Сайхнаас сайхан
бүсгүйчүүд, хүүхнүүд та нартаа эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе! ( Гамбуушд ч бас) Тэр намайг буруутгахгүй байхөө. Надад буруу байхгүй. Буруутай байсан ч би
хүлээхгүй. Ер нь буруутай хүн гэж хаана ч байхгүй шүү дээ. Хэн нэгэн намайг
буруутгасанч би буруугаа хүлээмээргүй байна. Учир нь би “буруугүй” юм чинь. Би
өрөөлийг буруутгах аваас тэр ч бас
өөрийгөө буруутай гэж үзэхгүй. Түүний буруу байлаач орчлон хорвоо руу чихчихнэ.
Амарханшд. “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу?” гээд л гүйцээ. Гэтэл хорвоо
өвөө бас л буруугүй гэж гүрийнээ. Ердөө дуугүй байхгүй . Шаналагч этгээдийн
өмнөөс “Болоогүйээ” гэж хариулна. ( хорвоо чи гачин байгаа шөө...) Тэгэхээр нь хоороороо “Орчлонгийн хүнд ачааг дааж амьдрах
хэцүүяа” болтой юм дуулна. Орчлон өөдөөс
нь “Яагшд” гээд л гүйцээ. Маш амархан...
Савангийн хөөсөөр тоглож
байсан ач хүүгийнхээ хөөсөн бөмблөгийг өвөө нь санаандгүй хагалчихаж. Ач нь уйлж
орилоод, бэр нь “аав чинь хүүхэд шоглов” гэж орилж хашгичаад нөхөр рүүгээ
цамнаж, тэр гэр бүл ч сүйд болох шахаж л дээ. Эцэст нь өгөр өвгөн буруутан
болов. Хүүхдүүд нь өвгөнийг зэмлэхэд өвгөн “цаг цөвүүн болжээ” гээд цаг үе рүүгээ
чихчихээд л сууж байсан гэдэг. Өвөө хүртэл бултана.Ингэхээр буруутан гэж хаана
ч байхгүй. Нэгэнт л буруутан байхгүй юм чинь бүх юм урсгалаараа...
Өглөө босоод би зүс
царайгаа тольдноо
Зүсэн зүйлээр үсээ
самнаад л тольдноо
Өөрөө би чинь царай
муутайгаа мэдсээр байж
Өлийж өнгийж өцийж
байгаад тольдох дуртайг яана
Хаа ч явсан тольдноо би
Хүнээс нуугдаад тольдноо би
Өөрөө би чинь царай муутайгаа мэдсээр
байж
Өлийж өнгийж өцийж байгаад тольдох
дуртайг яана...
Бацаан байхдаа орцонд
гитар балбаж ингэж дуулдаг байлаа. “Би тольдох дуртай” гэж өөрснөө дуулаад байгаа атлаа “ чи тольддог,..тэр тольддог” гэж нэгнээ
буруутгаж шоолно. Нөгөөх нь толийг буруутгана.
Хармаан дахь толио хага шиднэ. Орцонд дуулаад амраасангүй гэж томчууд биднийг
буруутгана. “Гэрэлт ирээдүйгээ ойлгож дэмжсэнгүй “ гэж бид тэднийг буруутгана. Гэвч тэнд хэнч буруутан биш.
Арслан тайж одоо цагт
амьдарч байсан бол амьд давхиж явахгүй юу. Бас л буруугүй гэж гүрийгээд “ -Аав одоо яагаадаагаан. Би яасийн? Далай ламд
мөргөө л биз, юун сүртэйен. Тэгж яриул би арван цагаан буяны зам мөрийг хөөж, олон
түмний сайн сайхны төлөө, буян бодож мөргөсийн за. Тэгээд ч ганц хүүгээ цаазлах
гэдэг таны өөрийн чинь буруу мэдүү...” гээд л сөрөөд буучхна биз. Тэгэнгүүт нь
Цогт тайж яаж ч чадахгүй мөртлөө өөрийнхөө буруугүйг ямар нэг байдлаар батална.
