″АВДАР″ ПРОДАКШН ... ( найраглал)

Арслантай авдар нэрээр блог бичиж эхлэснээс хойш ихэнхи хүмүүс намайг "Авдар" гэж дууддаг болж. Гэтэл намайг чинь урьд нь "Тугал" гэж хочилдог байсан юм шүү дээ...

Тулга улайстал найрлах намраар

Тос даасан "Улаанаа" мэндэлжээ

Торгон уужит Монгол эхийн гар дээр

Туулын усан дахь "Жараахай" шиг л өсчээ.

Уулсынхаа дундаа морьтой давхисан

Уужуухан дотортой "Бацаанаа" байлаа

Урлаж сийлсэн угалз хээ шиг

Улаан үнээний "Сүүл" шиг явлаа ...

Өвсөн дундаа окоп ухаад

Өөрөө командалсан "Дарга" байхдаа

Өэлүн эхийн тэргүүн дээрхи

Өндөр бортого шиг "Гонжоо"  байсийм.

Дээдсийн хүүхдийн  Найрамдал  зусланд

Дэрнийхээ уутыг урагдтал байлдаад

Дэмий тэнэтлээ багшдаа алгадуулсан

"Дэлдэн шар" пионер явжээ.

Богд гэгээний нармайн зугаа

Бор нунтаг хамрын тамхиар

Агшаасан будааг амталж идүүлээд

"Амьтан" болтлоо элэгдүүлсээн захиралдаа ...

Хороо цэргийн тэргүүнд жагсаж

Хонгил дуутай хөгжим үлээгээд

Хайр дурлалыг мөрөөдөн алхсан

Халцархай духтай "Гоожуур" явлаа.

Буман эцгийн үрстэй зэрэгцэн

Буугаа үрээд маршинд гүйгээгүй ч

Ангийн шаланд Марина чирэлгүй

Амжаад халагдчихсан  "Гэлэн" толгой.

Урлагийн алтан тайзад дурлаад

Уярч дуулан, бишрэн хайлахдаа

Шуурч тийшээ харанхуй зүтгээд

"Шурик" хочийг ч  зулгааж л явсан.

Зүсээ улайлгаж, зүрхээ цагааруулж

Зүйргүй уран үгсийг урсгасаар

Зүс гоо эхнэрээ панаалдаад

Зүггүй нэгэн " Эцэг" боловой.

Ардын хүүхдийг ухуулан сэнхрүүлж

Амьдрах хоолтой нь золгуулахсан гэхдээ

Уран чадварын хичээл заасан

Ухна харцтай "Бамбуулай" явсаан...

Эдгээр олон нэрсийг цуглуулаад

Эргэж хариад гэртээ ирэхэд

Аанай л "Тугал" нэрээр минь дуудан

Алиалж суудаг хөгшид минь цөөрчээ ...

Жилдээ ганцхан золгох шинэдээр

Жирийгээд очдог хөгшид мину

"Тугал ирлээ..." гэсэн дуунаар

Тосоод гүйдэг өвгөд мину

Одоо нэгэнт үгүй болоод

Орыг нь өөрөө залгах нь ээ би

Санаанд л шарлаад үлдсэн тэднийгээ

Самсаа шархируулан дурсах л юм байна ...

Торойгоод үлдсэн буурай эгчдээ

Тун чиг удалгүй очъё байз!

Шинэ жилээр очих амлалтаа

Шийдээд чангаар хэлчихъе яг энд!!!

Авдар царайлсан "Тугал" би чинь

Аавынхаа дүү дээр заавал очиноо

Ширээгээ чимэх таныгаа тэврээд

Шинэ оноо хамтдаа угтнаа ...






82 сэтгэгдэл:

null
Undriga

кк арслантай биш тугалтай авдар байсын байна шд.

kkk

Энэ авдар ах ч дотроо үнэн дуусдгү юмтай хүн шүү.Ёстой гого болжээ. Шүтээд, Шүлсээ гоожуулангаа алдаад гарлаа шөө.

deegii (зочин)

saihan shuleg bolson bna deer ued arslantai awdar bish tugaltai awdar nertei bolooch Awdar mine

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

ГОЁ

ГОЁ

ГОЁ

ГОЁ

ГОЁ

gashuun (зочин)

DELDEN SHAR TUGAL HAHAHAHAHA....

