АРСЛАНТАЙ АВДАР : ТҮҮЗЭН БУУР

ТҮҮЗЭН БУУР

Би тоглоомонд гавихгүйээ. Хааяа нэг таван гар л суувал сууна. Татаж чангаалгаж, чимхүүлж, зулгаалгаж байж л суусан болно. Угаасаа сүжиг муутай, дурамжхан тоглох учир хожигдох нь их. Тийм болохоор барагтай бол наадаад байдаггүй л дээ. Харин нэлээн хэдэн жилийн өмнө амьдралдаа анх удаа, гадаадын нэг эрээс 400$ монжоод нүд орой дээрээ гарч үзсэн юм. Чаддаггүй хүнд мод сайн ирдэг гэдэг. Ёстой тэр нь л болсон байх.

    Манай дээр бидэнтэй хамтарч ажиллахаар хоёр Европ нөхөр ирсэн юм. Богинохон хугацаанд ажиллах болохоор тэд ирсэн даруйдаа шууд л ажилдаа орлоо. Гадаадын сонгодог бүтээл хийдэг баатрууд гээд биднийг ёстой л махлаж өглөө шүү. Өдөр шөнө, өглөө оройгоо ч мэдэхээ байлаа. Гэртээ ч харилгүй их л олон хоносон юм даг. Сар хэртэй нухуулаад тэдний ажлын режимэнд дасан зохицох маягтай болж ирсэн ч, тэр хоёрыг харахаар л нүд хорсоод, уур хүрээд байх болов. Ар гэр, ахуй амьдралаа тэр чигт нь хаячихсан юм чинь аргагүйшд. Манайхан л болсон хойно тэднийг харааж зүхнэ, далдуур муулна, болж өгвөл дөнгөчих санаа өвөрлөнө. Мэдэхгүйгээр нь далимдуулж янз бүрээр шоглож, тэрэндээ бахаа хангаж баясна. Би ч бас адилхан.

     Болдог юм жамаараа болж хийсэн ажлынхаа ард нь гарч, нээлтээ ч хийлээ. Цаг завтай ч боллоо. Завтай болоод ирсэн чинь нөгөө айхтар ааг амьсгаагүй ажиллаж байсан хэмнэлээсээ огцом гарч чаддаггүйээ. Хар өглөөгүүр шахуу ажилдаа цуглараад орой ажил эхлэх хүртэл өдөржин хөзөр "зовоодог" болов. Мань мэт нь ямар тоглох биш. Хараад л сууж байдаг ч, чанга чанга инээлдээд л дуутай шуутай үзэж тардаг болохоор гадаа цонхон доогуур явж байсан хүн ч эргэж хараад өнгөрнө шүү дээ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв, нөгөө хоёр чинь орчуулагчаа дагуулаад ороод ирлээ дээ.

-Та нар өдөр болгон инээлдээд их хөгжилтэй тоглох юм аа. Бид хоёрт заагаад өгчих. Хамтдаа тоглож стрессээ үхүүлье... болтой юм ярьж байна.

- Өө болохгүй. Энэ чинь заавал мөрийтэй тоглодог тоглоом. Зүгээр тогловол утгаа алдчихдаг юм... гэвэл хоёр аварга "Даваая, заагаад өг" л гэж байна. Манай аваргууд нийлж байгаад хэрчдэг юм болоод л суулаа. Бага шиг зоосноос эхлээд, БУУРаа буйлуулж гарлаа даа.

