтэнд амжилт хүсье...Иомррс том шүү
Надтай дэрээр блдаххүн бна уууу????
tahianuudiin duu taalagdlaa hugjiltei yumaa hehe
ene nuhur dereer baildaad alga bolchihson yum baih daa!!!
За би хар багаасаа дарлуулж өссөн хөөн. Дэргүй өссөн. Ээж аавын дарамт шахалт, тухайн үед гэр оронд мөрдөгдөж байсан хатуу дэглэмийг яалтай. Хүзүү нь үрчийнэ, халуудаад өглөө босохоор толгой нь өвдөнө гэсэн шогтмоор шалтгаан доор дэргүй өсгөсөн. Гэхдээ өөрийн хүчинд 4-р ангид байхдаа өвлийн ид хүйтнээр Найрамдал нийгэмлэгийн 40 хоногийн дэрэн байлдааны курсэд явж дэрэн байлдааны спортын амт шимтэнд орж улмаар намхан ч гэсэн дэрийг зөвхөн дэрлэдэг болсоон.
Энэ хүн хаачисан юм болдоо, нэг л ажин түжин чив чимээгүй байх чинь.. хэдэн тахиа нь л донгодож байх шив