Зочин

Ундрига : Харин тиймээ хө. Гэхдээ авдар болно гэж зүүдлээчгүй явж...

ККК : Дүүдээ их баярлалаа. Гоожуулуул гоожуул гоожуул. Ах нь арчаал хаяна кк

Дээгий : Тханкс. Гэхдээ нэрээ солихгүйээ. Яахын...

Арслантай авдар

Зочин би өөрөө шүү. Дандаа нэрээ мартнаа хахахааа

Арслантай авдар

Хэрэм : Гоёуу ? за...

Гашуун : Өө өшөө зөндөө бий. Шамд хэлкүү за юу кххх

kkk

Блогоор чинь орох ээмэр дуртай болцышоо. Одоо энэ авдраас юу гарч ирэх бол ингээл хүлээгээд байжийдышоо.

Арслантай авдар

ККК : Тиймүү. Дандаа орж ирж байгаарай. Тэгээд бас их хүлээлгэдэг бол өршөөгөөрэй. Заваараа л хаа нэг бичих юмаа хө. Гэхдээ тооноос чанар гэдэг дээ кхх

Bolduush

Гоё болжээ.
Жилдээ ганцхан золгох шинэдээр

Жирийгээд очдог хөгшид мину

"Тугал ирлээ..." гэсэн дуунаар

Тосоод гүйдэг өвгөд мину.
ъэнэ хэсэг бол эвгүй л юм байна. кккк

Усны хувилгаан

Дурсамжаа хэвлүүлэхтий, хүүхээ.

Undriga

Анзаараагүй байж байгаад нэг харсан чинь энэ хажууд инээгээд байгаа залуу юу вэ хахаха

Усны хувилгаан

Гэрийн гадаа пид пад санаанд орж байх чинь, хохо

Усны хувилгаан

Гэрийн гадаа пид пад санаанд орж байх чинь, хохо

SUNShine®

Сайхан найраглал байна
Гое бичжээ Авдараа

kkk

Хэхэ танайхаар бол байнгын зочлогч шд. Гэрт чинь орохоороо гардгү. Тийшд тооноос илүү чанар.

SUNShine®

Энэ аяыг чинь сонсоод амнаас гарахгүй амандаа аялаад уналаа ккккк

Билгээ

Гоожуур, Шурик, Жараахай, Дэлдэн шарыг л сонсож байсын байна Аа тийн одоо бас Тугалыг мэдэж авлаа

secretwish (зочин)

ай мөн сайхан бичжээ

Арслантай авдар

Болдууш : Багийн хампаандаа баярлалаа

Агаа : Хахахахааа дурсамжаа хэвлүүлтлээ хөгшрөөгүй байнаа түхүү ккк. Гэрийн гадаа пид пад, Гараад хартал Сандаг алга гэдэг билүү хахахааа

Ундрига : Хэн нэгнийх нь гэрэлт ирээдүй шүү дээ наад нөхөр чинь кхх

Саншайн : Мааш их баярлалаа... Энэ ая ч бас тасархай л даа тэ?

ККК : Тэнээл явхымаа. Гичээлээ хийгээд дүнгээ гаргаачээ ккк

Билгээ : Хахахааа өшөө зөндөө бий. Тэгжугаад сонирхууламз

Арслантай авдар

Нууцхан : Аа за баярлалаа. Оырд яагаад харагдахгүй байнаа?

Зочин

хаха.Хочийг бол цуглуулаастайм бна шдээ Авдар ах нь.


