Наран гэрэлт, түмэн наст, оройн дээд, очир дара, амьтныг жаргаагч, их хагаан VIII Богд Жибзундамба хутагт бээр XIX зууны сүүл хагасын шаргачин могой жил, Түвэдийн нийслэл Лхасд Далай ламын шадар түшмэдийн гэрт мэндэлсэн бүлгээ. Түүнийг 4 нас хүрдэг жил Халхаас илгээгдсэн элч нар хүрч очсон боловч нэгэн жилийг өнжөөд, 5 настайд нь буюу 1874 онд төрөл төрөгсдийн хамтаар Хүрээнд залж авчирчээ. Ийн тэрбээр Монгол оронд ирж, шашин номын тэргүүн Богд Жубзундамба хутагт хэмээгдэн дан шашны хэргийг эрхлэн суусаар, 1911 оны цагаагчин гахай жил Монгол улс Манж Хятадаас тусгаарлагдахуй дор 42 насандаа Богд хаант Монгол улсын хаанд өргөмжлөгдөж, шашин төрийг хослон барих болжээ. Эрх мэдлээ хасуулсан Манж амбан Сандо, Монгол газрыг орхин сандуу мэндүү нутгаа тэмцэхдээ, Наран гэрэлтээс нэгэн зүйлийн "эд"-ийг салган авч чадалгүй явж буйдаа туйлын ихээр харамсаж, замын турш гаслан бодсоор харьсан гэдэг...
Уг нь арваад жилийн өмнө Тэнгэрийг тэтгэгч их хаанаас, Манж Чин улсын төрд "морь нохой мэт зүтгэсний учир" амбантныг Бээжинд эгүүлэн татаж, гутгаар дэсийн "эфү"зэрэг ахиулан шагнаад, ордон дахь дэргэдийн сайдаар томилох санал хүргүүлсэн авч Сандо амбан " Монгол журганы хэргийг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй..." хэмээгээд, хуандийн саналаас эвтэйхэн татгалзаж чадсанаар барахгүй, Халхын Богдод байдагтай адил, тийм эрдэнэ мэт эдийг Тэнгэрийг тэтгэсэн их хаанаас шагналын оронд нэхэж зүрхэлжээ. Эл учир хоёр шалтгаантай байж. Нэгдүгээрт: Монголын Богдод байдаг тэр хосгүй "эд"-ийн ижил нь хэрэв байдаг бол шагнал болгон олж аваад нэг сумаар хоёр туулай намнах. Хоёрдугаарт: Хэрэв ижил нь олддоггүй юмаа гэхэд ядаж хажуухнаас нь холдолгүй байж, Чин улсын сүр хүчинд дулдуйдан хүчээр ч болохнээ өөрийн болгох сиймхийг харзнасан аж. Энэ нь яахын аргагүй Манж санаа агаад "Урагшаа гурав алхаад, арагшаа хоёр алхам ухарсаар сая өөрийн болгодог "дотор" ухаан ажгуу. Тэр цагт Чин улсын хааны санд тэр мэтэд дүйцэх эд агуурс үгүйн тул ордныхон ихээр гайхаж, бас балмагдсан боловч, дэд дэсийн "эфү" зэрэг ахиулж, цалин пүнлүүг нэмэгдүүлэн шагнасан болоод өнгөрчээ...
Мөнхүү эдийг Богдын гараас салгаж, өөрийн болгохын түмэн хүслэндээ автан, өдрийн бодол шөнийн зүүдэндээ тарчилж асан Сандо амбанг, хожмын өдөр Манжийн хаан "...төрийн хэргийг огоорч, үхэр Монголыг эрхээр нь хатааж, туурга тусаар болгов..." гэсэн ялд унагажээ. Зэрэг дэв, хэргэм зэрэг нь буурч, урьдынхаасаа бага пүнлүү оногдох болсон амбантан насан эцэс болтлоо мөнөөх эрдэнэ мэт эдийг өдөр нь бодож, шөнө нь зүүдэлсээр солио өвчний туйлд хүрч үхэв. Богд хаан Жавзандамба 1924 оны хөх хулгана жил мөнөөх жаран төгрөгний банзан гитараа балбасаар жанч халжээ.
.