    Орчуулагчтай нь хуйвалдах гэтэл гонж гэнэ. Эзэндээ үнэнчээр үйлчилдэг юм байх. Орчуулагчийнх нь дэргэд хоорондоо хамаагүй юм ярьж болдоггүй, дор дороо уханадсаар байгаад манайхан эхнээсээ мулзарч эхэллээ. Мулзарсан нь боссоор байгаад нөгөө хоёр чинь манай нэг хүнтэй гурвуулхнаа үлдчихлээ. Өөр суучих амьтан байдаггүй. Би суугаад алдчихвал орой нь төрсөн өдөрөө тэмдэглэх будаа болох гээд байдаг.(Хорин хэдхэн настай байсан үе дээ) Манайхан намайг хатгаад, азаа үзчих гээд болдоггүй. Би өөрөө ч суувал суучихмаар оргиод байсан болохоор нусаа татаж аваад л сууж орхилоо доо. Нэг ч их алдаж асгасангүй, монжиж гавьсангүй хэд тойртол нөгөө хоёрын дарга нь (тэр хоёрын нэг нь дарга нь гэжугаа бас) ёндоогоо өсгөе гэж байна. Өсгөөд л тоглолоо.

    Нэлээн сунжрах маягтай. Балейшикуудын  ихэнх нь залхаад гараад алга болчихсон, орчуулагч бид хэд л үлдсэн байв. Орой ч болох янзтай болонгуут ёндоогоо нэлээн сайн өсгөөд шалавхан дуусгах л юм болоод явчив. Тэгтэл гэнэтхэн юу болов гэмээр, миний гарт мод гэдэг чинь гүйж гарлаа даа хөөрхий. Тоглоом мэддэггүй хүнд мод сайн ирдэг гэдэг билүү? тэр нь л болсон байх. Огцом ихээр нь алдаад унангуут нөгөө хоёр чинь намайг сэжиглэнгүй байнаа. Өөрснөө л өсгөе гэсэн юм чинь би яахав дээ.Тэрнээс хойш нэг их удаагүйээ. Хэдхэн сайхан БУУР угсруулаад хийгээдэхтэл хоёр аварга нам боллоо.

     Орой болоод үндсэн ажил эхлэх цаг болсон тул аргагүйн эрхэнд тоглоомоо өндрөллөө. Нэгнийгээ загнаад байгаа болтой муухай царайлаад, нөгөөх рүүгээ цэхэг цэхэг гэж ирээд л хэд гурван үг чулуудаж байснаа түрийвчнээсээ хэдэн "ногоон" мөнгө гаргаж ирээд над өглөө. Монгол мөнгө нь дууссан болохоор дойлуураа тоолсон нь тэр. Тэднийг тэгж чадсандаа миний хөх инээд, баяр хоёр зэрэг зэрэг хүрээд болдоггүйээ. Ямар дэргэд нь мууг нь үзэж шоолж байгаа юм шиг дарвайтлаа инээгээд байлтай нь биш. Нөгөө хоёрыг хоосолсон гээд манайхны баярлаж байгаа ч  гэж жигтэйхэн. Тэр хоёрыг далд ормогц намайг чинь барьж аваад, дээш нь шидээд, таазан дээр надаар тамга дарсан гэжугаа.

      Харин яагаад 400$ өгсөнийг нь гайхаад л хоцорсон. Мэдээж тэд андуурна гэж байхгүй. Нүгэлтэй тооцоотой улсууд шүү дээ. Уг нь орчуулагчаас нь асуусан л даа. "Дуугүй ав"  гэхээр нь хармаалж л орхисон... Тэр нэг бол нэрэлхсэн, үгүй бол намайг урамшуулсан. Эсвэл баярхсан ч байж магад. Ямарч байсан орой нь надтай хундага тулгаж байхдаа баргар царай нь сайн арилаагүй хэвээрээ л байсан юм даг. Түүзэн буур хийх ч урамтай сайхан шүү...



start=-3 , cViewSize=50 , cPageCount=1

47 сэтгэгдэл:

null
khongoroo (зочин)

Ууахаха гэнэт майр баяжсан байна шд.Тэр мууг сайхан шулжээ.Их идээд гэдсээ өвдүүлээгүү биз дээ ккккк

АНИРГҮЙ (зочин)

ТА ӨӨРӨӨ ӨГӨР ЦАРАЙТ

Света

Хэ хэ харин ч сайхан мулзалж дээ. Гэснээс төрсөн өдрөөрөө азтай байдын бусуу. Өнөөдөр хэн нэгнийг мулзалж дөнгөх л юм шиг байна. Төрсөн өдрийн мэнд шүү.

khongoroo (зочин)

Хүүеээ Авдрын төрсөн өдөр байсн юмуу өнөөдөр. За авдартаа төрсөн өдрийн мэнд хүргияаа.Үнсий үнсий сайхан баярлаарай бага уугаарай ккккк

АНИРГҮЙ (зочин)

ХАппИ Б дЭЙ.

