АРСЛАНТАЙ АВДАР : САЙНУУ МУУ ЮУ АЛЬ НЬ ВЭ ХӨ

САЙНУУ МУУ ЮУ АЛЬ НЬ ВЭ ХӨ

Манай эриний өмнөх (МЭӨ) хэддүгээр зуунд ч гэнэв дээ нэг тэжээвэр эм тахиа байж л дээ.Тэр их өнгөлөг,бас тарган цатгалан, ер нь л сайхан амьтан байж . Ганган дэгжин юм болохоороо барагийн юмыг тоохгүйээ.Будаа судааг бол голж шилж л хааяа нэг тоншнуу болохоос барагтай бол иддэггүй.Хаа очиж нээг их ярвагар биш. Тиймдээ ч ойр хавийнхандаа нэр хүндтэй.Тэрний араас санаа алдах эрэгчингүүд олон. Гэм нь төрөлхийн жаахан доголон.

Тэр үед бас нэг маангар сэргэлэн модон гахай ( уг нь бодон гахай байх л даа ) байжээ.Тэр мэдээж тэжээвэр биш юм чинь царай зүс муутай, үнэр танар ч гэж жигтэйхэн.Хэн нэгэнд агнагдах шахсан сэлэм жадны эвгүй эвгүй сорвинуудтай. Тэр хавийх нь үс нь халцарчихсан. Байнга өлсөж явдаг учир идэх юмны хажуугаар зүгээр өнгөрнө гэж байхгүй.За даа ер нь нэлээн л хэцүүхэн нөхөр байсан юм байх.

Нэг удаа нөгөө тахиа чинь ойн цаана амьдардаг өвчтэй эмээдээ шинэхэн будаа аваачиж өгөх гээд сагстай будаагаа бариад, улаан малгайгаа өмсөөд ой дундуур явж л дээ. Уг нь хоёр гурван азарган тахианууд хань болоод хамт яваад иръе гэж гуйсан боловч зөвшөөрөөгүй гэсэн. Тэгээд яахав дээ ганцаараа яваад өгөхгүй юу. Яваад л байж. Яваад л байж. Эргэлдэж дуулж  бүжиглээд л яваад байж. Тэгсэн яг зам дээр нь нөгөө модон гахай буруу хараад сууж байж .

Хөөрхий тахиа танихгүй ч гэсэн "Сайн уу гахай ахаа" л гээ биз. Гахай угийн сэргэлэн юм чинь "Сайн.Сайн уу? Хаа хүрч яваа хөөрхөн тахиа вээ?" гэсэн байлгүй. Идэх юмны үнэр авчихсан юм чинь арга ч байжүү. Хөөрхий тахиа учир явдлаа хэлээд бас жаахан яарч яваагаа ч хэлээд замаас холдохыг хүссэн гэсэн. Хазгар юм чинь аргагүй шүү дээ. Замаасаа л гарчихвал төөрчих гээд байгаа юм чинь.

Мань гахайны тархи нь тэр дороо ажиллангуутаа " Би хазгарыг эмчилдэг, хараагүйг хараатай болгодог сайн гахай байнаа " гэж л дээ. Бариач гээд итгүүлчихгүй юу өөрийгөө. Тэгтэл нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, гэнэн хонгор, энхрий ялдам, балчир бага, цэвэр ариун, цагаан цайлган, булбарай бяцхан, сайхан сэтгэлтэй тахиа маань нэгдүгээрт тэр гахайны гадаад байдал, үнэр танарыг хараад өрөвдөж, хоёрдугаарт итгээд өөрийн зовлонгоо тоочиж хазгар доголон болохоо хэлээд, бас эмээ нь гэмт халдлагад өртөж хараагүй болсон тухай ч нуулгүй ярьсан гэсэн.Тэгээд анагааж эмчилж болох арга чарга юу байна гэж асуухгүй юу.Модон гахай тэгэнгүүт нь өрөвдсөн царай гаргаад тахиаг эмээтэй нь хамт бариа заслын аргаар эмчилж болно гэж итгүүлээд хаяжээ. Тэгээд эмээгийх руу нь хамт явахаар болж л дээ.

Болж л дээ ч гэж дээ. Хамт явсан байгаа юм. Муухай амьтан чинь эмээгийнх нь гэрт оччихоод яасан гээч? Тахианы авч явсан будааг зальдаж идээд за юу, дээр нь бас гэрт нь байсан бүх идэх юмнуудыг нь цөлмөж хаячихаад за юу, бас тахиаг эмээтэй нь хамт иднэ гэж айлгаж байгаад за юу, тахианы өвөөгийнх нь  хоёр мөнгөн аягыг за юу, пасктай мөнгөтэй нь аваад явчихсан байгаам даа. Тэр паскан дотор нь эмээгийнх нь гадаад паспорт байсан гэсэн. Хамгийн зэвүүн нь яасан гээч?Үхэж байсан гахай чинь зайлах мөрөөрөө зайлахгүй маангар муухай, үвийн үмхийгээр  унгачихаад,хөөрхий тахианы улаан малгайг нь сагстай нь хамт аваад яваад өгсөн байгаам даа. Аягүй бол өөр газар очоод өөрөө улаан малгайт болж жүжиглээд бас л залилангаа хийсэн байх даа........

