Хориод жилийн өмнө эрдэм сурахаар Жагарын орныг зорьсон нэг нөхөртэйгөө өнгөрдөг хавар тааралдсан юм.Тэр маань сүйд болж байнаа.
- Манайд оч.Гэрийнхэнтэйгээ чамайг танилцуулъя.Олон жил уулзсангүй.Жаал хуучилнаа.Манайх энүүхэнд ойрхон гэсээр намайг дагуулаад гэртээ очлоо.Очих замдаа мань хүн гадаадад сурч байхдаа эхнэр авч хүү,охин хоёртой болсон тухайгаа ярьлаа.Нэг ч их удаан явсангүй тэгэсгээд гэрт нь ирлээ. Зурагтаар шампуны рекламаар гардаг шиг өндөөр сайхан "Орос" хүүхэн хаалга онгойлгож өгч байнаа.Миний хувьд шар л бол Орос шүү дээ.Би ямар Оросоос өөр гадаад хүн амьдаар нь харсан биш.Зурагтаар л юу юм гэхээс.
Тэгсэн мань эр гадаад эхнэр аваадахжээ.Тэндээ сурч байхдаа эхнэртэйгээ танилцаад гэр бүл болсон гэнэ.Европ л болохоос ёстой л зураг шиг бүсгүй юм.Аягүй бол нөгөө моодны сэтгүүлд нь зургаа авхуулдаг болов уу гэмээр сайхан амьтан аж.Угийн хөдөлгөөнтэй,сэргэлэн золиг л доо.Тэгсэн хэр нь дорно дахины(Ази)маягаар гэр доторхоо тохижуулчихаж.Бурхны оронд олон жил эрдэм ном заалгаж яваад ирсэн хосууд аргагүй ч биз.Жигтэйхэн сайхан үнэртэй Энэтхэг цайгаар дайлж байнаа эхнэр нь. Нэлээн сууж байтал гаднаас хүмүүс орж ирж байгаа дуулдаад үүдний өрөөнд нь хүүхэд шуугиад явчихлаа."Манай эхнэр хүүхдүүд ирлээ" гэнэ.Төд удалгүй гурав дөрөвтэй л болуу гэмээр жаахан охин дэгдээд ороод ирлээ.
Миний гайхсан гэж яаваа.Гайхсан гэхээсээ илүү айсан гэвэл зохино.Аавынхаа өвөр дээр гараад суучихаж байгаа жаахан охиныг хараад "энэ чинь юү билээ" гэж бодлоо. Хав хар биш ч гэсэн яах аргагүй эрлийз бор царайтай охин намайг гайхсан нүдээр духаараа хараад,цоо ширтээд суучихлаа. Аав нь миний мэдэхгүй хэлээр нэг юм хэлтэл охин нь толгой дохиод гарч гүйснээ төд удалгүй ах нь болтой бас нэг "хар" банди дагуулаад ороод ирэв.Тэр хоёрыг хараад би бүүр балмагдаж орхилоо.Тэгээд бодлоо.
"Эхнэрийнх нь элэнц хуланц,эмээ өвөөгийн аль нэг нь хар арьстай хүн байж.Энэ сайхан эхнэрт Африк ген байдаг байх нь.Тийм ген дамжиж явсаар хэзээ хойно ингэж илэрдэг юм гэнэ лээ.Манай хүн чинь яасан ч азгүй Тахиав дээ" гэсэншүү юм бодож хөөрхий найзыгаа өрөвдөж л суулаа. Намайг сонин царайлаад байхаар найз минь бас жаахан эвгүйрхсэн байх.Гүйх шахуу гарснаа бас нэг хар ч юм шиг эмэгтэй дагуулсаар эргээд ирлээ.
- За манай эхнэртэй танилц гээд нөгөө эмэгтэйг мөрөөр нь тэвэрч байна.Би бүүр яахаа ч мэдэхээ байгаад тэнэгтэж гүйцлээ.Осолдохгүй гар бариад нэрээ хэлчихээд эргээд суулаа даа. Сайн ажаад байвал тэр эмэгтэй Энэтхэг бүсгүй байнаа.Нөгөө хоёр хүүхдийн учир ч яахав ингээд олдлоо.Энэтхэг ээжтэй юм байна.Энэ эхнэр нь юм байна.Гэтэл нөгөө хаалга нээж өгөөд,хоол цай барьж инээд алдаад гүйгээд байсан "шар"хүүхэн тэгээд хэн юм болоо.Арай тэр Энэтхэг мэнэтхэгт нь хоёр эхнэртэй байхыг зөвшөөрдөг байсан юм биш байгаа даа.Мань дүнкүү тэгээд хоёуланг нь дагуулаад ирж байгаа юм болуу гэж бодоод найзынхаа өмнөөс бараг айж эхлэлээ.Бодвол Хинди хэл нь юм байлгүй миний мэдэхгүй гах гух гэсэн хэлээр хоорондоо яриад байна.Би тэсэлгүй Шар хүүхний тухай асуулаа.Найз минь над руу нээх том харснаа нүүр нь чавга шиг улаан болчихлоо.
