Архи уусны маргаашийн шараа тайлах тухай биш л дээ. Энэ бол зүүдний
тухай юм. Өөрөөр хэлвэл муухай зүүд зүүдлэх буюу ХАР ДАРАХ гэж байдаг. Нэгэнт л хар дарах гэж өнгөөр нэрлэж болсон юм чинь яагаад улаан дарах, ногоон дарах, цэнхэр дарах,
цагаан дарах, бор дарах, бүүр ягаан ч юмуу саарал, бас улбар дарах гэж байж
болохгүй гэж. Уулзаагүй удсан хүнтэйгээ уулзаж ч юмуу, бурхан болсон хэн
нэгэнтэйгээ уулзаад нулимстай сэрэх гэх мэт нэг тиймэрхүү бараан зүүдийг та хар
дарсан зүүд гэж хэлэх үү? Би лав тэгж хэлэхгүй. Энэ нь Бор юмуу Саарал даралт
байж таарна.
Жишээ нь нээг их сайхан сэрмээргүй зүүд байдаг
даа. Сэрэнгүүтээ маш ихээр харамсаад, болдог бол цааш нь шуналтайяа үргэлжлүүлээд
зүүдэлмээр тийм гэгээн сайхан зүүдийг бол ЦАГААН дарах гэж нэрлэж болж байна. Гэтэл
хааяа ямар нэгэн өөрийн болгож чадаагүй зүйлээ ( юу ч байж болно, эсвэл хэн нэгэн ч байж болох ) өөрийн болгоод, түүндээ маш их сэтгэл хангалуун байгаагаар
зүүдэлдэг шүү дээ. Эсвэл нэгэнт өөрийн болчихсон юмсаа алдчихаад алиагаа алдаж ( тайлбарлахад тун хэцүү юм байна ) зүүдэлдэг
биз дээ? Нэг тийм саармагдуу гэх юмуу даа. Ийм зүүдийг бол ШАР дарах гээд байгаа юм.
ШАР дарсан зүүд нь ихэнхдээ
маш том амжилтыг юмуу, эсвэл бага зэргийн алдаа эндэл гаргаж болзошгүй болохыг урьдчилан
сануулдгаараа бусад “ даралт”-уудаасаа ялгаатай юм. Өөрөөр хэлвэл нэг бол
амжилтанд хүрнэ, нэг бол бага зэрэгийн алдаа дутагдалд хүргэж мэдэх учир сэрэмжлэхийг урьдчилан
сануулж байгаа хэрэг л дээ. Нэгэнт л зөгнөж сануулж байгаа учираас ШАР дарсан зүүдийг маш сайн манаж байх ( зүүдээ манах ) хэрэгтэй бөгөөд, өөр хэнд ч энэ зүүдний тухай ярьж
болохгүйээ гэсэн үг юм. Хэрэв тухайн зүүдэнд болсон процессийг хүнд ярьчихвал
зүүд биелэхээ больчихдог учир, тэр зүүдээ хүнд ярихыг маш ихээр цээрлэх ёстой
ажээ.
Тэгэхээр шар дарж зүүдэлсэн хүн маш хянуур болгоомжтой
байхын ялдамд, ойрын ирээдүй өөд итгэлтэй алхах нь чухал бүлгээ. Шар дарах нь ихэнхдээ
өдөрийн цагаар үзэгдэх бөгөөд, ажил дээрээ ширээгээ дэрлээд зурвасхан дугхийх
хооронд ч зүүдлэгдэх нь бий. Ийм үед ихэнх хүмүүс дэргэдэх нэгэндээ санаатай
болоод санамсаргүйгээр ярьж орхидог тул гэнэдэхгүй
байхыг дахин дахин анхааруулж байна!
Шар дарж буй хүн нь унтаж байх үедээ шүлсээ гоожуулсан
байх аваас амжилт дагуулах нигууртай гэж эртний ном судруудад олонтоо бичиж
үлдээжээ. Хэрвээ шүлсээ урсган унтаж байгаа хүнийг харсан бол “Элээ хэрээ галуу
гурав” гэж уншаад ( дарга
нар анхаар! ) сэрээлгүй
орхих ёстой гэнэ шүү!
