Хэзээ ч юм дээ нэг их гамшиг болж л дээ. Гал түймэр ч юмуу, үер усны ч юм болов уу. Дайн самуун ч байж мэдэх юм. Гэхдээ тэр нь чухал биш л дээ. Гол нь их л айхтар сүрхий гамшиг болоход нэг нөхөр аргагүйн эрхэнд эхнэр хүүхдүүдээ тэнд нь орхиод, төрсөн ганц дүүгээ гамшигаас аваад гарч чадсан гэдэг. Хожим хүмүүс яагаад эхнэр хүүхдээ орхиод, дүүгээ авч гарах болсон тухай асууж л дээ. Тэгэхэд мань эр "Эхнэр хүүхэд бол дахиад олдоноо. Дүү бол дахиж олдохгүй. Ертөнцөд дахин хэзээ ч заяахгүй учир аргагүйн эрхэнд ганц дүүгээ авч гарсан юмаа..." гэсэн гэнэ лээ. Үнэндээ хатуу ч гэсэн гашуун үнэн.
Хэрэв надад тийм юм тохиолдвол яах байсан болоо. Тийм олон юм бодоод зогсож байх зав үгүй учир нэг шийд гаргах байх л даа. Гэхдээ л тийм аймшиг дунд үр хүүхдээ орхиод өөрөө гараад ирж чадахгүй л байсан боловуу. Өөрийнхөө гарч болох тэр сиймхийгээр мэдээж хэн ч гэсэн үр үндсээ л зүтгүүлнэ. Би ч бас тэгэх л байх. Харин өөрөө бол ч дүүрчээ дүүрч. Шалзардагсан уу, түлэгддэгсэн үү, живдэгсэн үү нэг тэгсгээд "цаашаа" болох л байх... Гэтэл харин ч бүүр орилж хашгичаад, нүцгэн шалдан чарлачихсан харайж явж нэг банзны завсар олоод, тэрүүхнээр нь чихсээр байгаад гараад ирдэг юм бол уу. Хүн гэдэг угаасаа л аминдаа хайртай юм чинь дээ. За ямар ч гэсэн гал усан дунд ганц хүүгээ орхичихож чадахгүй л юм даг...
Өнөөдөр миний жилдээ ганц удаа гараа гаргаж бялуу хийдэг өдөр. Хүү минь өнөөдөр 18 нас хүрч байна. Ямартаа ч гарынхаа бялуугаар баярынх нь ширээг чимдэг уламжлалаа энэ жил давтана даа. Саяхан л нэг насных нь ойгоор анхныхаа бялууг хийх гэж мунгинаж байснаа санаж байна. Гэтэл 18 жил өнгөрчихөж. Эрийн цээнд ч хүрлээ. Эхнэрийн сураг ч дуулгаад байх боллоо."Эрт юм биш үү..." гэж улсууд зэмлэж л байдаг юм. Тэр ч мэдээж. Юу юугүй эхнэр дагуулаад ирэх вий гэж болгоомжлоод байгаа ч, яг үнэндээ бэрийн сураг дуулаад битүүхэндээ баяр төрөөд л байгаа шүү. Гүйээ яахав дээ. Би гэдэг хүн бас нэг охинтой л болоо биз. Болохгүй нь юу байнаа. Хүний хорвоод хүн л амьдарнуу болохоос биш, эд юмс амьдрахгүй шүү дээ. Харин ч энэ Монгол улсдаа нэгэн сайхан эрүүл чийрэг залуу хархүүг өсгөөд, "бэлдээд" өглөө. Энэ бол миний гавъяа мөнөөсөө мөн. Харин дараа жилээс бялуугаа хийж өгч чадахгүй болж байгаа минь л харамсалтай. Эхнэр нь хийж барих байх л даа хойтонгоос. Ингээд бодохоор жаахан гунигтай ч юм шиг...
