Эрт урьд цагт манай сайхан оронд долоон Хожгор, нэг Можгор гэж байжээ. Можгор хүү цагаан цайлган сэтгэлтэй, үнэнч шударга мөртөө арга зальтай, сэргэлэн цовоо эр юм гэнэ. Харин долоон Можгор бол эсрэгээрээ. Атаач, жөтөөч, хар муу санаатай, ер нь л үл бүтэх нөхдүүд байсан аж. Хожгорууд үргэлж Можгорыгоо дөнгөчих санааг агуулах боловч өөрсдөө эргээд чадуулчихдаг байж л дээ. Тэгээд нэг удаа долоон Хожгор хоорондоо ярилцаж тохироод нэг Можгорыг чадахаар шийдэж, хэдхэн хоногийн өмнө түүнээс зээлээр авсан мөнгөө буцааж төлөхдөө дан хуурамч мөнгө эргүүлж өгөхөөр тохиролцоод ёсоор болгожээ. Энэ явдлыг мэдсэн нэг Можгор (ЯАЖ МЭДСЭН ЮМ БҮҮ МЭД. ҮЛГЭРТ ИНГЭЭД МЭДЧИХСЭН Л БАЙДГИЙН) тулам дүүрэн мөнгөө үүрээд их зээлд очихоор гарч өгчээ. Тэр явах замдаа нэгэн бадарчинтай тааралдаж гэнэ. Бадарчин түүнд өлсөж цангаж яваагаа хэлж өл залгах идэх юм гуйжээ. Хэрвээ идэж уух юм өгвөөс Гэсэр хааны алга болсон Рогма гоо хатныг Лувсгаа мангас хаана нууж байгааг зааж өгнө шүү гэж гэнэ. Тэр ч байтугай мангасын гараас Рогма хатныг хэрхэн яаж салгаж авах аргыг ч хэлж, зааж өгнө гэж амлажээ.
Тэр цагт Гэсэр хаан, Цасчихэр тэргүүтэй баатруудаа дагуулаад "Шарай голын гурван хаан"-ыг дарахаар явсан хойгуур Цотон ноён урваж, Лувсгаа хар мангастай хуйвалдан Асар, Басар хоёр нохойг нь хордуулж унтуулаад, хатныг нь мангаст барьж өгөөд явуулчихсан юм байж. Гэсэр мэргэн хаан дайснаа дарж дархан цолоо мандуулаад Цагаан гэрт хаанаар хонио хариулгаж, Шар гэрт хаанаар гэрээ мануулж, Хар гэрт хаанаар шалаа угаалгаж байхаар олзолж аваад эргээд иртэл эхнэр болох Рогма хатан нь алга байсанд ихэд эмгэнэн харуусч, өдөр тутмын бүх сонинд "зар" өгсөн хэдий ч сэтгэл нь үл ханаад, С1ээс бусад телевизээр зарлуулж, олж өгсөн хүнд өндөр цол хэргэм шагнахаар барахгүй, их шан харамжийг амлаад байжээ. С1-ээр Гэсэр хааны хайртай шавь Нансалмаа нь ааль үгүйтэж, нөхөр болох Юндэнтэйгээ нийлж панз үсэргэн, наймаа хийх болсныг дуулж сонссон төдийгүй, өөрийн нүдээр хараад таньж мэдсэн цагаас хойш "сайхан нэрийг гутаав" хэмээгээд дахин тэр зурагтыг үзэхээ байсан гэдэг. Мөн тэр цагт "...Хөөрхий хатан мину, үрэгдүүзэй..." хэмээн энэлэн бодохын сацуу улам бүр хилэгнэж, Цотон авгыг хүртэл өөрийн гараар ташуурдаж занчин, гэсгээж байсан Гэсэр хааныг ийн шаналж байх зуур, хаа холын "гуулин" улсаас нэгэн хар муу санаатан хүмүүн түүний мессенжерийг нь хакердаж, "бөөс хуурс"-ыг илгээн, уур цухалыг нь асар ихээр хөдөлгөн хилэгнүүлж байсан ч "-Тэр муу хар амисгаа нэгэнт миний амьдралыг хакердаж чадахгүйгээс хойш яршиг л байна дөө. Муусайн суга гаруудтай, сугын суга л харьцахым хуна. Модон хохимой өдөр нэг ирнээ гайгүй. Бүр болохгүй бол... " гэж бодон хүйтнээр инээвхийлэхийн хамаар, өөртөө сэтгэлийн тайвшралыг олдог байсан тийм л цаг үе байжээ... ... ...