Хулан хажууд нь “Ээ гөк тээнгэр” гэнэ. Энд хэний ч буруу байхгүй...
Энд бичсэнээс эргээд харахад
нэг л буруутан байгаа юм байна. Тэр нь хага шидүүлсэн хөөрхий толь. Тэгэхлээр
би тольны талд орж нэгэн бурууг өөртөө хүлээж, буруутан болохоор шийдлээ... Хаа
ч байсан болоогүй байхад эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэсэндээ бүсгүй танаас түмэнтээ уучилахыг хүсэж, мянгантаа
хүлцэлийг өчъеээ! Энэ бол
яахын аргагүй миний буруу ажээ.
40 сэтгэгдэл:
Зөв.
Чи буруугүй
Би буруугүй гээд дуу хүртэл байдагз дээ.
шинэ жилийн мэндээ кккк
заавал хэн нэгний буруу байж яадын гэж...
хахахаха Гамбуушд бас гэссс
яагаад л буруу хүлээх болчив доо?
Чамд хэзээ ч байдаггүй эрэгтэйчүүдийн баярын мэнд хихи
Мэс : Зөв тэ? Буруу хаана ч байхгүй
Гэрэлээ : Тийм дуу байдаг. Та өөртөө аруун оноо авлаааа
Оюунаа : Танай тэнд шинэ жилээ тэмдэглэх гэж байгаамуу? Манай энд МАРТаа тэмдэхлэх гэж байгаашд хаха
Зочин : Тэгжээж Сумбуушд алуулваа кххх
Навч : Яаг буруу хүлээнэ гэвэл хүн болгонд олон олон шалтгаан байгаа дөө. Бүгд л гүрийдэг болохоос...
Лузаа : Их баярлалаа. Чамд бас ЛАМ нарын баярын мэндээ хахахааа
хаха Гамбуушд ч бас уу хаха. Би буруугүэээ
Ёоооо та нээрээ алжийнаа.Гаанбуш ээ кек тэнгэр гэжийн гээ бодсон чинь элэг яг тасарлаа хахааха.Тэр өвөө бас майр гүрийдэг гсн.ер ньл хүмүүсийг майр хийсэн бичлэг болжээ гоё
та буруугүээ
Ийгий : Гамбуушд....буруугүй ээ буруугүй
Оргил дүү муухай юм боддог зусав яасан. Тэрийг чинь Хулан тэгж хэлдийшдээ
Хэрлэн Би ямарррррррррррччч буруугүййй
Хэхэхэ чи нээрээ үнэхээр тэнэг хайрцаг юмаа.Хаанаасаа ийм юм бодож олдог байнаа.Арслан тайж жихшиг.Чи өөрийгөө хэлцийн бишөө.Тэгээ буруугүү гэж гэжийснаа маайр хөгийн юманд буруу хүлээдэг гсн.Заваан ай ккккк
Buruutai zuil eroosoo bhgue. Hair ch buruugui
Хэхэхэ Гамбуушийг хэлснээс өөр буруу алгөө танд.Тэр нь тэхдээ буруу ч биш юм байна ккк
Хихи...зөөз ер нь хэн ч буруугүй ээ гэж..
хээх энд буруу гэдэг үг хэдэн удаа бичигдээвээ?
гэхдээ чи буруугүй ээ.
Авдараа та буруутай шүү зүгээр байсан хүний толгойг зүггүй бичлэгээрээ эргүүлж хаяаад эцэс сүүлд нь уншиж дууссан хойноо ойлголоо шдээ ккк буруугаа ойлгосон бол сайн байна шүү хөөрхий тэр толь өрөвдөв ккк
Хонгороо : Сахилгагүй золиг минь нүдээ сайн нээгээд хар айн. Буруугаа хүлээх ёстой болоод л би буруутай гээд байхад даа
Жанна : Нээрээ нэг тийм үгтэй дуу байдаг билүү? Буруугүй буруугүй
Золоо : Буруудахгүй байлгүй дээ хө. Баярын мэнд л хүргэсэн болохоос ямар чичилсэн бишшш...