Эхнэр нь гэснээс өнгөрдөг шинэ жилээр хүү минь бэр болох охиныг дагуулаад ирлээ. Би ч яахав ирнэ гэдгийг нь мэдэж байсан болохоор хүүхдүүдэд бэлдсэн бэлгээ ч барилаа. Бэр харин "Аавд шинэ жилийн бэлэг..." гээд томоо шилтэй виски өгч байнаа. Анх удаа намайг "аав" гэж байгаа юм. Гангаан ганган. Миний бэрийн өгсөн виски... гэж ирээд л нэг найздаа гайхуулангаа, хоёулаа ууж орхилоо шүү дээ. Би гэж муу санаатай өгөр чинь доторхыг нь хоослочихоод шилийг нь хадгалчихсан гэж байгаа. Яаж мэдхэв дээ. Хожим жаахан үнэртүүлчихсэн сууж байтал орж ирээд цэхэлзээд байвал нь өнөөх шилийг нь гаргаж ирж хүүхдэд нь (ачдаа) харуулах гэж байгаа юм. "Танай аав ээж хоёр өвөөд нь ийм архи анх өгсөн юм. Тэгчихээд одоо болохоор өвөөгий нь архи уулаа гэх гээд байгаа юм даа. Гайгүй байлгүй гээд үзүүлнэ. Баримт нь байж байхад баагийнууд яаж ч чадахгүй шд хахахааа. За тэр балайрах ч яахав. Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш. Хүн залуу явах сайхан. Залуу сайхан насаараа гайхуулж, бахархаж, бас хайрлаж явах ёстой юм. Сүүлчийн бялууны баяраа "Сүртэй" хийнээ хоёулаа.
... Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрдөг
Шунхан улаан залуу насаараа чимж яваарай хүү минь...
59 сэтгэгдэл:
Хүүд нь баярын мэнд.
Таньд бас баярын мэнд хүргэе.
Би хэзээ хүү минь 18 хүрэх нь гээд сууж бйах юм бол доо. Тэр үе ч хол бйана даа хол байна.
ямар ч тохиолдолд үр хүүхдээ гэх байхоо. Тэр дээр орсон жишээний нөхөр бол их л сонин гар байна даа этэр гээд кк. Эхнэр хүүхэд дахиж олдоно ч гэх шиг хаха. аль аль нь дахиж олдку л дээ. Хүн гдг амьтан чинь ганц л байдаг биз дээ. гүймуу кк.
заа тэр ч яахав. Хүүд нь баярын мэнд хүргэе. Аз жаргал хүсий танай гэр бүлийнхэнд
Хүүд нь баярийн мэнд Аав сайн өвөө болохийг ерөөе Өнөөдөр танийг бичлэг оруулах бх гэж бодож блаа зөв бодожээ харин жаахан хоцорч уншилаа Танай гэр бүлийхэнд аз жаргал сайн сайханийг хүсье
Танай хүүд баяр хүргий. Өнөөдөр хүүтэйгээ өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.
Пээх 17-тойдоо бэрийн сураг дуулгадаг нээрээ. Тэгтэл манай дүү гэж 20 хүрчээд сураг байтгухай авиа ч байхгүй шүү. кккк
Сүүлийн бялууны баяраа сайхан тэмдэглээрэй
та ч төгс аав юм аа... хүүд нь бас таньд баярын мээнд! аз жаргал хүсье :-)
Хүүд чинь төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Чамд бас аав болсоны баярын мэнд хүргэе! Харин вискиний шилний хувьд !!!!!!!!!!!!!!!!!!!!!! Өөдгүй амьтан, чиний ийм далд холын санааг яаж мэдэхийн!!!! Чи нээрээ яахаараа иймийийийн...
Хээгий, Ийгий, Дээгий, Баатий, Хикий, Ерикий нартаа бүгдэнд нь мааш их баярлалаа. Хико минь яарах хэрэг байн уу дөө. Нэг л өдөр дагуулаад ирнэ дээ...