ZUL (зочин)

HEHE YAHAARAA OROI EHELDEG AJIL VE TER.YAPPY BIRTH DAY AZ JARGAL HUSII

Undriga (зочин)

кк, хөөрхий ажлаа хийж явсан амьтдыг яах нь вэ дээ. Гэхдээ төрсөн өдрийн майр гоё бэлэг авсан байна шд. Нээрээ мэддэггүй хүнд мод сайн ирдэг гэдэг үнэн юм билээ. Pokerдоход надад лаг моднууд ирдийшд.

xoxo (зочин)

meddeggu hund mod sain irdeg gej hudlaaaaaaa kk naag gants udaa togloh gesn chn yuuuch mod ireegu bsaaran bgad hojigduultsan sht :P

Цоомоо

вуаа лалал заза баярын мэнд сайхан хожиж дээ

xoxo (зочин)

unuudur tanii tuugii uugii yumuu :p teguul TUUGII UUGII BAAGII MEEGII sho :D

Турьхан (зочин)

аз хүүгээр ёоз хүү цохиноо гэж энэ дээ. азтай дамшиг шүү.

Үлэмжийн чанар

Аа муу мөрийтэй тоглоомчин нам засгийн эсэргүү нтр гсн болж л байна ш дээ би бол хожиж байгаад өөрийнхөө тэвчээргүйгээсээ болж дандаа алддаг юм

Orgil (зочин)

Хайрт ахдаа төрсөн өдрийн мэнд хүргэж уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье...
Нөгөө Англиас ирдэг найруулагч нар мөн үү?Тэд нарыг та болгож өгсөн байна даа тэгвэл хахаха

Butterf*LEAF*

Hehe teneg huniig tenger iveej, togloom meddegguig ni mod iveedeg gesen. kkkk
Tursun udriin mend hurgey!

erika

хэхэ... тэр чадкуу хүнд мод сайн ирдэг нь яааг үнээн ккк бурхан хөөрхий минь урмын бодий гээл хамаг сайнын ирүүлдэг байхаа тээ? суртал нь...

Оранж

лаг ийн. 400 доллуур ...... гэснээ төрсөн өдөр чинь юмуу? төрсөн өдрийн мэнд....

Зочин

tsum avsan bna gevel yahuu kkk
bayrin mendee

zoloo (зочин)

Өнөөдөр бас Улаанбаатарын төрсөн өдөр.Багшдаа баярын мэнд хүргэе!.. Нусаа татаж суусан болоод мөнгө хожсон байх нь дээ хэхэхэ

Jeni

Хөөрхөн дүү Арслантай авдартаа баярын мэнд хүргээд аз жаргал ерөөе хэхэхэ

gashuun (зочин)

авдартаа 36 насны ойн баярын мэнд хүргэж аз жаргал хүсэн ерөөе. авдарын яруу алдар бадартугай! ура ура ура!!!

FC

Аа өөдгүй шулаач вэ хаххахаха Нээрээ таньд мэнд хүргье сайхан баярлаарай кккк /Юунд хүргэж байгааг минь мэдэж байгаа гэж бодож бгаа шүү кккк мэджийгааздээ/

Золбоо (зочин)

Хэхэ гоё юм болсон байна энэ блогыг анх удаа уншиж байна бас анхны сэтгэгдэл сайхан санагдлаа бас блогын нэр их гоё санагдлаа эссэ бичвэл ийм гарчиг өгнөө ккк

Ну ПОГОДИ

хахах ах хүү ч айхтар ёндоотой байждээ орой нь ганц нэг юмаар дайлвуу ёндооноосоо

~Freedom writer~

Яасаг айтар ёндоо вэ????