Сэргэлэн толгой нэг Можгор, бадарчинг дагуулаад зах дээр очиж хуушуур авч өгч хооллож ундалсныхаа дараа нэг хайрцаг "KENT" асаагууртай нь авч өгөөд явуулжээ. Тэгэхдээ өнөөх гайхал мангасын нууцыг асуухаа мартан (ҮХСЭНИЙХ НЬ СЭРГЭЛЭН ТОЛГОЙ БАЙХАВ ДЭЭ) явуулчихаж гэнэ. Явуулахдаа - Энэ захиаг Сүхбаатарт хүргэж өг!... гэж хэлээд нөгөө хуурамч мөнгөнөөсөө нэлээд хэдийг хоёр гардаж өгөөд явуулжээ......... Утасаараа "хязгаар нутгийг тохинуулах" тухай ярьж байсан жанжин Сүхбаатар босч ирж нөгөө мөнгөнүүдийг авч үзээд, толгойгоо дээш өргөн алсыг харах байдалтайгаар таазныхаа буланг ширтэнгээ - За мэдлээ. Даварсан муусайн хулгайнууд ингэж даварч байхад бид энд зүгээр суухгүйээ... гэж хэлээд Дарьбазарыг санагалзан зогсох байсан боловчиг,... өнөөх бадарчин нэг Можгорт мангасыг дарах аргыг зааж өгөхөө мартсан байснаа гэнэт санаад нэг Можгор дээр буцаад очжээ. Бадарчинг ирэхийг харсан Можгор жонгиносон шингэхэн дуугаар:
- Хүндэт өвгөн ах минь
Хүрээд ирэв үү бас?
Явдал учир юундав?
Ямар хэргээр ирэв? гэж асууж гэнэ. Бадарчин эргэж ирсэн хэргээ бас л мартчихав. Тэгээд бантахдаа ийн хэлжээ:
- Задарсан эмгэн уурлаад
Загнаж үглээд болдоггүйээ
Можгорт эргэж очоод
Монгол тамхи авчир гэлээ... гэхэд нь Можгор, бадарчинг "эмгэнтэй байх нь... " гэж бодоод жаахан гайхсан боловч, "Даруй эргээд гэртээ харьваас юу хүссэн бүхэн чинь биелсэн байх болноо" гэж хэлээд явуулах гэснээ, гэнэт өөрийгөө алтан загас биш гэдэгээ санангуутаа "Алтан навч" авч өгөөд явуулжээ. Баярласан бадарчин хүрээний замаар ороод жилийж өгчээ. Можгор хүү туламтай мөнгөө үүрсээр цааш явж байтал араас нь: - Хөөе нөхөөр маскаа зүүгээч. Олны хөлийн газар гахайн ханиад тусах гээгүй л юм бол маскаа зүү... гэж зандрахыг сонсоод маш их айж, эргэн харвал Бадарч тахар муухай харчихсан зогсож байлаа. - Маск байхгүй бол яг одоо тэндээс худалдаад аваадах... гэхэд нь заасан зүг рүү нь харвал Рогма хатан өнгө өнгийн гар хийцийн маскнууд барьчихсан, зарж байгаа бололтой зогсож байна гэнэ шүү. Нэг Можгор "Нөгөө Лувсгаа мангас гэдэг нь энэ Бадарч гуай юм байх даа" гэж маш ихээр гайхан бодсон боловч, тахараас айхын эрхээр бүх мөнгөөрөө Рогма хатны маскнуудыг бөөндөөд авчихаж гэнэ.