Авдарыг нээхэд ану.......дараа хэлье.хэхэ

Resident Evil

Дээрх зочин би шүү

Арслантай авдар

Улаан Хатан : Хочны цуглуулга гэх гэжийнуу хахаха. Авдрыг нээхэд ану яасан юм бол доо

Resident Evil

нээхэд биш ухахад ану..... юм бнааа.ккк

fc

Авдар ахын жинхэнэ хочийг мэдээд авцан мөн үүүү? хэхэхэхэхэхэ зазазаза одоо л таныг хэн байсан хэн болохыг тодорхой мэдэж авлаа эгч дээр заавал очоорой хүн хүлээлгэх муухай шдээ хэхэхэх

Арслантай авдар

Улаан Хатан : Ухаж байгаад нэг юм олоод харчихаж дээ. За тэгээд дараа хэлээрэй

ЭФСИ : Мэдээд авчихсан чинь хэл нь загатнаж байна уу хахахааа...Хүлээлгэхгүй гэнэтхэн очиноо

fc

харин загтнаад байнаа яахуу хахахахаха

Khongoroo (зочин)

Хэхэхэ би одоо юугаа уншчих нь энэ вэ.Би чинь тугал хариулаал гүйгээд байсан болжийнуу яана вэ яана вэ хэхэ.Хайртай хүмүүс чинь тэгэж дуудийн бол би бас тугал гэжийнаа чамайг :)) ккккк

Арслантай авдар

ЭФСИ : Загатнасан хэлийг яадгийн болоо. Одоо мааждаг л байх даа

Хонгороо : Сахилгагүй хар балай минь чи хэдийнээ тугалчин болчихоо биздээ. Хэлээл байгаа шүү нөхөр минь чамд...

Secretwish

яагаад харагдахгүй байгаагаа бичвэл нэг бичлэгийн сэдэв юм байна шүү, оны сүүлээр зав багатай л байна

Үлэмжийн чанар

оооо сайхан бичиж

Desperado

Авдар ах мину зээ...
Аргагүй нэг данхайсан авдар шүү та
Амьдралыг бол хүүрнэн өгүүлжээ
Амлалтаа биелүүлээрэй
Аавынхаа дүү дээр заавал очоорой

МЭС

Арслантай авдар гэхээр цаанаал нэг нөнжигтэй.

Ерөө (зочин)

Анхнаасаа мэддэг болсноороо авдар нь дээрээ.Тугал байсан ч авдар.Сайхан бичжээ.Тэгэж байгаад бараагийнь нэг харна даа.Хөгжимчин юм байна даа чи

Orgil (зочин)

Ах минь амьдралын арвин их туршлагаасаа суралцаж дээ.Оны эцэст хамаг хочоо дэлгэж нүглээ наминчилж байгаа юмуу даа.Ямартаа ч сайхан болжээ.Сайхан баярлаарай.Шинэ жилийн мэнд шүү.

bolor (зочин)

avdar ahaa Hongoroo chin tanai ehner yum uu?

САНАСААР

гэнэ гэн авдараа нээхээр аймар юм гарнаа энэ мөрөн дээрээ гайгүй байцаатай нөхөр шүү хахаха

Арслантай авдар

Нууцхан : Ашгүй нэг сэдэв гараадахсан уу? Бичлэг болгоод оруулчихаа

Чанарын тэмдэгтэй үлэмж : Их баярлалаа хө

Деспи : Баярлалаа. Тэгнээ, очиноо

Мэс : Хахахааа за баярлалаа. Гошгироол чаацан шөө кххх

Ерөө : Би хөгжимчин бишээ. Цэрэгт л хөгжмийн салаанд байсийм. Дараа танилцах биз дээ...

Оргил дүү : За баярлалаа. Чамд бас шинэ жилийн мэнд. Наана нь таарах байлгүй дээ. Банжигтаа яагаад бичлэг хийхгүй байгаам бээ?

Арслантай авдар

Болор : Биш гэм. Сахилгагүй сараанаг байгаам тэр

Санасаар : Энэ байцаа надад их хэрэгтэй байцаа байгаам кххх Таанкс

DW (зочин)

uur hochnuud uldsen geheer zunduu olon hochnuudtai yum bna daa hahaha.ene ugnuud tanii haanaas chin ursdag bnaa.zewuun goyo boljee

DW (зочин)

gesnees HAPPY NEW YEAR...

United words of Chee***

Тэр чигээрээ түүх айн. Сайхан бичсэн байна шүү.