Арслантай авдар (зочин)

Хонгороо : Бага уунаа Баярлалаа

Аниргүй : Хахаха наргиа ойлглохгүйээ? Би өгөрөө өгөр. Хаа ч хэлнэ. Би өгөр шүү ккк Их Баярлалаа.

Светлана : Ёстой урамтай мулзалсөөн кххх Мааш их Баярлалаа хө

Зул : Орой эхлэдэг ажил байдагшдээ. Баярлалаа чамд
бас аз жаргал хүсье

Ундрига : Өө тэр сайхан бэлэг байлгүй яахав. Мэдэхгүй хүнд мод ирдэг гэж үнэн байхаа

Хоходамба : Үнэн за юу үнэн. Төөгий өөгий баагий мээгийг хүлээн авлаа Баярлалаа дүүдээ

Турьхан : Харин тиххх. Маангар азтай наасан кххх

Арслантай авдар (зочин)

Хасар шахуу Үлэмж : Өө харин тийм. Онгироод цаашаа тоглоод байсан бол буцаагаад алдах нь тодорхой. Аз болж ажлын цаг болохгүй юу хахахааа

Оргил : Дүүдээ машээ ихээр талархжийнээ. Мөншдээ тэр хоёр нөхөр чинь яаг мөн

Навч : Тийм үг байдаг. Та өөртөө 10 оноо авлаа гэж. Найздаа их Баярлалаа.Чи шөө...

Ерика : Хахахааа сайн тоглож суртлаа бурхнаар даалгадаг тэ? Ойрхон ойрхон тоглох аргаа мартаад баймаар юм байна даа тэгвэл ккк

Даавкаа : Үнээрийн ихээр Баярлалаа. Чамд бас Улаанбаатар хотын баярын мэндээ...

Зочин : Цөм авсөөн цөм авсан. Баярлалаа

Золоо : Шавьдаа их баярлалаа. Харин тиххх нусаа таталгүй суусан бол балрах ч байсан юм билүү ккк

Жени : Эгчдээ их баярлалаа. Блогоо хөтлөөч тэгээд

Гашуун : Хахахаа за их Баярлалаа. Олигтойхон сураарай даа.Чихнээс хонх уяад байваа гэж хэлээл байгаа шүү би кххх

ЭФСИ : Дүүдээ их Баярлалаа. Мэджугаа мэджугаа

Золбоо : За эссэ бичигчдээ их Баярлалаа. Тэгээрэй. Гарчиг чухал шөө ккк

Туулай : Хахахааа харин тиймээ хө. Дайлалгүй яахав. Жинкэн цөм авна биддээ хахахааа

Фрийдом : Аа тэр ёндоо гэнэт өсдөг айхтар ёндоо.

ichka (зочин)

Паах юун ээмээрийн 400ногоон кккк.Шинийн 2ний мэндээ

Усхан (зочин)

Мундаг юмөө.

Оyuna (зочин)

хэхэ орчуулагчийн амьдралаа гэж.....

Арслантай авдар (зочин)

Усхан : Мундаг л байсийм байх даа ккк Чи өөрөө лут юм билээ

Оюунаа : Би олон олон орчуулагч нартай ажиллаж үзсээн. Ихэнхи нь эзэндээ үнэнчийг тоглож очкоов авахыг л эрхэм болгодог юм билээ. Оогт наануу цаануу байхгүй...Өнөөх нь буцаад явангуут эргээд л халтар тогоондоо хушуугаа дүрэх л болдог...

Оyuna (зочин)

орчуулагч хүн чинь тэр орныхоо төлөөлөл болж явдгийн нэг талаараа....хүмүүс буруугаар маш их ойлгоно....