Жич : Дээрхи бичлэгийн он цаг болон, нас зэрэгээс бусад нь цэвэр зохиомол болно. Богд хаан гитар тоглодог байсан бол мөн алаваа...
58 сэтгэгдэл:
Guitaraa bariad
" Bogdoo, boov hairlaach
Bogdod n boov algaa" geelu :p
хахаха юуын бол гэж ирээд л майр уншлаашд. хахах банзан гитар уу...
тэгүүл Дондогдулам хатан нь төгөлдөр хуур тоглодог бол ,,,
хахаха.Лаг итгэчихсэн дүрдээ орцон уншиж бхад төгсгөл нь юууу вэээ?
Херо юугнэээ.хаха.Аймар гитар, төгөлдөр хуур хослуулцан дараал бжийна гээд төсөөлдөө.хахахаха.Лаг толгой нтрээ хөдөлгөцөн нөгөө Жавзандамба нь...хахаха
Симпл : Богдоо боовноосоо..... Богд нь ганц боовтой гэдгийшд ккк
Навч : Банзан гитар гэчээд би өөрөө ч үхтлээ инээлээшдээ хахахааа
Херо : Дондог хатан бөмбөр балбуул гоёшдээ. Хоёулаа л балбаал балбаал айн кххх
Улаанаа : Херо та хоёр тийм хамтлаг байгуулчаач. Би хамтарч шагшуур нүдээд, шүгэл үлээе кххх
Жавзандамба 1924 оны хөх хулгана жил мөнөөх жаран төгрөгний банзан гитараа балбасаар жанч халжээ. ха ха лаг түүхийн холбогдолтой юм уншлаа гэсэн чинь сүүлдээ сонин болчдог байна шдээ. Ингэхэд Жаран төгрөгний банзан гитар Жаран мянга болчихсон байнлээ
Би хамтлагтай хүн. та ч мэдэж байгаа даа.
Батмонд : 60 мянгаас ч илүү үнэтэй болсон дөө. тэр үеийн гитар бол бас л айн. Үүнэн чанартай, дугаралт сайтай, зүгээр л "ХӨГЖИМ" байлаашдээ кк
Херо : Аа тийм. Мэднэ мэднэ. Хамтлагаа хөгжимлөг болгуул бас л сүртэйшд
kkkkkk, bi ch ugiin shunaltai yum bolxooroo, oorteigoo l adilxan, "2-uulaa boolin geree bguulya, bi tani ezen bolyo" gej guisan yum bh l gej bodloo sh de.
Миний тархи айр хиртэй байсан ажгуу. сүүлийн өгүүлбэрийг эс уншсан бол цэвэрхэн болоод л гарах байж.
Би ч өөрийгөө түүхийн үзүүрээс атгаад авлаа гэж бодтол төгсгөл нь тархийг мин угаав...
Шима : Хэзээ тэгж боолын гэрээ байгуулж байлаа. Боолын гэрээ чинь шийтгэдэг болохоос, гуйдаггүйшдээ хө
Ун Ун Ундрига : Өө баларсан. Бүүр хиртүүлчваа даа янз нь... ккк
Фрийдом : Сайхан цэвэрхэн тархитай байх зүгээрээ хө. Хааяа ч гэсэн угаалгаж байхгүй бол хэрэггүй юмсаар дүүрсэн энэ тархи амарч ч чадахаа байгаад байна шөө...
ёоо аймаар хиртэй тархитай эхлээд юу билээ гэж бодлоо шд кккк. Янз янзын чихмэл нтртэй бүр заантай байсан болохоор нь итгэнгээ алдав гэж хмммм
End neg l dald utga bn daa?...
БОГД ганц боовтой байсан нь харамсалтай нтр
өөө энэ чинь манай хар юм байна шдээ нтр
Далд утгатай байх гэж уншаад уншаад далд утгыг нь олохгүй бараг цээжлэх гэж байна ш дээ
Богд хаан гитар тоглодог байсан бол мөн алаваа...