Рогма хатан мангаст хорлогдоод ухаан санаа нь самуурсан байсан болохоор мөнгөний хуурамч эсэхийг ч мэдэлгүй шууд л авч орхижээ. Харин Можгор зах тартал Рогма хатныг холоос ажиглаж харуулдан суусаар хөлдөж үхэхээ шахаж дээ. Дээр нь бас өдөржин бохь зажилаад маш их өлссөн боловч мөнгө нь дууссан учир аргагүйн эрхэнд тэсэх л болж гэнэ. Гэвч өлсөж даарч байсан ч "Удахгүй шагналаа аваад жинхэнэ мөнгөөр богцоо дүүргэнэ. Долоон Хожгорыг хаан мэдээж шийтгэж л таараа. Лувсгаа мангас ч бас өнгөрлөө л дөө хөөрхий. Модон хохимой өдөр төрцөрсөн лүднүүд байж л дээ тэд. Заа тэгээд ч ер нь эргээд харах мөртэй, үрдээ хэлэх сургаальтай явах чинь сайхан юмаа сайхан юм" гэсэн бодолоор өөрийгөө дулаацуулсаар орой болгожээ. Орой ч болж зах тарахад Рогма хатныг холоос дагаж явсаар байгаа газрыг нь мэдэж аваад Гэсэр хаанд очиж болсон явдлыг ярьж өгч гэнээ... ... ... Цаашаа юу болсон нь нэгэнт ойлгомжтой учир... АМАР САЙХАНДАА ЖАРГАЖЭЭ.
77 сэтгэгдэл:
тэнэг бадарчингааас хамаг юм болжаан. тэр хооронд мартаж санаад.
хаха. Ёстой орчин цагийн уран зохион дээж үү гүй юу энэ чинь айн. хэхэхэ
Хэрлэн: Бадарчин балагтай гэж. Балай чинь баахан юм амласан мөртлөө монжиж монжчоод юу ч хэлэлгүй эргүүтээд алга болчиж байгаам даа. Можгор өөрөө бас хөлдүү хөлдүү...
Болдууш: Хахахааа уран зохиолын гэх нь ч хаашша юм. Харин аман зохиолын гэчүүл яадгийн боллл ккк
За тэгье. Орчин үеийн аман зохиолын дээж гэчие. Тээд орчин үеийн Монголын шинэчилсэн аман зохиолыг үндэслэгч Арслантай авдар гэвэл яажийна. кккк
hehehe altan zagas ch boljiihshig kino ch yavjiihshig valai yumaa kk
Хэхэ, аймаар хүүхдийн цайлган зангаар үлгэр гэхээр нь ороод ирсэн чинь ямар гээчийн үлгэр уншчихав даа.
хахахаха.аймар аймар.Энэ насандаа сонсож бгаагүй гоё үлгэр бна.
Болдууш : Нүгэл...Хүнддэнэ гэм
Баст : Харин тиймээ хө.За яадын яадын.Жаахан элийрчлээ
Ундрига : Амьдралдаа ихээ том алдаа хийчлээ дээ чи. Одоо яана даа яана хахахааа
Улаан гатан : Сонсож байгаагүй бөгөөд гоё байсан бол яамай даа. Олон оймсны дунд төөрдөг шиг, олон үлгэрийн дунд төөрчих вий дээ
ах хүү хайртар үлгэр ярилаадаа хахаха
хахаха.одоо оймсонд төөрдөг болцнуу.Битийлдээ наг нтр.ккк
Туулай : Эвий эвий нойр нь хүрээ юу? Унт унт. Сайхан үлгэр сонсчихоод унтах сайхан л байдагсан. Үлгэрийнхээ баатруудыг нь зүүдлээд л хахахааа
Улаан Хатан : Өөрий нь хэлээгүй байхад, өөр дээрээ хүлээж аваад, өөрийгөө азаартуулдаг гэнээ хахахааа
хахаха.Та өөрөө өөр дээрээ хүлээж авку бхын аргагүй бичцийм бжийж.Өөрөөр хэлсэн бол хүлээж авку ч бсым билүү бас сонин шд.хэхэ
Хэхэ, тэглээ шд. Одоо яадаг ч юм билээ дээ. Сүмд очиж нүглээ наминчлах гээд үздиймү нтр кк.