Ялангуяа дарга захирал нар үүнийг маш сайн мэдэж байвал зохино. Ийн нойрсож буй
ямар ч хүнийг бүүвэйлдэггүй юмаа гэхэд цочоолгүй орхиж байвал дагаад амжилтаас
нь зулгаах магадлал маш өндөр байдаг гэнэ. Хичээгээрэй! Амжилт хүсье!
55 сэтгэгдэл:
Амжилт гэснээс Тэмцээндээ амжилттай оролцоорой манайхаан. Очиж балейшиглана шүү
цэнхэр дарах гэдэг нь гомодож зүүдлэхийг хэлнэ ккк
хахахахахахахаххаа
Би лав дандаа цагаан дардын байнаа кккк
Би вол сая ажил дээрээ үнэн таашаалтайгаар шүлсээ гоожуулан шар дарах шахлаа. Даанч дарга энийг уншаагүй болохоороо Гаднааас “Өөөе“ гээл орилоод ороод ирлээ дээ хөөрхий.
Ус зүүдлээд шартцан гэвтхийн шар дарах гэдийн байх гэж боддог байсийн. Хахаха. Алаг дарах л сайхан даа есөн зүйлийн мэдрэл юм зүйдлээл. Зүүдлэнэ гэдэг чинь амьдраад байна гэсэн үг биздээ үхчихсэн юм шиг унтаж байхаар. Иймийн тулд орой унтахаасаа амна мах идэж унтуул шинэ олон өнгийн амьдрал бэлэглэнэ гэж боддог энэ тэр гээд би юу солиороод байнаа би одоо арай шар дарж байгаан биш биз дээ хахах
Авдар : Тэгээрэй хахаха. Өөртөө хариулдаг наасан
Нууцхан : Аа тэгвэл би бас ойрд цэнхэр дараад байгаам байна.
Энэрэл : Чи инээгээд их л гоё юм зүүдлээд байгаа болтоймаа кххх
ЭФСИ : Ямар гоёийн.Чам шиг болох юм саан
Гэрэлээ : Танай дарга азгүй тахиа байна даа. Сайхан боломжийг алдсан байшд
Мэс : Давсаг хагарах гэж байхад суллаж байна гэж зүүдлэх ч бас л гэцүү шүү.Еөрдөө суларч өгдөггүй зовлонтой шүү кххх.Харин тэр алаг дарахыг бол хүсэх ч юм бишшшшшш. Хар дархаасаа ч долоон дор хахахааа
Нэг тийм нусан ногоон, цэрэн шаргал, шүлсэн цагаан, чацган шар энэ тэр дарах бас эвгүй шүү. ккк
би өнгөө мэдэхгүй байнаа дарахын хувьд дардагаа дардаг
Анчаан өнгө хольж зүүдлэхээр усан хулгана болчихсон байдиймаа. Хүсэх юм бишшш
Санасаар чиний тохиргоо алдагдсан бусуу? Бүлгийнхээ гишүүдийг өнгөгүй хараад байх вий дээ
хаха инээд хүргээд хаячхийн шүлсээ гоожуулад унтаж байсан найзуудаараа тоглож л байлаа өнгөрсөөн үе гэж болку байсан байна шд хахаххахаха
Би ихэвчлэн хар юмыг цагаанаар дардышд юу гээн үгүү? Шар дарж байгаа хэрэг үү???
Зояа : Хайн чи амьдралдаа мааш том алдаа хийж дээ кххх
Коала : Харыг цагаанаар дарахлаар чинь саарал л болох байх даа. Тэхдээ яадын Шар дарж байна л гээд бодчихгүй юу дөө. Сэтгэлээрээшд юм чинь хахахааа
хааяа ямар нэгэн өөрийн болгож чадаагүй зүйлээ (хэн нэгэн ч байж болох ) өөрийн болгоод, түүндээ маш их сэтгэл хангалуун байгаагаар зүүдэлдэг шүү дээ.
enen yug heleed bnaa ain? hahaha
tegeed bag ungugui darna gej baih uu? ungugui darah gej yamar zuudiig heleh uu? ain ...