Ноднингийн бялууны ерөнхий жорыг Ицми зааж өгсөншдээ нээрээ хахахааа
Гашуукаа : Хахаха чи гэндээ хаяваа даа. Чиний тэр шилийг хадгалахгүйээ. Их баярлалаа
Гоя юм бээ, ма ээж тортонд дургүй. Тэгээд би насаараа дэлгүүрийн бялуугаар төрсөн өдрийнхөө ширээг чимсэндэг.
За тэгээд таны хүүд болон танд баяр хүргэе.
Ямар сайхан мэдээ бэ, Удахгүй өвөр дүүрэн ач зээгээ эрхлүүлээд сууж байхын ерөөл тавий.
үүнээс хойш бялуу хийж өхгүүмүү?
Төрсөн өдрийн мэнд тэр аавыгаа эрт хадам болгодог хүүд.........
Ундрига : Дэлгүүрийн бялуу ч гоё л доо. Гэхдээ өөрөө хийж өгвөл сэтгэл мину гүн шингэсэн байдаг нь бас л гашуун үнэн... Маангар сүртэй кхх
Херо : Зээ... тэр ерөөлөөр болоосой гэж мааш их хүсэж байна даа. Болох байгаа...
Давкаа : Хийхгүй байхөө. Хазгар хадам бэрсэг гэдэг үг гараад ирэх вий дээ кххх
яасан сайхан юм бэ
би ч бас 18 жилийн дараа иймэрхүү юм бодоол байж байх байхдаа.
Найздаа баярын мэнд хүргье! Аав болсон алдартай өдөр байна. Хүүд нь бас аз жаргал хүсье!
Тэр дээр гарсан нөхөр яах аргагүй уран зохиолын л нөхөр байна даа. Би юу тэгж бодох муу хүүгээ л зүтгүүлэх байхдаа. Баяр хүргэе ээ. Мундаг аав юм аа.
Таны хүүд баярын мэнд хүргье нэг талаасаа давхар таны ч баяр болохоор таньд ч гэсэн баяр хүргье. Сайхан баярлаарай.
сайхан залууд нь төрсөн өдрийн баярын мэнд хүргье
хөөрхөн бэртэй болохоор хөөрчаагаа чамд бас баярын мэнд хүргье
ирэх жил аягүйлол ачтай болжийноо анхны бялуугаа хийнэ гэхийн байна л даа .....
Аав : Өө удахгүй. Нэг мэдэхэд л ингээд сууж байна гэж мэд
Навч : Баярлалаа найздаа. Нээрээ энэ өдөр алиа ч мэдэхгүй анграйтаад л явж байсан байшдээ ккк
Ицоом : Тэр мэдээж домог ярианд л байдаг байхаа. Баярлалаа найзаа
ЭФСИ : Сахилгагүй дүүдээ бас баярлалаа. Чи бас сайхан баярлаарай кххх
Оюунаа : Ваау. Бага гатнаасаа ийм ерөөл сонсох сайхан байна шөө. Баярлалаа багаадаа...ккк. Ач мач яахвээ хө. Хоёулаа дундаасаа нэг юм бодно байгаа хахаха. Ядаж байхад томоо чуганц маань ойрд ер харагдахаа байлаа кххх
Аав болсон өдрийн мэнд хүргэе. Бэр ч ёстой хоншоортой байсан байна шүү хэ хэ хэ
юун гоёийн өөрийн гараар хүүдээ бялуу хийж өгөөд л. Аав хүү бололцсон баярын өдрийн мэнд.
ёоо бялуу идмээрайнаа :р
Энхүүш дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе.Ийм сайн ааваараа бахархаж яваарай.Ахдаа бас аав болсоны мэнд хүргэе.Сайхан баярлаарай
Хүүд нь төрсөн өдрийн мэнд хүргэж гэр бүлд нь аз жаргал хүсий.
Нээрээ л эд мөрийн баримт цуглуулж баймаар юм байна кхй кхй кхй
Сайхан бичлэг байна. Хүүд нь баярын мэнд. Бас Авдар+гэр бүлийнхэнд нь аз жаргал хүсье. Баяраа сайхан тэмдэглээрэй. Аав хүү 2 сайхаан сайхан.