Khongoroo (зочин)

хэхэхэ намайг бас сахилгуу гэчижээ бас.Чамайг эргүүлээл биз өөр яасийн би ккккк

Энхээ (зочин)

Dereer baldaad uraad zoduulsimuu?Delden shar gesen chen tani neg foto sanaand orchloo.Nuguu moritoi tashaagaa tultsan joohnii zurag

Коала

ёохх ёохх ёох ганц сэтгэгдэл үлдээх гэсэн бичих газраа майр удаан хайлаа шд. Сэтгэгдэл дунд хампаан гэснийг чинь хараад аавыгаан саначлаа :(

Арслантай авдар

ДИВИ : Баярлалаа. Чамд бас Шинэ жилийн мэнд хүргэе...

СНЕЕ : Тэр чигээрээ түүх. Бас нойтон дурсамжууд...

Энхээ : Тэр зургийг чи нээрээ харлуу хахахааа. Сүр зурагшдээ тэр кххх

Хонгороо : Бүхэл бүтэн хүнийг "эргүүлдэг" чи бас овоо гар юмаа айн кхх.

Коала : Яагаад тэгтэл хайсан гэж? Аав чинь бас тэгж ярьдаг байх нь л дээ...Уучилаарай...

deegii (зочин)

aawiinhaa duud amalsan amalaltaa martaj bolohgui shuu amjilt husie

ichka (зочин)

Гоё шүлгэлсэн байна.Бамбуулай багшийгаа санажээнэ шөө.Хурдхан л очих юм сан

Бяцхан үзэг

сэтгэл хөдлөхгүй байхын аргагүйэээ гэсссс хихи
үнэхээр тооноос чанар гэдгээ батлахааар юм бичих юмааа...

Арслантай авдар

Дээгий : За...Очиноо...Баярлалаа.Чамд бас

Ичка : Ямрымаа хийгээд ичээндээ орсым аятай тэнд шигдээд байдгийн. Шалавхан ир ир...

Бяцхан үзэг : Баярлалаа. Тийшд тооноос чанар шүү дээ

xoxo (зочин)

xixixixxix avdar ah olon hochtoi bje :p xixixixx uran yaruu ugeer saihan ch shuleglesen bain bravooo :D

lover_girl (зочин)

Хэхэхэ Авдар маань авъястай шүү.

Ялгуусан гэгээн

Симбатай түмбүүчиг ах угаасаа авъяас билэгтэй хүн шүү дээ. БИ аль дээрээс мэдсийн.

uunjii

аймааар таалагдав

Арслантай авдар

Хохоцэцэг : Ёоо браво гэхээр чинь багын явдал санагдаад дахиад нэг хочоо хэлэх гэжийшд шамд хахаха. Баярлалаа дүүдээ...

Лоовор : Чамайг яаж гүйцхэв дээ ккк. Гэхдээ мааш их баярлалаа...

Бороо : Үнэн гэжүү... тийм гэжүү... ай хорвоо хахаха лааг сүртэй. Баярлалаа хө

Уунжий : Маш их баярлалаа. Зочилж байгаарай

Зочин

hehehehe.
Зүсээ улайлгаж, зүрхээ цагааруулж

Зүйргүй уран үгсийг урсгасаар

Зүс гоо эхнэрээ панаалдаад

Зүггүй нэгэн " Эцэг" боловой. gej...
awdar awdar geed l bhlaar chini byxnee xarmaalaad l suuj bdag yum bna gej bodson chini...hhhhhhhhhhh
zyrxee tsagaaruulaad ch bh da yaax we de? ariusgaad gewel arai deer ch bsan yum uu?

fc (зочин)

за таниар юу байна даа хэхэхэ. Хэл загтнаад одоо бүр загтнаа нь гараад удаж байна шдээ хахахаха

ZOLOO (зочин)

zunii zusland dereer bailddin bsn shu.gogo shuleg bna.bas goyo ay yavjiin hehe

Арслантай авдар

Зочин : Зүрхээ цагааруулна гадаг нь угтаа бол ариусгасан л гэсэн үг шүү дээ. Яагаад заавал тэр хэсгийг онцлох боловоо кхх

