АРСЛАНТАЙ АВДАР : ХӨӨРХИЙ ТЭР ЮНДЭН

ХӨӨРХИЙ ТЭР ЮНДЭН

“Учиртай гурван толгой”-г мэддэггүй Монгол хүн үгүй биз. Ядаж “Юндэн, Нансалмаа” гэж мэдэхгүй Монгол ҮС ч байхгүй байх. Д. Нацагдорж 1934онд ардын харилцаа дуу болох “Юндэн гөөгөө” дуунаас сэдэвлэн, утга санааг өргөжүүлэн дээрхи анхны дуулалт жүжгийг бичиж, Д. Намдаг найруулж тавьснаар маш их амжилтанд хүрч олны хүртээл болсон нь өдгөө бидний бахархал болсон үндэсний хэмжээний томоохон бүтээл болтлоо ( дуурь) хөгжиж чаджээ...

За энэ албаны үг хэллэг ч яахав. Харин жинхэнэ Монгол Эр хүний бахархан дуурайх, үлгэр дуурайл болсон Юндэн агаа минь, нэлээн адал явдал, зөрчил тэмцэлийн дунд гүрийж гүрийж ,( агуу их хайр сэтгэлийнхээ хүчээр ) эхнэрээ болгож чадсан Нансалмаа аниагийн хамтаар “панз” үсэргэж наймаа хийдэг болсоор нэлээн уджээ.Энэ хоёр толгой нөгөө нэг толгойгоо мурьж, ТВ гээр хоёулхнаа панз үсэргээд гүйээ мөн сүйдийг нь хутгаж байнаа. Аргагүй нэг гэр бүлийн хоёр “толгой” болохоор тэгдэг байх л даа. Овоо сэргэлэн толгойнууд. Өмссөн хувцас хунар бол маягаа маяг. Тухайн үеийн харц ард битгий хэл, фиадаал ноёдын ч олж өмсөж чадахгүй ганган хээнцэр дээл хувцсаар гангарсан харагдна. Мэдээж шууд эфирт муу хувцастай байж яаж болохов. Ганган байх ёстой. Тэр чинь эфирийн соёл.

Гэтэл учиртай хоёр толгой минь өөрснөө мааш учир утга алгаа. Нөгөө эфирийн соёл маань ч будаа будаа. Ядаж нөгөө сайхан Монгол намба нь ч алга. Бараг л студи дотроо нусаа нийж, камер луугаа урдаас салаавч өгөх нь холгүй. Юун нөгөө бахархан дууриах үлгэр дууриал минь. Бидний “гэрэлт ирээдүй” гэгдэх багачууд маань -“ Өө үхсэн хойноо нөгөө гайхуулаад байдаг Монгол эрийн бахархах тод жишээ Юндэн, цэвэр ичимтгий халх эмэгтэй Нансалмаа нар чинь ийм улаан ........ байсан юмуу гэж боддог болсон байх даа. Хайран үр хүүхдүүд минь. Ямар үзүүлэхгүй гээд нүдийг нь боолтой нь биш.

Худрагагүй энэ хоёр толгой пялагдсан гурав дахь толгойгоо багтаа элсүүлээд авчихгүй дээ. Тэгсэн бол өглөө нь Юндкаа, өдөр нь Нансаа, Орой нь Балгаа гээд гурван цагт панз үсэргэж болно шд. Угаасаа л “Учиртай гурван толгой” гэдэг биз дээ энэ гуравыг? Ямар ч үед сайн муу хэлэгдэхдээ хамтдаа байвал өөрсдөд нь л хэрэгтэй дээ. Манайхан чинь хамтдаа байхдаа хүчтэй гээд байдаг биз дээ. Улам хүчтэй болчих байсан ч юм бил үү...