Хэхэхэ
Аймар үнэмшээл уншаал байлаа. Тэгсэн төгсгөл нь ккккк
Коала : Манай Богд хаанд чамин чамин юмс гөө мөн их байсан гэдэг дээ. Тархи угаад БОК хүртэл байсан гэсэн
Гашуун дарваан : Ямар ч далд утга байхгүйээ. Энэ хоолноос шаал өөр кххх
Хэрэм : Харин ч нэг байсан нь их юм гээч... Хамгийн эхний хүүхэд бол бүүр юу ч байхгүй болгоод дуулсан байсан хахахааа
Дондог : Хар юмаа алдчихаад эндээс олж авч байна уу даа лүд чинь кххх
хахаха симпл алаахайсан богд боовгүй байсымуу нтр
Азтан : Далд утга байхгүйээ. Цагаан мааз... Ийм дэмий юм цээжлээгүй нь яамай
Винса : Гүээ яаж мэдэхэв дээ ямар харсан бишшш. Тоглодог байсан ч юм билүү хахахааа. Ямар ч байсан кино үздэг л байсан юм гэнэ лээ
Дурлагч : Харин тиймээ хө. Төгсгөлд нь би өөрөө ч тэсээгүй ккк
chi ooroo darvaan hahaha
сэдвээс хазайх ану буюу банзан гитар ганцыг явуулаач тоглож сурах гэсийн...
агаа нарыг дурангаар харж зогсохын оронд хажууд нь суугаад сурсан бол тээ хаха
Хэхэхэ ингэж хошигнож байгааг бодвол сайн л яваад байгаа юм байна. Овоо завтай байгаа байх нь ээ?
Гашуун : Чи надаас дарваан за хахахааа
Оюунаа : Бага хатнаа байнгын бэлэн байдалд байлгадаг байж л дээ мэдсэн бол хахахааа. Агаа нараасаа сурч л байхгүй дээ. Одоо ч өнгөрөө байлгүй дээ...
Жени : Аниа минь амар мэнд сууна уу? Заваар харин маруухан л байгаа даа...
Сандог гитарт дуртай байснийг би яаж мэдхийн
эрт "хэлэхгүй яасийн чи"
ёоооо хахахаха.Ах минь Богдоо шоолж байж аянганд ниргүүлэв дээ.Яагаад гэнэт түүх бичих болсон юм болдоо гээл уншиж байснаа яг төгсгөлд нь ууж байсан цайгаа монитор руугаа цацихлаа хаха.Элгээ хөштөл инээлээшдээ
Аав : Хөөрхий муу Сандо овоошдээ. Алт мөнгө мөрөөдөөд байсийм байх гэсэн чинь гитар голруулах гээл үзээд байсийм байлээшд. Маазиг дууджугаад гуруулаа "САНДО" гэдэг лаг хамтлаг байгуулах уу? Гуруун банзан гитартай... бас л сониншд кххх
Оргил : Харин тиймээ хө. Дээдсээрээ оролдвол толгойгүй... гэдэг байхаа. Наргиа юм гэж ихэс минь эрхбиш болгоох байгаа.
Үнэтэй цайтай юмаа эвдэх шахсан байшдээ чи хө...
ийийиййй хехехе чамайг нээрээ яах вээээ.Чимкээ чимкээ хаячхийсаан ккккк
Богдын гитарын багш нь энд байхад юу юу гэнээ хэхэхэхэ заза наргисын хэхэхэхэ тархи угаасанд баярлалааа хэхэх минийх ч нилээн хог тортогтой байсан юм шиг байна дааааа
Hehehe ta neeree yajinaa.yag gahaj uhehjiishd.yamar ih sonirhoj unshjiwaa.huurhii Manj noyon zowj uhsen bnshd hehehe
Хэхэхэ тийм байхаа гайхлаа шд.Таныг яагаад нэг ч балайраагүй бичиж дээ гэж бодоод л уншиж байгаад яг дууссан чинь хэхэхэ.Бүүр гэнэт нүдэнд харагдаад писс гэтэл инээлээшд хэхэхэ
Хонгороо : Зодохын муухай чимхэх гэж мэдэхүүүүү...