Уг нь би эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар бичих даалгавар аваад ( даран бузарлах биш шүү ) тэр талын юм бичих гэж байсан юм. Гэтэл юу болгоод хаячихав даа мэдэхгүй. Гэхдээ л ямар нэгэн гэмт хэргийн болсон процессийг өөрийнхөөрөө өнгөтөөр нь буулгаад биччихлээ. Даалгаварыг сайн биш ч, муу авахаар хийгээгүй байх гэж найдаж байна. Нөгөө " сайнуу муу юу аль нь вэ хө " гэдэг шиг л.


start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Гана

хэхэ

Света

Ахахахаха. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэчжээ. Хамгийн зэвүүн нь яасан гээч?Үхэж байсан гахай чинь зайлах мөрөөрөө зайлахгүй маангар муухай, үвийн үмхийгээр унгачихаад,хөөрхий тахианы улаан малгайг нь сагстай нь хамт аваад яваад өгсөн байгаам даа. Энэ хэсэг бол яг хүчирхийллийн хүнд хэлбэрт орно доо.

Арслантай авдар

Ганаа: Гүйээ мөн ч амар хүнээ дээ чи.Олон таван үггүй амар ч юмуу хахахааа

Гэрэл чийдэн: Хахахааа чи энэ түүхийг мэддэггүй юмуу? Энэ чинь 5-р ангийн түүхийн номон дээр байгаа.Уншаарай кххх

FC

Би хүчирхийлэл гэхээсээ илүү залилан юм биш үү л гэж бодож байна даа кккк залилангийн л хүнд хэлбэр байна даа. Үхэж байсан яадаг муу гахай вэ тээ

FC

тэр гахайгаа надруу явуулчих вампир нь бариад идчий ха ха ха

Света

Тавдугаар ангийн түүхийн ном байвуул өгчих.

Арслантай авдар

ЭФСИ: Харин яг аль нь юм бол доо.Би өөрөө ч мэдэхгүй байнаа хахахааа элийрцэн.Вампирууд бас модон гахай иднэ айн кххх

Гэрэлээ түүхийн ном урт цагаанд зарж байгаа дөө.

khongoroo (зочин)

Майр түүх шиг эхэлжийснаа гахай тахиа болоод явчдаг гэссс кекеке.Улаан малгайтаас будаа иджихсэн байнашдээ чиодоо ккккк

FC

Вампир материал голкуу шдээ кккккккккк

Janna (зочин)

2, 3, 4-t suvgaar oilgoh geed ch unendee oilgosongui, ter surah bichgii ni unshaagui bolohoor...hehe

Хэрлэн

ямар гээчийн сонин юм уншчиваа... хэхэхэ амьтан+үлгэр+гэмт хэргийн процесс

ariunaa (зочин)

хахаха балай ийн, өвөөгийн гадаад пасспорт байсан нтр, ккк инээдтэй байлаа шүү, яаж сэтгэхээрээ ийм юм бичдэг байнаа энэ хүмүүс кккк

gashuun (зочин)

kkk havtast hereg unshih shig bolchloo hahaha bi ooriigoo ayagui shuugch ntr geed bodchihson kkk

Ангараг (зочин)

хэхэ,
Юү байна хө, мэнд үү?

Ангараг (зочин)

Олон тоон дээр бичихээ мартаж...

САНАСААР

ene odoo useg ar 2 yalgagdahgui bh yum balai hog veee

xoxo (зочин)

aaaxaxaxaxxaxa :)) ulaan malgait tahia, genen hongor tahiahan gevuul zuerchimuu eoooeo eleg eleg
haa saigu zalilan hamaa namaagu zalilan xoxoxoxo

алтаргана (зочин)

хэхэ улаан малгайтын монгол хувилбар уу, яадаг муу гахай вэ, ийм гахайнууд хаа сайгүй хүний юм дээрэмдэж хулгайлж залилж идээд хэцүү юмаа

даалгавраа биелүүлсэн л байна ш дээ

zochin (зочин)

chi zailchin baidaa arslan mini ichsen baidaa jaahan duu nar luugaa suilereh ee
chi chini 1973 oniih bizdee boloimoor yumaa.he he he mataraaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa almasiin zulzagaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

SSunday (зочин)

Хэхэхэ, орчин үеийн сонирхолтой үлгэр байна шд.

Еөгөө (зочин)

Шаал сулиатай юм.Тэр гахай нь чи өөрөө хахаха.

Jeni

Энд юу болоод өнгөрсөн бэ гэснээс яаж ингэж сэтгэдэг байнаа хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)