Хайран ч хүн... гэдэг шиг хайран ч Юндэн. Нансалмаа нь ч бас хажууд нь юучив дээ. Хийсвэрлэдэг хийсвэрлэдэг гэхэд арай ч дэнднээ нээрээ. Улаанбаатар бууз, Усны гутал хоёрыг зарахад Юндэнгээр л дутав гэж. Очиж очиж Юндэн шүү. Их зохиолч минь энэ цаг үед ирээд хардагсан бол ямар их гутрах байсан бол доо. Өмнөөс нь өр өвдөв. Хөөрхий тэр Юндэн.

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
Света

Бизнес сэтгэлгээ юу юу байх нь хамаагүй л дээ. Гэхдээ мөнгө улаан нүд цагаан гэдэг чинь энэ шд. Гэхдээ нөгөө талаас нь авч үзүүл чаджийгаа юманд арга байхгүй л гэдэг болноиз дээ. Харин тэр эфирийн соёл гэдэг дээр бол санал нийлжийнөө. Аль ч ТВ-гийн хөтлөгч нар эфирээр өөрийгөө рекламдахаас хэтэрдэггүй шд. Уул нь өөрийнх нь ярьж байгаа зүйл нь мэдээлэл болон үзэгчдэд хүрэх истой атал өөрийгөө од болгох гээд ядаа хаянаа. Ер нь эфирийн соёл, сэтгүүлчийн ёс зүй этр гээд яриул истой наян нэгэн юм ярий шд. Тэр хооронд бас хэдэн зуун эс үхнэ. Ёооооооё болий энэ чинь. Одоо яг элийрдэг дээрээ тавьцан явжийна.

Үлэмжийн чанар

Хүүхдүүд л муу дуурайлал авч байна даа тиймээ хө

САНАСААР

юндэн нансалмаа 2 наймааний цагийн аяс дагаж байгаа царай нь байхдаа өө тийн би дэлхийгээс там А гэдэг иг 1 д хахаха

САНАСААР

өөөөөөөөө

САНАСААР

3 д байн ш дэээ муу юндэн

Арслантай авдар

Светлана : Уг нь тэгж нервтэн нервтэн үзмээргүй л юм байгаам. Муусайн хүүхдүүдийг минь алж байна гэж бодохоор л өөрийн эрхгүй ой гутах юм даа. Нөгөө ёс зүй гэдэг нь ч өнгөрчээ өнгөрч

Үлэмж : Нээрээ хүүхдүүдийг минь алж байгаам. Өөрөөр яаж ч сэтгэж болышд уг нь

Санасаар : Амжсангүй дээ гөхшөөн ккк

SUNShine®

Энэ 2 сайхан нэрийг зээлдэхгүй л бол наймаа нь урагшлахгүй шүү дээ ккккк
тэгээд заруулж байгаа зарж байгаа нь гэж угаасаа өндөр үнэлээд буулгах үнээ өгөөд л нөгөө 2 нь аягүй өгөөмөр 2 болж буулгаж энэ тэр. Хүмүүс хууртаж ханахгүймдөө.

Эхлэл ДИЗААН

Надад бол хүүхэн нь таалагддаг гоё хүүхэн шд нэвтрүүлэг нь ч бас таалагддаг

яагаад гэвэл тэд бол цэвэр бизнес сэтгэлгээгээр бодож олсон Монголдоо л байхгүй нэвтрүүлэг

аа тийн буруу үлгэр дуурайлалын хувьд харин ч гайгү танай хүүхэд унтсан хойгуур чинь утаснаас чинь тв чатруу мсж бичих вий дээ

тв угаасаа л иймэрхүү л байгаа

Арслантай авдар

Саншайн : Дээр нь Балган нэмэгдчихвэл жинкэн бантан боллоо л доо кххх

1ст : Хахахааа тийм тийм өөр нэвтрүүлэг байхгүйээ. ТВнүүд нээрээ л дэндүү байгаа л даа

Хүн байхгүй

:))

ebugen

Зурагтаар бас гардгийм уу, мэдээгүйш дээ. Зам дээр бол байдгийн, данагар данагар алхаатай Юндэнгүүд, гунхсан гунхсан Нансалмаагууд зам хөндлөн гарах гэж хамаг цаг авчдийн. Гүйэ тэгээд дайралтай биш хүлээж өгнө шүү дээ.

