АРСЛАНТАЙ АВДАР : Өвлийн хорхой (Боохой Данзан ll)

Өвлийн хорхой (Боохой Данзан ll)

    Хар үрээр харвин бөөрөөр минь майхнаас чирж гаргаад  сэгсчсэн  нөхөр бол Боохой Данзан. "Зуу наслахдаа чам шиг унтамхай хүн үзсэнгүй..." гэж үглэх мөртөө,   хүйтэн ундаа өмнө минь шидээд "гудар" гэдэг сайн нөхөр бол Боохой Данзан. Арын суудал дээр минь авдраар нь ачаад ирсэн нутгийн архиараа автын цагдааг панийлдаж чаддаг аргатай нөхөр бол Боохой Данзан. Авааль эхнэрээ ахынд нь буулгачихангуутаа  "... авгай эргүүлэхүү хоёулаа..." гэж гуцдаг алцгар дураак бол Боохой Данзан. "Анжгай нь хот мэдэхгүй ээ" гээд автобусны урдуур гүйж байж амиа алдах шахсан аймаар тэнэг нөхөр бол Боохой Данзан. Авч ирсэн бэлгээ түрүүлээд бэрдээ үзүүлчихдэг аргагүй мангар күүр бол Боохой Данзан.

   Уртын дуу дуулахаараа уруул нь чичрээд, шөрмөс нь татдаг улаан сухай бол Боохой Данзан. "Улаанаа" дүүгээ хуриман дээр нь улайтал ичээдэг тэнэг гар бол Боохой Данзан. Хоёр гуравхан шад ерөөхдөө хорвоог уяраачихдаг авъяастан бол Боохой Данзан. Хориод метрт сүү өргөөд хоёуланг нь норгочихдог хосгүй балай бол Боохой Данзан. Бөө болноо гээд бүлтэрч өгдөг согтуу толгой бол Боохой Данзан. Бөөрийг нь гарганаа гээд бүгдийг нь самардаг агсам лагай бол Боохой Данзан. Цэвэр усыг "аршаан байгаам"  гэж цэнэггүй чаадаг нь Боохой Данзан. Цээжин дээрээ зүрх шивүүлчихээд "цэргийн хүү шүү би" гэж солиордог нь Боохой Данзан.

   Боловсон жорлонд удаан сууж чаддаггүй яршигтай Боохой Данзан. Боржуурны ард нуугдаад суухаараа босохоо мэддэггүй ядаргаатай Боохой Данзан. Аббагийн дуунд алиагаа алддаг хөөрхий Боохой Данзан. Алтан бөгжөө хаячихаад арзайталаа инээдэг хөлдүү Боохой Данзан. Хар байхуу уухгүй мөртлөө хатуу ааруул цүнхэлж явдаг сонин Боохой Данзан. Халуун хоол иддэггүй гээд хавийн амьтан сандаргадаг согогтой Боохой Данзан. Халуун байна гээд хамаг цонх ярчихдаг сэнкүү Боохой Данзан. Хажууд нь  хүн даараад байхад хамаагүйээ гэдэг сэхүү Боохой Данзан. 

   Буруу дуулдахгүй л бол буцдаггүй лут Боохой Данзан. Буяныхаа энгэртээ Алтан гадастай луг Боохой Данзан.  Засгийн ордноос одон авчихаад зангаа өөрчлөөгүй Боохой Данзан. Захын хүн ч анддаггүй нутагтаа л занги Боохой Данзан. Эргээд хурдан ирээрэй дэлдэн дүүрээ Боохой Данзан. Элийрч байхад чинь хазнаа чамайг, миний найз Боохой Данзан.



start=-4 , cViewSize=50 , cPageCount=1

46 сэтгэгдэл:

null
хансо (зочин)

цоооооооооооооооор чи

Khan-So

Боохой Данзан

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

like boohoi danzan

Золу

Энэ Боохой Данзан чинь Гавъяатай эр үү, Гайтай эр үү :р

Атаархуу Азаа

Гавъяатай ч гайтай ч Зайтай ч завхай ч нөхөр ч эрийн бишүү муундаг хүн чанартай хүн болой

semka (зочин)

Naiz chin tanar bs bahrahdg bh.Danzan ahd tanar baharhah yum oln bga gdgt itgelte bna

Зочин

яасан ч төгс төгөлдөр эр вэ Боохой Данзан. Харин Авдар өөрийгөө иймэрхүү байдлаар дүгнээч дараагийн бичлэгээрээ...

Арслантай авдар

Хансо: Намайг цоолчвуу Данзанг цоолчвуу?
Цоглог: Боохой чамд баярлаад үхэх байх даа :Р
Зол: Гай байхгүйээ. Гавъяатай эр. Олон зуун хүүхдийг эх барьж авсан ЭЭЖ юм байгаам к
А Азаа: Чи аваачаад бүрэн дүүрэн тодорхойлоо хаясан байшд. Гэтэл би нээх олон юм чалчцан байхым
Семка: Би бас итгэлтэй байгаа. Баярлалаа...
Зочин: Авдар энэ хүний хаана нь ч хүркүээ. Дүгнэлгээнгүй...