Фрийдом : Харин тиххх. Буруутан гэж хаана ч байхаа больсон хорвоо ажээ кххх
Томоокоо : Буруугүй гэдэг үгийг олон бичсэнээрээ би буруугүйээ хахахааа
ЭФСИ : Би буруугүй ээ. Тээр сүүлд нь ойлгосоноороо чи харин өөрөө буруутай за кххх
Үгүүшүү толгой эргүүлснээрээ та буруутай бас тэр толийг та л хагалаа биздээ мэднэ шөөөө ккккк
Үгүү тэр толийг чинь хазгар Гамбааг шоолоод байхаар нь, халтар Гамбаа хагалсийн зао
ХАха Гамбууш Арслан тайж 2ийг адилган болгоо наассс ккк.Тэхдээ таны буруу ч гэж юу байхав...
xexexe gijig hurchlee.Avgaidaa unshij ugsun chini oidguiee.Bi buruu orchuulaad bgan boluu kkk.Yamar goyo goyo ayanuud ve
Оргил : Яагаад санаагүй юм сануулаад байнаа. Тэгсэн ч буруугүй бүлгээ
DW : Гадаад эхнэртэй гайхал минь зөв л орчуулж өгөөрэй дөө. Ийм ая тавьсан нь миний буруу бишээ
Яммар хөөрхөн ая яваад байна даа ккк.Та минь буруу байхгүй дээ.Битгий бухимд л даа агаа ккк
Би буруугүй
Яагшдээ та буруутай буруутай
Ичка : Харин хөөрхөн ая тэ? Би бухимдаагүй ээ...
Үлэмжийн чанар : Харин тиймээ хө. Буруутай хүн хаана ч байхгүй
Энхээ : Би буруутай бол чи ч бас буруутай. Чи юу гэж хэлээд мурьлаа намайг ккк
Үгүүү худлаа яриад ий таны буруу нэмэгдээд байна шдээ халтар гамбаад буруугаа тохсон шөө ингээд та 3 буруутай кккк
Хахаахаааа заа заа бууж өглөө. Миний буруу буруу кххх
За ингээл буруугаа эртхэн хүүлээчихгүй дэээ кккк ингвэлч харин өөр шүүүү нэг бурууг нь цайрууллаа 2 буруугаа одоо яаж залруулах гэж байна
Хүлээцэншдээ.Өөр буруу байхгүйээ хахахаааа
1 буруу хүлээлтээр 3 бурууг цайруулдаг гэж хэнээс дуулаа вэ кккккккккккккк
Аа болий болий. Хүлээцэн за Банданпад хаха
гүэ уулаасаа тооцкүү
gadaad ehnertei gaihal gen uu? DW gadaad ehnertei gaihal bichlegiin chin gol baatar uu?
Харахад энгийн юм шиг мөртлөө цаанаа их гоё санаа байна хэхэ. Маш их таалагдлаа аа бас энэ яваж байгаа *My Name Is Nobody* гээд дууг сонсонгоо юм уншихад их гоё байна хэхэ
iim amarhan buruugaa huleej buuj uguh baisin bol yah gej buruugui gej guriisiin be hehe
хахахахахаах,
Со сайхан их биддэ, ккккк
Урт удаанаар чалчих өдрийн мэндийг урдчилаад хүргэчий яадымммм.
:P
Сайнуу л даа чуганц минээ. Яагаад таг болчив доо?
Санаад л байгаа шүү чуганцыгаа. Нээрээ урт удаан чалчмаар л байшдээ кххх
үнэн үмбүү дуу дуулдуг наасан. Гамбууш та 2 яг нэг нэгэндээ мэнд хүрэгдэг юмүү.Гамбууш танайд хонийгоор чамд мэнд хүргээд байсан байна шд кекеке