ЭФСИ : Тайван сайхан дөө. Загатнаа нь гарсан бол болж дээ хө

Золоо : За баярлаал давхичихлаа. Хол суугаа найз Золоо минь мөнүү дээ? ккк

Оюунаа (зочин)

олон сайхан нэрний эзэн сайн уу

буурал эгчдээ заавал очоорой

Арслантай авдар

Оюунаа : Сайн сайн уу хө. Танай тэнд хүйтэн байнауу? Манай энд хүйтэн байнаа... хахахааа. За очиноо

ISKRA (зочин)

NAMAIG BITII BISHRUULED BAI TEHUU..UNSHSAN MINII BURUU YUMUU

Арслантай авдар

Искра : Өөрийгөө буруутгаал уншаад бай хө...

Оюунаа (зочин)

өө манай энүүгээр миний хүслийг Санта өвөө сонсоод цасан шуурга тавиулаад байгаашд...ккк

би нь цасаар тоглоод даарчаагаа ч даараагүй юм шиг л гүйжийна даа....

очоорой чи асууна шүү ккк

Оюунаа (зочин)

өө манай энүүгээр миний хүслийг Санта өвөө сонсоод цасан шуурга тавиулаад байгаашд...ккк

би нь цасаар тоглоод даарчаагаа ч даараагүй юм шиг л гүйжийна даа....

очоорой чи асууна шүү ккк

Зочин

чиний нэрийг харахаар талийгаач Цэрэнчимэдийн дуулдаг" арслантай юу эрээн авдар нь болбол хө" гэдэг юу санаанд ордгийн. Сайхан найраглал болжээ, их ч үйл бүтээсэн авдар байна шүү

алтаргана (зочин)

өө энэ миний сэтгэдэл шүү, найраглал уншаад нэрээ мартцан явжээнэ. Авдартаа шинэ оны мэнд хүргий

Elkhan

Сайхан болжээ...

Арслантай авдар

Оюунаа : Америкт очихоороо Оюунаа дээр цас оруулаад алиарай гэж Санта өвөөд сайн захьсан юмаа би. Харин муу найзыг минь дааруулж болохгүй шүү гэсэн юм. Санта үгэнд ороод сайн л байгаам байна ккк
Очийшдээ... очийшдээ... Асуугаарай Сантагаас

Алтаргана : Аа энэ нэр, энэ бичлэг хоёр их учиртай юм байгаамаа ккк...
Их баярлалаа. Чамд бас шинэ жилийн мэнд хүргэеээ. сайхан баярлаарай. Монголчууддаа манийхаа мэндийг хүргээрэй...

Ил Хаан : Шинэ жилийн мэнд...

ZOLOO (зочин)

Продакшн нь хаана байна тэгээд?яагаад ингэж нэрэлсэн юм бол доо

Нэг_хүү

Ene chine tanil hun bn uu? ugui yu?

Усны хувилгаан

Апдэйт хийхтий:)

gashuun (зочин)

shurikiig uzeed uhtelee ineev sht hahahaha

gashuuun (зочин)

bi yasiin? yagaach gui sht. zugeer l seegii uldeej bn sht

Арслантай авдар

Усны Агаа : Удахгүйээ...тун удахгүй кк

Гашуун : Гашуунаа... шуламаа... сээгийндээ биш гүрийдэг чинь муухай за юуууу

gashuun (зочин)

shulam bhdaa yahuu dee. aimaar gomdood uilav sht. uchir bnaaa.

huslee (зочин)

bayr hurge saihan shuleg bolj ireeduid chin ihiig husie

AXIOM

avdar tugal hoer araas ni harahad adilhandoo ... goy boljee goy...

Арслантай авдар

Гашуун : Хохохооо

Хүслээ : За баярлалаа найздаа. Цаадуулдаа бүгдэд нь мэнд хүргээрэй...

Насанбаяр : Авдар, тугал хоёр адилхан гэж анх удаа л сонсож байна. Амьд явахад сонин сонин юм их сонсоно шүү... хахахааа

хулан

Авдар ахаа блогоо маргаашнаас эхэлж түр хаалаа хэлж захих юм байнуу нтр хэхэ. энэ бичлэг чинь надаа хамгийн их таалагддын. амжилт хүсий

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)