- Донгосоод байгаачээ хүүрээ.Тэр чинь манай үйлчлэгч.Нэг ёсондоо манай эхнэрийн хамаг юмыг нь хийдэг хүн байгаа юм...гэлээ дээ. Гэнэт эхнэр нь хажуугаас "Манай гэрийн зарц.Бас найз..." гээд эх сайхан Монгол хэлээр минь хэлээд тавьчихдаг байна шүү. Би ч элэгдүүлсэн юм шиг л болчихсон доо.Ямар азаар өөр олон долоон юм асууж,ярьж солиороогүй юм бэ.Хоёр хүүхдийн тухай асуусан бол шараа болохгүй юу.Хөөрхий найз минь намайг сайхан хүүхэн хараад сонирхоод асууж байгаа юмаа гэх маягийн юм ярьж тоглоом болгож инээлдээд л өнгөрсөн дөө.
Найзын маань хадам болох Энэтхэг өвөө букаа том хүн юм байхаа базарваань.Тэгээд охиндоо хүртэл хувийн үйлчлэгч хөлсөлдөг гэнэ.Тэр нь хаа явсан газар нь дагаж явах ёстой юм байх.Тэр ч байтугай манай хүнд хүртэл тийм "зарц" бас байдаг гэнэ лээ.Ичээд дагуулж ирээгүй юм гэсэн шүү...Манай хэлийг чинь бас гадны улсууд их судлаж,заалгадаг гэнэ.Тэр муу "туучийг" Монголоор ярьж ойлгодог гэж би яаж мэдхэв дээ.Хамар доорх ханзархайгаа хамжааргатай байлгахгүй болуу.Хөгөө хөлдөө чирэх ч энүүхэнд юм билээ.Гадаад эхнэртэй гайхлыг чинь "гадаад эхнэрт" нь бариад өгчих шахсан.Сайхан хүүхэн хараад санаа алдахгүй ямар эр байхав дээ...
62 сэтгэгдэл:
TER ZARTSTAI NI TANILTSAJ BOLOHGYI L BAIHDAA ]
Блокүүшд.Яваад өгсөөн.Эртхээн хэлкүү дээ
пай тэгээд тэр сайхан хүүхэн нь хэд хэддэх өдөр чөлөөтэй байдаг лүд юм бол хаха
тэр хооронд яасан ч олон юм бодож амжаа вэ? хэ хэ хэ
Байх үед нь хэлэхгүй дээ.
Anduuraad huguu chireh gejiisan bshd :)
хэхэхэ валарсийн.. хүүхдүүдий нь хараад та найзыгаа дотроо өрөвдцөн суужийсандаа кккк... Би нэг томхон шиг инди нөхөртэй болдымуу хахаха.. зарц нтр авч өгөөд гоёын байшд
Сайхан үүхэн хараад санаа алдах ч яамай. Ха ха харин хамар доорх хагархайгаа хамжааргатай байлгасан нь овоо доо гсн. Манай нэг найз Со хүнтэй суугаад. Би чинь эхнийхээ уулзалтан дээр "ХМ хамарт нь баас нялчихсан юм шиг ярвагар хог этр" гээл ойлгохгүй гэж бодоол өөдөөс хараал яриад байсан чинь өөдөөс "Гэрэлээ..." гэж ирээл яриад би истой майр байдалд нам гацсан шд
xaxa
Авдар ч барьц алдах гэж байсан байна ш д Дургүй хүрмээр баян баагий байх нээ дээ янз нь
- Цоомоо: Ай даа мөнч сайхан амьтан даа гэжж.Швед хүүхэн гэсэн шүү тэр.Одоо энд байхгүй л дээ..... - Турьхан: Харин тиймээ хө.Орос эмэгтэйг эхнэр нь гээд бүүр итгэчихсэн байсан юм.Ядахнаа тэр хоёр өөд өөдөөсөө харж айлгүйтээд,нэг л өөр байгаад байсан юм л даа.... - Жоокор: Мань чинь харин сандраад чамайг тааг мартчиж.Дараа ирхээр нь заавал хэлнээ за кххх..... - Марал: Харин тиймээ.Ядхад хажууд нь ярьж паактлаад баларсөөн."Дамба муу туучийг даалуу үүлүүтэй байсан гэж би яаж мэдхийн" хахахахааа..... - Мөөг: Хүүхдүүдийг нь өрөвдөхгүй байж найзыгаа өрөвдөөд байсышд хахахаа.