Гашуун : Хахахааа өнгөгүй дараад эхлэвэл болохоо байж байгаа нь тэр дээ хө. Чи арай тэгээд байгаам биш бээз?
hehehe shar semjlene gedeg shig sonsogdoj baina shuu.Zuudiig bas iim olon angilnaa hehehe
wahahaha vnen alia naasan.Nogoon eter geed busdiig ni tailbarlaach dee pleace
Зүгээр ямар нэгийм дарж зүүдлэх ямар уу Авдаар
neeh saihan zuudnii tailal gl bodsn chen xaxaxa =)) bi erni dandaa alag ereen yum dardiin baisht gess xixiixix gehdee bi urjdar neerengeesee urtlah shudee unachlaa geel zuudleeel bsan yak bodit yum sheg :( neeeeh sonen ogloo bosool yuvlee geel bodtson entr kk
DW : Шар сэмжлэхэд бас учир бий. Улаан ногоон сэмжилж
бас болийшд
zoloo : Залхуу хүрээд байнаа. Дараа сайхан тайлбарланаа
Галдан шатаагч : Өө зөв хө.Дарагдаж байснаас дарж л байсан нь дээр хахахааа
Хохоцэрэн : Шүд унаж зүүдлэх муу л гэдэг. Тоохгүй байвал гайгүй биз золиг
АВДАР ШАР ДАРААД Л ЯВНА УУ
ДЭЭРХИ БИ ШҮҮ БАЛАЙ ЮМ
Даржугаа даржугаа.Дараал байгаа
хахаха балайяан. зүүд барагтай бол зүүдэлдгүү мань мэтэд хамаагүм шивдээ.
Тасарчаад унтахаар л зүүд үл зүүдэлмой. Дандаа тасралтын байдалтай унтахаар тэгж байгаамшд.Чи нээрээ аймаар уухымаа, арай ч дээ хахахааааа
хэхэ сонин санаа байна, би ч ёстой өнгө өнгөөр нь дарж өгнө ш дээ, өглөө сэрээд хэн нь юу нь чмар өнгөтэй байсныг заримдаа мартчина гэснээс зүүдний тайлал байдаг бол сайн л байх юм
Хэхэхэ энэ нэг л битүү утгатай бичлэг байна даа.Тэр Гашуун зөв л юм асууж.Та хариулсангүй хэхэ
Чи ийхаараа дандаа ийгэж юмыг мушгиж байдаг күн бээ.Оффисийхаа ширээн дээр шүлсээ дэрлэж унтжийгаал боссдоо загнуулдаг байх нь дээ чи ккккк
Алтаргана : Нэг завандаа зүүдний тайлал бичиж маазардаг юм билүү хахахааа. За за тэгж хүний мэдрэлээр наадаад юүхэв зүгээр
Ичка : Гүйээ чи мөн айхтар хүүхэд шүү. Гашуунд хариулсан байгаа биз дээ.
Хонгороо : Чи өөрөө яахаараа хүнийг ингэж мушгиж суудаг хүн бэ.Тэгээд төгсгөлд нь дандаа 5 К үсэг тавьна. Чи лав дандаа ногоон дардаг нөхөр байх шүү
Яадээн.Энэ чинь миний имидж зао.Ногоон дарна гэхээрээ яадийн?Өөрөө ч мэдэхгүүм байж ккккк
Хэхэ нэг юм зүүдлэхээр л би нээх гоё ажил бүтээд мөнгө орж ирээд л янзтай болдогийшд.Шар дараад байсан юм байж л дээ хэхэхэ.Энэ бичлэгээ манай Банжиг дээр бичээч.Гоё инээдтэй юм байна хэхэхэ
Алун гуа эхийн шар гэрэл чинь шар дарах биш байсан юмуу?
Ёоо ёоо элэг элэг уахаха.Яаж ингэж сэтгэдэг байнаа нээрээ алаа хаячих болтоймаа.Зүүдийг хүртэл зүгээр байлгахгүй та нээрээ яадаг хүн бэ хахаха.Шавь нартайгаа ингээл маазраад сууж байдаг хэвээрээ юу?
Зүүд хашраагч болжаам байнадаааа Хөх мээмтэй хүүхэн зүүдлээд баларлаашд золиг гэж яджийхад айхтар томооо хахахха энэ одоо юуных уу хө
Босоод явж зүүдлэхээр юу болох уу?