эцэг хүн гэдэг үр хүүхдээ л гэнэ өөр хэнийгээ гэж майжиганах уу дээ
Янзагахан : Бэрийн хоншоор нэг тиймэрхүү. Нээрээ чамд ярьж байсан билүү хахахааа. Баярлалаа Ягулядаа
Нарангоо : Баярлалаа хө. Бялуу ч гоё шүү тиймээ. Би бас маангар дуртай ккк
Оргил дүү : Сайн аав шүү тэ хахаха. Дүүдээ баярлалаа
Мэс : За Мэсдээ их баярлалаа. Эд мөрийн баримтаа гэжжж хахаха. Маангар муу санаатай наассс
Дрийм : Сайхөөн сайхан кххх. Их баярлалаа. Чамд бас сайн сайхныг хүсэе...
Заяц : Ёстой үнэн үг. Өөр хэнийхээ төлөө санжиганаж явах билээ
Бүр уярчихлаа байна. Энэ сайхан баярын мэнд эээ... Сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсье ээ.
Симпл : Чин сэтгэлээсээ баярлалаа дүүдээ. Чи бараг чацуу гэсэн байхаа?
Хүүд тань баярын мэнд. Олон ач зээтээ болоорой. Удахгүй ачаа өвөр дэрээ суулгаад эрхлуулж суух болтугай хэмээн ерөөе :D
Төөгөө : Мааш сайхан ерөөл байна. Баярлалаа Төөгөө
hehe aw bolsnii 18 jil bytshn arslan bi bolgosni 17 jilii oin mend hurgii hehe
17 bish 19 sho hehe
Сод : Бяцхан арслан уу хахахааа. За баярлалаа чамд. СОД гэж нэртэй бөө блог хөтлөөд байдаг байсан тэр арай биш биз дээ. Жанраа өөрчилчөөд үзэж тараад байна уу кххх
Хөөх за баяр хүргий өвөөд.Өвлийн өвөө дүрдээ орох болчийм байна шд ккккк
heheh, odoo ch yaax we, xyygee songodog yum bj, xojim xyy ber 2-inxoo xeniig ni songox bol oo? "minii yr delxii, xynii yr melxii" gej...
yamartaa ch aztai xyyd TORSON ODRIIN BAYAR xyrgeye.
xuwiin zygees: " alaagyi bhad yneg sxan, awaagyi bhad awgai sxn" gegcheer ber xyrgenee jooxon barij bhgyi bol- xojim tolgoi deer tsaxiur xagalj medne shyy. muu amlaj bgaam bish shyy. odooni xyyxdyyd ix zantai bolson bna lee. Manaid "aaashmaanuudin tsugluulga bnaa, hhhh.
өө та гоё шүү
таны үүхэд бүрр гоё шүү заюу
hehe bishee
bi ni shinekow
Хонгороо :Чи л намайг алдаг болохоос...ккккк
Шима : Орчлон ертөнц гэдэг бөөн гэрэл гэгээ. Хараар харах мааш амарханшдээ хө
Райз : Баярлалаа. Хүүг минь таньдаг юмаа даа янз нь. Найзууд байх тиймүү% Дахиад Баярлалаа
Сод : Ааан тэгүүл мань андуурчиж. Тэхдээ л амжилт. Цоглог хүнийг ЦОГЛОГ л гэдэг шүү дээ ккк
Хөөрхөн юм аа. Сайхан баярлаарай. Бас авдар ах бэрээ сайхан хайрлаж яваарай!
Мммххн....Энэ үнэхээр гоё бичлэг бна. Бараг хамгийн гоё нь ч юм уу? Яагаад ч юм би таний энэ бичлэгнээс зөндөө их хайр мэдэрлээ....
bayrallaa hamgiin tom amjilt arslan naiz mini hhe delhiigees tom shoo hehe
Сайхан сайхан...