дээгүүр хүмүүс төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна хоцорсон ч гэсэн найздаа насан баярын мэндийг хүргье, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье

Арслантай авдар

Оюунаа : За найздаа мааш их баярлалаа. Хүний газар биеэ бодож яваарай даа. Доороосоо л даарч болдоггүй юм шүү дээ миний найзаа хахахааа

Усны хувилгаан

Тэр олон зуун дойлуурыг яаж үрэв, чи?

Арслантай авдар

Үрэх чинь олохоосоо амархан юм билээ Агаа минь. Солиороод дахиад тоглосон бол мэдээж эргүүлээд алдчихсан байгаа л даа

Oyuna (зочин)

за хичээяааааа....

энэ хэдэн хүний нүд наад хэдэн ногоонд чинь ороод хэцүү байгаан бишүү.......хихи

Арслантай авдар

Оюунаа : Хаанаас даа найзаа. Тэр чинь ааль дээр өнгөрсөн юмөө.Гэнэтийн юм ёоёо хөдөлгөдөг тал бий.Холоо хаячихдаг ...

Энхээ (зочин)

Орой нь болсон арга хэмжээнд би байсан санагдаад байхийм.Англиас ирдэг 2 мөн бол би тэнд байсаан байсан .Нээг их идэж уугаагүй юу хохохо

p.mardai (зочин)

сайн уу хө. чамайг телевизд ажил хийдэг гэж ойлгов зөв үү. С1 мөн үү . азтай муу дамшиг вэ чи . энэ олон хүнд хэлчээд дайлахгүй бол ч баларна шүү. олон хүний хараал ерөөл гээд л айна

алтаргана (зочин)

хэхэ ёстой азтаймаа, би бол нэг ч мөрий авч бас алдаж үзээгүй, учир нь гэвэл... би тоглодоггүй хаха. хөзөрт дургүй, чаддаггүй дээр нь булхйацаж хавсайдаж мэддэггүй болохоор тэр...казинод бол машин дээр л тоглоно.

Арслантай авдар

Энхээ : Харин тийм гэм дээ. Чи байж л байсан даг. Чи нээг их идэж уугаагүй юууу

Мардай : Сайн сайн уу? Би ТВ-д ажилладаггүйээ хө. Тэр ч ааль дээр өнгөрсөн явдал л даа ккк

Алтаргана : Харин тиймээ хө. Хааяа нэг зугаа маягаар л юу юм гэхээс тоглоомонд муу муу. Харин хаа нэг ясан бөмблөгийг дагзаар нь мөргүүлж наадчих гээд байдийн шүү кххх

DW (зочин)

aaaaaaaaaa ah aimaar aztai gsn. belgee Ochoogoos avaarai.yavuulsii shuu avaarai

Арслантай авдар (зочин)

Авсаан.Баярлалаа дүүдээ

Эрдэнэ (зочин)

Ер нь бол зальдсан юм бишүү.

Арслантай авдар

Эрдэнэ : За хаанаас тийм нүгэлтэй юм хийж Аллаах тэнгэрээ хилэгнүүлж байдийн. Ямар ч заль мэх ороогүйээ

шинэ (зочин)

хүмүүс яамар инээдтэй гаж буруу бичдэг юм вэ хөөрхий монгол хэлийг бүр мангар хэл бологчихжээ

Jeni

Гэнэт идэх гэдсэнд муу гэдэгшдээ найзаа.Тэрэн шиг гэнэт баяжаад шоудаад дуусгачихсан байх даа хэхэхэ.Майр атаархаа наасс..

shima_97 (зочин)

"хүний нохой идхээр өөрийн нохой ид" гэдгийг хөөрхий орчуулагч санасан юм байлгүй. тэгээд л төгрөг ногооны харьцааг 1:1 гээд хэлчихсэн байж болох л юм... "эр хүн зоригтой бол чоно чацга алдана" гэдэг шиг л юм болж дээ, хххх, ямартаа ч азын тэнгэр чинь хармаанд ч л байсан юм байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)