Хонгороо : Ногоон дарна гэж мэднэ зао. Тэхдээ чамд хэлкүү мэдүү
Оргил дүү : Тэгж амьтны хараал идээд юүхэв. Эндээ л маазарч суувал барав
Эрдэнэ : Ээ Эрдэнээ минь тэгж дээдсээрээ оролдоод юү хийнэ. Алангуа эхэд зочилдог байсан тэр шар гэрэл чинь тэнгэрээс морилдог байсан юм гэнэ лээ
Энхээ : Би зүүдийг яагаачгүй. Зүүд л намайг оролдоод байдаг юм. Багшлахаа байсаан хө
Молтогчин : Яалаа яалаа гэнээ хө. Зүүд минь харин надаараа тохуурхаад байгаам бусуу кххх. Дурсамж сэдрээхгүй шөө
United words of Chee*** : Бор дараад унахаараа босож явдаг гэжугаа хахахааа
ГоГод ёоёотой хэдэн гарууд байхиймаа.Зайлцан гарууд ажлаа хийхгүй унтаж унгадгаа л бичхиймаа...хахаха
зүүд зүүдэлкүү байвал нь яахуу???
Зочин : Мань чинь чамайг унтдаггүй, унгадаггүй болохоор л сонин санагдаад чамайг бичээд байгаамшдээ кххх
Оюунаа : Сайн уу? Өнгөгүй дарах гэж тэрнийг л хэлэх байх даа хахахааа
Сайн хө сайн уу
өнгөгүй дарах хахахаха өнөө шөнө ядаж шар дарж үзхийнсааа...
Санаагаар болдог бол ч үзхэд яахав дээ хахахааа. Шар дарах андашгүйээ.Сэрэнгүүтээ гачин болооооол, зүүд нь шууд зүрх рүү зоогдоооол. Ямар нэг юмыг зөгнөөөөөөөл кххх
хэ сайнуу
Шар дараад гэхээр нь гайхаад л байлаа буруу бичсэн юм болуу гэж бодоод тэгсэн үгүй байнаа.
Миний хувьд шар дарсан ч байж магадгүй л юм байнаа.
Гэхдээ би сэрүүнээрээ зүүдлээгүй байхаа.
Миний зүүд ч шал өөр л дөө хэхэ аймаар зүүд
цасаар шуураал, бороо ороол, үер болоол нэг иймэрхүү зүүд байнга зүдэлдэг.
Усхан : За усархаг хүнээр юу байна? Блог чинь хөөрхөн юм билээ... Хүн чинь ер нь зүүдлэхээ хүрвэл унтаа сэрүүний ялгаа байдаггүй юм биш үү? Харахад сэрүүн атлаа үхсэн юм шиг үмхий аашилна. Магадгүй тэрнийгээ зүүд рүүгээ чихнэ. Ямагт өөрөөсөө зайлуулж хөөрхий муу орчлон хорвоо руу чихнэ. Тэгсэн мөртлөө ус уух гээд алтан аяга хайгаад харайчихна.Хөгийн ч юмаа даа кххх
Балай хар сэнкүү шүү чи гэж.Хүн хэрэгтэй үед асуугаад байхад хэлээд өгөхгүй л байсан байж.Будаа чамд гомдоно доо.Будаа болсоон чи будаа будаа
За баярлалаа.
Би ч сэрүүнээрээ зүүдлээд л явж байна.
ммм... над шиг зүүдлэмтгий/энэ зөв үг үү?/ хүнд ихээ хэрэгтэй зөвөлгөө байна тэнкс.. өнөө шөнө ганц шараа дарчхийнсан...
Еөгөө : Би чамайг эрүүгээ байнга угааж бай гэж хэлээл байгаа шүү.Хов зөөж явахынхаа оронд наадхаа сайн анхаар айн
Усхан : Чамд бас...
Ерикаа : Зөвөлгөө гэхэд гэцүү эд шүү! Өнцгөө олоод харчуул шараа дарахад ч яах вээ дээ кххх
Дээдэх би өөрөө шүү.Нэрээ бичихээ мартчихлаа
Хэхэхэ бусад даралтууд нь ямар байдгийг хурдан оруулаачээ.Зөндөө л удаан хүлээлээ шүү дээ.Ногоон,улаан гээд дарахаараа яадаг юм бэ? хэхэхэ
Жений дараа болеээ. Тэрнийг өөрөө л сэтгэчихээч
Хэхэ их гоё гоё юм сэтгэх юмаа
Тэгүүл сайхан шар дарчих юмсан...Хихи
hehe udurt heden unguur darj bolohnee hehe
Майр үнэмшилтэй уншиж байтал баг алдаг гэжийшд.Дараад байвал даруулаа л байя зүгээр яршиг