Одоо ч түмбүүчигний горимонд шилжих нь дээ...
/ олон шургуулагатай... /
ELkhan goyo helsen shoooooo hahahahaha...
Монрое : За... хахахааа
Фрийдом : Нүгэлтэй ухаантай хүүхэд шөө ккк
Сод : Баярлалаа
Илхаан : Харин тэгсээн хө. Шилжхээс яахуу
Гашуун : Гүээ мөн их баярлаж байнаа та гуай хахахааа
ихээ чинь байж л байлээшд....багаагаа зарлаад байхаар гомдсын байгааз...хаха
тэгий тэгий олон хүүхдэд ээж аав гэр орон хэрэгтэй юм чинь одоо энэ Гаитигаас хөөрхөн хар хүү авчий болийшд болкуу юм гэж ердөө байхгүй...кккк
Оюунаа : Хахахааа Хоёулаа зүгээр л сармагчин тэжээяаа, амар зүгээр. Хүний хүүхэд хүрэн бөөртэй. Том болоод толгой цусдана. Гайти, сармагчин хоёрт нээх их ялгаа байхгүй байх."МАКАКА мээннн..." гэдэг дуу зохиочихно. Тэр дуугаа дуулж сармагчингаа бүүвэйлж унтуулдаг... хахахааа
Хөөх баяр хүргье. Гарын бялуу яасан сайхан амтагдан уншигдаж байнаа. Таныг ийм том хүүтэй гэж бодож байсангүй шүү.
bayr hurgie ter huud ni bas aawd ni hurdan owoo bolooroi gej husie
Би энэ бичлэгний хаагуур нь өнгөрцийн
Цаг хугацаа гэж хурдан юмаа. Саяхан л хүү нь 17 хүрч байна бялуу хийгээд нүүрийг нь бялуунд нь дүрнээ гээд л бичлэг бичиж байсан жил өнгөрцан байшд. Хүнд үр хүүхдээс эрхэм юм хаа байхав. сайн аавтай танай хүү бид 2 азтай юмаа.:) Өнгөрсөн ч гэсэн хүүд нь төрсөн өдрийн баярын мэнд.
Оогийноо : Дүүдээ бас баярлалаа. Чиний блогоор орох бас дуртай гэжугаа
Зулаа : Баярлалаа зулаа. Нөгөөхөө мартаагүй биз дээ. Санасан уу? кххх
ЛОФЛОФ : Өнгөрсөн хүнд төөгөө өөгий хүргээд нүгэлтэйм бээ яасан хахахааа. Наргиа шүү... Найздаа мааш их баярлалаа. Хүү минь бас таануудын бичсэнийг уншдаг гэсэн. Эчнээ танил юм шүү дээ.
Хөөх өөрийн гараар бялуу хийж өгдөг аав хир олон бол, ямар гоё юм бэ..анх удаагаа л энэ блогт орж ирж байна, бялуу хийж өгдөг уламжлалаа таслахгүй байсан нь дээр байхаа.Сайхан санагдлаа
Сара : Харин тиймээ. Санаа л байна. Ядаж 20 хүртэл нь тиймээ хахахааа. Зочилж байгаарай хө
өнгөрсөн байлаа мэнд тэгээд хө чи ч мундаг ааваа хийгээл байгаад бай...
Тэр хүүд баяр хүргэе, аавынхаа гарын бялууг насаараа иддэг азтай жаал юмаа
Ийм аавтай хүү алзахгүй байх аа. хөгшиндөө тэгж байгаад бялуу хийх аргаасаа хэлээрэй.
uu ymar goe aav be
Ийм схан аавтай хүүд төрсөн өдрийн мэнд хүргье. Схан баярласан уу? хэхэ
Хүү тань танаар их бахархдаг бхдаа.
Хөөх 18тай эхнэр авдаг, сэргэлэн гар вэ танай хүү хэхэ. Гэснээс тэр эхний хүн араб хүн байсан байх шд гэх шиг муухай арьсны үзэл гаргахгүй юу.