Нура (зочин)

Яджаахад юүн өөлгөн нэртэйн боохой Данзан :ъ

Khan-So

ali aliig ni gj bodood bg shde hehe
gantsiig ni tsooloh estoi bsiimuu? hehe :D

Chzuka (зочин)

Nziga hazdg vampir ym bzde ta hehehe

Зочин

та өөрийгөө бичцэн юм биш үү? хэхэхэ

Арслантай авдар

Нура (зочин): Харин тиймаа. Маангар хөөрхөн нэр. Өхрөөрдмөөр ккк
Хансо: Би лав цоорцон болтоймаа. Харин манай сайн эр яасийм бөөмэд :)
Chzuka (зочин): Заримдаа хазаад чимкээд хаячмаар байдгиймаа дураакийг
Зочин: Би өөрөө биш гэм дээ. Надад тэр одон медаль, шивээс мивээсний аль нь ч байхгүй. Аарууланд бол харин нугасгүйээ адилхан

july (зочин)

Martsan blog ami oruldag buyntai hun bna boohoi Danzan :D

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

миний үсний цагааралт зогссон хэхэ ид шидтэй бээгий нрт

ХөрШ

миний найз Боохой Дулам шиг л хүнээндаа :рр

Алимхан

kkk

Арслантай авдар

july (зочин): Мань хүн мартсан битий хэл үхсэн хүнийг ч инээлгээд өндийлгөөд ирж мэднэ... Лувсанхүүгээс авхуулаад харж чадаагү азгүйчүүд олоон олон
Цоглог: Ихээ ид шидтэй ишкаав байна даа... үс ногооруулдаг :))
Хөрш: Дулам бодуул манай талын л хүн болтой. Гэхдээ Боохойтой ойр байлгаж л болкуум байна. Хоёулаа нийлээд хорвоог самарчуул яана :Р
Алимхан: Ямар хөөрхнийн, цомхон... ккк

july (зочин)

Бас Лувсанхүү ах ккккк. Азгүйл бнай да бид2

zola (зочин)

Shn nz ymo boohoi danzn. Hairiin daagara bohoi danzangin hehehe

Нямка (зочин)

хуриман дээр айраг мах үнэртээд явчлаа.буцаад нутаг явчиймсан

Гана

уншив...

Khan-So

neg sumaar 2 tuulai buudsan2 hehe

julya (зочин)

хаашаа хүн вэ дээ тэр хүн чинь, зургийг нь хархиймсан. худлаа хүн зохиогоод байнууу

Linzy girl

шинэ бичлэг яасан удаан хүлээвээ

lady (зочин)

tegeed ene bichlegeeree yug uguuleh gesiin. hund heregtei um yu ch alga bnsht

Арслантай авдар

Жули : Харин тиххх. Азгүмөө та хоёр
Зола: За ойлголоо. Даагдах байхөө тэр хайр нь
Нямка: Өө чи идэж уух гэж нутаг буцаад байхдаа яадийн. Их цатгалан хүн муу сурдгийм гэнэлээ. Гүрий гүрий
Гана: Хахахаааа чи нээрээ ёоооёё...
Хансоо: Мммнайй...
Жулиа: Яахнуу чи зургий нь харж. Тэгсэнээс нэг мөсөн дугаарыг нь нэхсэн бол өгч л орхих байлаа
Линзи : Хэлээ юүхүү. Би бас маангар удаан хүлээлээ ккк
Лэди: "Миний онгон хальс цоорсон болуу"... гэсэн бээгий чаасан бол арай хүнд хэрэгтэй байх байсийм болуу. Угаасаа энэ блогт хүнд хэрэгтэй юм нээгч байхгүй. Гашуумаанууд холхон байсан нь дээр дээ

Хариука

дугаарыг нь авч болно оо.. авылдаа:р

Зочин

dugaariig n' ugchih l duu. yj avch bolhiin?

Зочин

hahaha oo bi shuu

Арслантай авдар

Хайруук: Маньэртэй ярьсны дараа гам хийх хэрэг гардийм:р. Гамаа хийж чадах бол хамаа байжүүдээ аваарай к

Зочин: Чи хэнийн? Хэнийн ч мэдкү байж хамаагүй өгч болкуушд хүний дугаарийг

Khan-So

haha mnai ntr

Зочин

Үнэн дүфдүфф наасс

Няма (зочин)

Агаа сайнуу? Та нөгөө машинаа суулгаад 2хончихдог явалт мөнүү та2нээрээ алнаа ахахахахах

Сафо

таны Боохой Данзан гүйээээ мөн сайн Данзаан

Lacrimosa

hm medeh yum alga

Арслантай авдар

Хансо: Дахиад ммнайй

Зочин: Юуч сонсогдкуу байнаа. Дууг нь жаахан чангалаадах даа...

Нямаа: Садар дүү сайнуу? Дараагийн удаа тэрэггүй очиноо. Хөдөөгүүр Боохойгийн машиныг тараажад гэмгүйм байлээ

Сафо: Ай даа хэлээд юүхүү. Халуун хүйтэнд хана унь шүү дээ гэж

Khan-So

haha jaahan huuhed shig hehe tsoolson l bol tsoolson za mnai :P

Арслантай авдар

lacrimosa: Эндээс ямар нэгэн юм олж мэдкээд хэрэггүйээ. Хайран тархи...
Хансо: Хахахааа чи өөрөө цоорхой мэдүү ммнайй :Р

Зочин

gah gah gah

Золоо (зочин)

Шүлэглээд доош нь шүлэг шиг бижихгүй дээ. Тэгсэн бол гоё харадх байж хэхэ

Арслантай авдар

Зочин: Гахаа гах...

Золоо: Харин тэгдэг байж. Хүүрнэх гэж байгаал тэр чигт нь чихчихлээ. Одоо Банданпад

Сафо

ах анжига минь яасан шөнө оройгоор явахийн

Сафо

өөө хагас и үсгээ хаячив

Арслантай авдар

Хэлээ юүхүү. Зав зай нэг тиймэрдүү :)

Маяа охин (зочин)

Хун чанар унэртсэн найзтай байх сайхан шуу сайхаан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)