Улаан Хатан : Жаа миний түмэн буруу ажээ. Өршөөгөөрэй
Ундрига : Алтан сайхан амьдрал юугаа хайрлаж, ахиж ийн алдахгүйн тухайтад хийчээтугай, аюутугай...ккк
Авдараа үсээ самнал даа
Холимог үлгэр умшчаа гарах гэтэл сочдог бийш тээ Яг мангаа шигийм аваатарт хэлэв
Галдан шатаагч : Хахахааа гуцөө чи. Энэ чинь моод за юу хахаха
Тэр бадарчин нь тэнэг юмуу хахахаха өөрөө авраад алдар нэртэй болкуу хүнд зааж өгий гээд байж байдаг тэр лав толгойдоо гэмтэлтэй байхаа хахаха яджийхад ганц хоёр хуушуурханаас шүү тэр яг юмтай нөхөр байхаа хахаха бас болоогүй орон гаран хахахаха
ЭФСИ : Хөлдүү хөлдүү. Наадуул чинь бүгд хөлдүү гарууд. Цовоо сэргэлэн гээд байгаа ганц нь хүртэл алтан загас руу хальтирч байгааг нь харахгүй юу хахахааа
Ийм хөлдүү юмнууд одоо өвөл яана даа бүр хөлдөөд балрахнээ хахахаха гал түлэгтун мунхагуудыг гисгээе хахахаха
Бичсэн хүн нь бас мунхаг юм болохоороо дагаж хөлдчөөд гэсэхгүй юм байшд ккк
Таарсан ч таар шуудайнууд болдоо хахаха би л гэсгээж өгөхөөс вуа хахахаха
Сүхбаатар дээр очсон байна гэсэн чинь бодол болгоод хаяжээ хэхэ.Гэсэр хааныг бас хакдана айн.Эхнээсээ дуустлаа нэг л түгшүүртэй яах л бол доо гээл уншаад байлаа.Гоё болжээ.Ийм гоё монгол үлгэрүүд байдаг шд.Даанч эхэнхийн мартчижээ
яассс ээмр нэртэй мангас вэ кекеке ийм үлэр сонсуул унтахгүүм байна л даа зүүдэнд ормоор кеке
ЭФСИ : Чи өөрөө гэсгээдэг шуудай за юу...
Оргил дүү : Юу нь түгшүүртэй байгаан. Үлгэрийн попури, коллекшн, цоморлиг... байхгүй юу даа. Фамфар нь жаахан сүргүй л юм тэ? хахаххааа
Наркаа : Ловсгаа, Лувсгаа гээд хоёр янзаар л байдгийн. Ихэнхдээ Лувсгаа гэсэн байдаг юм билээ. Мангас зүүдэлдэг вацкаан юм биз дээ
heleh ch ug alga. dald utgiig oilgohiin sainaar oilgov. hehehe
heheh, jinxen xoyor 2puck chini sumakdsan bn ashd e... gexdee xoorxon yum aa, zugaatai xaaya bichlegees chini blogdoo oruulj bwal bolno biz de,ain?
yamartaa ch uridchilaad bayarlalaa geed xelchixye
Гашуун : Чи мэдэхгүй бол өөр хэн мэдхэв дээ тэр далд утгыг ккк
Зочин : Блог чинь хаана байдгийм бээ? эх сурвалжаа тавиарай даа
Шима : Хуландаа бас их баярлалаа. Орж гарч байгаарай даа
гальт сонссон чинь энэ блогт чинь яадаг дуу яаваад бгаан бээ?хахахаха.
Улаан Хатан : Гоё л дуу байгаа биз дээ? Би залуудаа шимтэн сонсдог байлаашдээ хахахахаааа
Өө нэрээ бичихээ мартчиж.Энэ дээдэх би шүү Улаанаа
Хаха....Энэ үлгэрийг нөгөө нэг хүн орж ирж умшаасай....
Аан бас хуушуураа авийй.....Авмаариййнааа.
Фрийдом : Тэр нөхөр уншиж л байгаа биз. Хуушуураа ав л даа. Өгмөөриййнаа
Ах сайнуу.Та үнэн балайрч өхиймаа зугаатай гоё үлгэр байна.
Нээрээ баяр хүргэе.Бэлэг явуулсан аваарай.Шагналаа угаан биз дээ?
Hehe ulgeriin popuri genuu.neeree l tiim yum daa.zugaatai goyo boljee.amjilt shuu avdaraa
Хэхэхэ бадарчин гэдэг чинь лам байдаг биз дээ?Тэнэг эргүүм байжээж бас тамхи татдаг лам гэсс.Яджаахад та ямар гоё гоё үлгэрүүд мэддийн бэ.Бүгдэнгий нь оригоор нь мэдхүү?Бүрэн эхээр нь оруулвал бас сонин л байх даа тэ?Оруулчаач...