FC

Ээ одоо чинь тэр мөнгө гэдэг улаан юмыг олж л байвал хэн юу гэж орилж хашгираад хаана юугаа хийж явах нь хамаагүй болчихоод байгаан бишүү. Мөнгө улаан нүд цагаан үгүй ээ мөнгө цагаан нүд улаан ч билүү хахахаха заза мэдкүэ миний ухаан хүркүүн байнааа. Ямартаа ч олж л байвал болоо гэдэг улс шүүдээ. Би удкуу Балган Хоролмаа 2-р гоё бизнес хийнээ кккк харжаагаарай за тэртээ тэргүү тэр 2 чинь муу хүнүүс биздээ тээ тэхээр яадын болышдээ харин ч тэр 2 панзчинаас л хол явна дөөө хахахаха

Усны хувилгаан

Учиртай хоёр толгой яачихсан гэнээ? :))

Orgil (зочин)

Наймаа хийдэг Юндэн ч дэнднээ дэндэнэ.Өөр газар Балган болж наймаа хийдэг ч юм билүү хахаха

Арслантай авдар

Усны Агаа : Агаанууд ямар олноороо зочлоо вээ. Учиртай 2 толгой явахгүйээ

Lenebish : Өө бокуу болкуу. Тэднийг дайрчуул хэрэгт орно. Би бас тэдний чинь нэг нь шд ккк

ЭФСИ : За тэгээрэй дүү минь. Маангар том амжилтөө

Оргилмаа : Балганаар наймаанаас өөр юм хийсэн ч болышдээ. Сэтгээчээ сэтгээч дулаакуудаа хахахааа

ichka (зочин)

Пөөх манай тв-ийг аваа хаясан байна шд. Та чинь өөрөө манайд ор гээдайхад үгүй л гээд байсан биз дээ.

anirgui (зочин)

hahahah avdar ah goya helsen

Арслантай авдар (зочин)

Ичкаа : Чи өөрөө сайн гуйгаагүйшд кххх

Аниргүй : Би хаана юу гээд хэлцрав даа

MES POSTZ

Юндэн яах вэ бас ч гэж танагтай. Гүэ миний өвөг Чингис хааныг маань бүр баллаж дууслаа. Юндэн гэдэг архи байдаггүйл биз дээ? Гэтэл “Чингис“ яав?
За тэгээд ганц архинд нэрээ өгүүллээ гээд гудайх өвөг минь мөн үү гэвэл бас үгүй ч юм шиг.
Садарч л байг дээ ... гээд сайхан үг байна. ккк

Арслантай авдар (зочин)

Гүйээ энэ байдлаараа бол удахгүй архи байтугай л гарах байх даа.
Чингэс өвөө ч бүүр садраад дууссан л даа

khongoroo (зочин)

Вахаха нээрээ тийм шд. Дээр нэг нетээр үзчээд инээд хүрээд байжүүлээ. Авдар өөрөө Нацагдоржийн төрөл садан нь биш биз ккккк

Арслантай авдар (зочин)

Хонгороо : Тийшд тийшд тийшд мөн за

DW (зочин)

Hahaha huurhii ter Yunden.Udahgui arhi boloh vii dee

Энхээ (зочин)

hehe ter 2 naimaagaa hiigeel bgaamuu.

gashuun (зочин)

yu ch oilgosongui. TV-eer Arslan taijid taalagdaagui reklam garaad bgaa yum aa daa yanz n'

Арслантай авдар

DW : Архи нь ч дүүрч.Таавчиг болчихгүй л бол

Энхээ : Хийж байгаа

Гашуун : Реклам бишээ. Бараа зардаг нэвтрүүлэг юмаа

Jeni

Яг тэгж санагддаг шүү. Арай ч муухай байдмймаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)