ЭФСИ : Чинийх хогтой биш хагтай басан байхаа Богдын багшээ хахахааа
DW : Манж ноён яаж үхсэнийг би мэдкүээ. Чамайг л харин яаж үхэх гэж байсныг мэдэж авлаа ккк
Ичка : Харин яагаад би балайрч бичих ёстой гэж. Сүүлийн үед харин ч балайраагүй шөө
Гитарын хамтлаг чинь гоё санаа байшдээ тэгий лдаа
би мэднөөө тоглолдог бсан гэж шаахгүй юу кккк
өөөөө шаал тэнэг наасан.Ямар муухай итгэвээ хүүр гэж.Ганц сүүлийн үгүүлбэр дээр эвхээ хаячдаг байшд хахаха
Аав : За тэгий....Болжийно
Дээгий : Нээрээ мэдэх үү? Чи миний мэддэг Дээгий биш болтоймаа. Овоо хэл ам нь зүгширсэн эр шиг байна
Зул : Ээ Базарваань. Хүүр болдог нь. Амьдралаар чинь тоглоо хаячаагүй биз дээ хө хахахааа
Ямар балай юм бэ.Сээгийнүүдийн эхлээд уншдаг байж.Тэгсэн бол гэндэхгүй байж.Би ерөн гэндхээр хүн мөнүү дээ хэхэхэ
Итгээд л уншаад байлаа. сүүлрүүгээ юу ч болоод байв. тэгсэн юу гэнэ үү. Баларсан юм. Гэхдээ хөгжилтэй юм аа
angiin dargaa ehlel hesgiini umshjiigaad zalhuu hurchle :pp xixixixi soviin sooryy
ТОглож л байсан гэх чинь лээ
балай тэнэг авдар ёоо чи яагаад иймийн ккк уншхаарал элэг аваа хаячхиймаа анх удаа коменнт үлдээлээ шүү
хаха тэр Богдоо боов хайрлаачийг би дарж чадышд гэдү, ер нь манай Богд тэгэж байсан байж магадгүй их сахилгагүй байсан гэсэн, хэдтэйдээ ч билээ хийдээсээ оргоод Дарь Эхийн дэнж дээр тоглож байгаад олдсон гэсэн, за банзан гитар биш юмаа гэхэд мандалин ч юм уу тоглож байсан байх гэж бодоол байды шүү. Яах аргагүй багтаал байдын
тэгж боджийнууууууууу хахахаха хаг биш бөөс байгуул яахууу хэхэхэ
Зорисон зорилготой сайхан хүмүүс байж дээ хөөрхий...
Золоо : Чи тэгээд гэнэдсэн л байшдээ
Сансрын салхи : Мааз мааз. Зүгээр л мааз ккк
ХОхотушка : Ийм залхуу хүүхэдтэй нэг анги хахахааа
Үлэмж : Хахахааа. Тоглож байсан гэжүү? Итгэлтэй байна уу...кккк
Доги : Пөөх Базарваань Гийгүүлээд хаясан байшдээ намайг
Билшээ : Зөөз. Гитараа байгаад бүүр мандолин айн хахахааа
ЭФСИ : Адуучин...кккк
Илхаан : Хэлээд юүхэв...
hahahahahaa aduuchin bhdaa yahuu dee temee bguul yahuu
Яагаад ингээд таг чиг болчиод байдгийн дээ.Хаанаагаадаагийннн
Таны бичиж буй хэлбэр чинь 1л маниартай юм байна. Бичиж байгаа зүйл чинь хүртэл. Дандаа fantaz-р дүүрчихсэн. Жаахан логик той зүйл бичиж үзээч. Дандаал хүний тархи угаасан юм бичхийн.
аль дээрээс хойш л хүмүүсийн тархийг их угааж байх шив ккккккккк
ЭФСИ : тэгүүл адуутай тэмээчин ккк
Хонгороо : Гуццц... хахахааа
Чишшш : Хүн болгон тэр логиклог бичлэгийг бичээд байхад би бас барьцаад юүхэв дээ
Хүслэн : Ишшш.. тэгээд надад угаалгадаг тархитай амьтан ч гэж хаа байхав. Хий л өөрийгөө хуураад байгаам байх даа хахахааа
Сайхан зохиохымааа
Аягуу сонирхоод уншижийсан чинь зарим зүүлүүдийг юу билээ гэцэн бодцон суужийшд нэг мэдсэн хэхэ
Данги : Хахахааа
Төөгөө : Гол зоилго нь л тэр л дээ хө хахахааа
ихи ихи арай дэндүүлсэн бусуу гсн.юү юм болоо гээл уншаалайлаа.
хаха ёооо ямар хөгийн сумтай юм бичдийн бэ. Юу юм бол гээд гайхаад уншаад байсан чинь... элэг авчихаа шахахийн