Үлгэр канутай холилдцсон гоё бичлэг болжээ.Далд утга байгаа юм бол тэнэг юмуу мартамхай хүнийг хийсэн байх.Эсгүүл танай авгай алга болцоод олдсон юм болуу гэж санагдлаа.Өөрийгөө хэлсэн юм биш биз дээ хэхэ
хаха.саваагаад хаячих юмаа.Гэнэт сонсоод гайхав гэж гээлөө.Заза тоглосын.Сайхан дуу бна.хахаха
Фрийдом-миний бодож бгаа хүн мөн үү?Чи анхнаасаа л сайн хэлж бгаад авку.Одоо ингээд бодоооол явжийдаг.хаха
geser haaniig uruwdchluu hehe.modon hohimoi udur gej yu gejaan?muu udur yum shig bna te?
Хэхэхэ энэ можгор чинь өөрөө бас сумтайм байна шд.Алтан загас болтлоо эргүүтээд,бас бадарчинг эргээд ирж байхад нь тамхи авч өгөөд л явуулж байдаг мангар юмаа хэхэхэ
Диви : Баярлалаа дүүдээ.Бэлгийг авсан шүү...
Наркаа : Үлгэрийн попури. Баярлалаа
Ичкаа : Бүгдийг нь мэдийшдээ. Энд бичих гэж хар залхуу залхуу. Номыг нь аваад уншчихаа хө
Зул : Манай авгай алга болчихоод олддоггүйээ. Олж өгвөл шагналтай шөө кххх
Улаан Хатан : Гоё дуушдээ...Харин наад үгээ тэр Фрийдом доо л хэл. Би өөр хүн шүү... хахахах
Золоо : Модон хохимой өдөр гэж маш муу өдөр юм гэнэ лээ
Жени : Можгор сумтай сумтай. Энд гарсан хүмүүс бүгд сумтай ккк
hi saihan bayarlaarai. amjilt husie.
ер нь шуудай байсан ч яадын хахахаха
хөлдөж үхэх гэжээж бас хүлээгээд орой болтол суудаг нээрээ....аргагүй л можгор юм даа кккк
71 : Их баярлалаа
ЭФСИ : Чи өөрөө хэлсэн шөө. Шуудай боллоо шүү ккк
Оюунаа : Хөөрхий амьтан... Ядарсан ч Можгороо доо ккк
zugeeree hehe
гэсгээдэг шуудай ингээч нэр дутуу хэлээд байхын хахахаха бүгдийг нь гэсгээнээ халуун шуудай хахахаха
71 : Дахин баярлалаа
ЭФСИ : Сахилгагүй хар золиг. Гэсгээдэг хар шуудай ккк
хэхэ би нээрээ арслантай авдар гэхээр дээр үеийн нэг арслан авдарт орцон ч бил ү, худагт унадаг ч бил ү, болдоггүй бор өвгөн ч байдаг бил ү тэр күкэлдэ санаанд ороод байдын за тэрчяаху хэхэ маргааш боролдойтой цаг гарах уу өөр үлгэр сонсмоор ийнаа
Билгээ : Өө алаа хаяссс ккк. Тэгжугаад нэг үлгэрдэнэ дээ
Хэхэхэ ямар сонин нэртэй сонин үлгэр вэ?. Ингээд зохиогоод бураад байж болдог юмуу авдараа хэхэ
Ерөө : Ийм үлгэрийг бол нэрийг нь өөрчилж нэрлэхгүй бол болохгүй л дээ. Оригоор нь нэрлэж бүүр ч болохгүй. Дээдэс минь толгой авах байлгүй. Зохиож бурахын хувьд бол болкуу юм байхгүйшдээ хө
Бололгүй л яахав Ерөө минь..хаха.өмнөөс нь хариулж нтр.Унтах цаг болоод үлгэрээ унших гэж орж ирсэн бөлгөө.хэхэ
та нэг бол нэр хасаж хэлээд нэг бол нэмж хэлээд байх юмаа хэхэхэхэ би чинь ямар цагаан билээдээ хар байхдаа яадын хэхэхэ ЗҮГЭЭР Л ГЭСГЭЭДЭГ ШУУДАЙ гээд байхаддаа түүнээс биш ГЭСГЭЭДЭГ ХАР ШУУДАЙ биш гэссссс хахахаххаа ядаж л цагаан түгүүл хэхэххэ
Улаан Хатан : Ерөө сайн ойлгоогүй юм уу, эсвэл зориуд үүмүүлж байгаа байх. Өмнөөс минь хариулсанд талархжийнээ ккк
ЭФСИ : За тэгвэл НОГООН мэдүү хахахахаа. Одоо ийм нэртэй болсон шүү кк
Еээээ юун ногоон бэ? муухай би дургүй байна татгалзаж эсэргүүцэжийна. /Дотороо ээ ашгүй ашгүй миний дуртай өнгө байна шдээ гоё доо ура ура/ хахахахаха
ЭФСИ : За ашгүй нэг юм санаанд нь таарсан юм шиг байна. Маангар мэдэрсэн байшөө кххх
Хэхэ мэдрэл хогшдээ энэ нээрээ хоноод явахгүү хэхэхэ.Ойрдоо яагаад таг чиг болчуу?
nuovo cinema paradiso-n kinog sanaj bn. kinonii gol baatar boloh Toto-giin dursamj kino teatrtai holbootoi. ene kinog uzej bsiim bn.
neree bichihee martchij
71 : Үүнэн тасс кино шүү дээ. Дэндүү дээ даанч дэндүү кино. Манай кино гашраагчид энэ киноны талаар мэдээлэл оруулдаггүй юм байх даа
kinon deer: kino teatr-t gardag kinonuudiin dandaa unseltsdeg hesgiig n hasdag bsniig sanaj bnuu. suuld ter hesguudiig Toto uzdeg dee. ter heseg n unen tas tee?
71 : Тийшд. Алфредо тэр хассан хэсгүүдээ бүгдийг нь залгаад эвлүүлчихсэн байдаг даа. Тэрнийгээ Тотод үлдээсэн байдаг. Тэрнийг нь үзэж суухад нь энэ ая явдагшд тэ? Яаа тэр хэсэг бол үүнэн тас л даа
tiisht. hehehe
Таньд би нэрээ мартдаг болохоор чинь гоё нэр боджийгоод өгөмз хэхэхэхэ
shine bichleg oruulaach. ene bichleg chin hundet sambar bolchloo hahaha
авдар ах ч удаан хүмүүсийг тамлах дуртай хүн дээ хэхэхэхэ яарах
хэрэггүй ээ 71-ээ нүд чинь ширгэнэ хүлээцтэй бай хэхэххэ
бичлэгийг уншлаа харлаа ойлоо чи чаддаг юм байна лаг юм байна мэдлээ ойлоо ухаарлаа гэгээрлээ
хөөе энэ сайхан залуу чинь харин гөөлгөн нөхөр үү хэхэхэ
хөөх танайх ямр гого юм бэээ
хихи
Арслантай болоод барстай алаг эрээн авдар мину зээ:))
HIHIHI UWCHTEI HOGSHDEE
71 : Ярьсандаа байшөө ккк
Саагий : Мэхийн ёслов...
Бяцхан үзэг : Хөөрхөн дүү зочилж байгаарай...
Агаа : Зэээ...ээээ..ээээ
Искра : чи өөрөө өвчтэй хог...кк
Хөөе чиний тархий чинь өрөмдөөд өөр шингэн шахаад хаяцан юмуу?гурилаар зутан зуураад шахчаж дээ яг .овоо муу гаруу чи чинь хөөе хехе
Tegtel Geser khaand Badarchin baraalhaj baahan balai yum jalchij gene. Uund ni sataarsn khaan Mojgoriin helsen zuiluudiig tsumiig martaj orhivoo...
Xexe nice orchin ueiin aman zohiol bn. mojgor sergeln sergeln gsss waaa hudlaa duh bai sh dee badarch bas manaraa manaraa gss waa hudlaa ym bai sh dee jinken sergelen chin harin badarch l bolj taarch baih shg bn. ter suhee ah zuer tsag ue hetsuu baihad olon doloon ym yariaad l. . .
Золоо : За гайгүйээ чи тэгж л бай айн кххх
НЭГ_ХҮҮ : Хахаха харин ч бүр дуусхааргүй болгоо хаях нь л дээ ккк
Баяраа : Энд эрүүл сэргэлэн толгүй нэг ч байхгүйээ. Гэсэр хаан хүртэл уурандаа тэнэг болчихсон байгааг харжийнуу ккк
Таныгаа хичнээн ихээр үгүйлэн санана вэээ????