Гэхдээ уг хүн надаар өрөвдүүлэх эр бишээ.Маангар сэргэлэн.Аягүй л бол чамд Энэтхэг нөхөр олж өгч магадгүй шөө хахахааа.... - Гэрэлээ: Энэ хамар доорх хагархай хүнийг ална ална.Үүнээс хойш сайн асууж баймаар юм билээ.Гэнэт өөдөөс Монголоор яриад унахаар нь ичээд бөгсөө төмбийлгөөд л суугаад байлаашд кххх..... - зочин: намайг шоолоод байна уу нам засгийг шоолоод байна уу?ккк..... - Үлэмжийн чанар: Барьц алдах ч энүүхэнд.Орос Монгол хоёрын дундаас ХАР гараад ирвэл аймаар биз дээ хахахааа
дунд орцон ушиж байхдаа би баахан өнгө өнгийн мама нар өргөж авсым байхдаа л ингэж бодож байлаа
уншиж байхдаа юун ч олон юм төсөөлөөд бодчивоо
ккк би ч 2 эхнэртэйн болуу гэж бодлоошд тэхдээ л тэр 2 учиртай байх тэ ккк маангар сэргэлэн юм бол яаж зүгээр байхуу эрчүүдийн гэм биш зан юм чинь
ХАХАХА...
Ёоо валайен.Авдар тэр сайхан хүүхнийг хараад нойтон санаа алдсан даа яг ккккк
- Туулай: би бас яаг тэгж бодож байсан.Сайн харвал манай хүнтэй их адилхан хүүхдүүдээ кххх.....
- Мелоди: Тэнд сууж байхдаа би ч бас нээх олон юм нэг дор бодож байсаан гэжжж..... - Ловлов : Харин тиймээ.Учиртай байсныг нь л би аваачаад бариад өгчих шахахгүй юу кххх..... - Хэрлэн : Чи өөрөө хахаха за юу ..... -Хонгороо : Би санаа алдсөөн алдсан хаа ч хэлнэ.Гадаад сэтгүүлийн нүүр шиг сайхан амьтан байсан юм чинь кххх
Манай хүн чинь яасан ч азгүй Тахиав дээ" гэсэншүү юм бодож хөөрхий найзыгаа өрөвдөж л суулаа.hehe eleg tulj uguurei.naiziigaa tahia geed bhdaa yahu dee hehehe
Хахах Гэхдээ танай найз чинь тамхиа үнсний саванд унтраадаг биз дээ ай? кккк Заза марзганаж байгаан шүү. Эрчүүд нь гадаад эхнэр ахиу авбал гадаад гэрлэлтийн тэнцэл нь дөхөж очих байхдаа. Гадаад худалдааны тэнцэл гэдэг шиг тэ болж болж
хаха авдар ч элээ хэрээ галуу гурваа л боджээсэн байлгүй, их л баян энэтхэг бнадаа европ зарцтай байхыг бодуул
Хэхэхэ энэ Секретийгээ. Аймаар интернационал гэр бүл байна гэж бодлоо шд уншиж эхэлж байхдаа. Манай залуус гадаад бүсгүйтэй гэрлэх нь их ховор байдаг шд тэ.Тэгээд бүр энэтхэг гэж бодхоор найз чинь аргагүй л зайтай залуу юм байна даа.
Хэхэхэ өөрийх нь авгай тийм царай муутай юмуу?Та ер нь явсан газар болгондоо онигоотой явах юмаа хэхэ
Авдар нээрээ дандаа л нэг будлианд орж явхын.Тийм сахилгагүй авдар юмуу эсгүүл майр мэдрэмжтэй хайрцаг юмуу ккккк
хэхэ,
Мэдрэмжтэй хайрцаг шөө.
Жич: Хонгороогийн сээгийнээс хусав.
:П
хахаах, тэр Гэрлээ ийстой балай авсан байна ш дэ. Дараа нь бодуул балай авхуулаа биз, хариу гэж.
хахаах,
Мань бас майр муу зан сурчуугаа ш дэ. Энэ ямар ойхын биш гэжүүгаад л... хэлэх хэлкүй үгээр ярьжуугаам чинү.
-ЗОЛОО:- Хахаха Тэр үед тахиа байтугай гахай гэмээр байсан шүү.....
-МЭС:- Нээрээ цөмөөрөө гадаад эхнэрлүү шуурхуу?Тэнцэтгэлд өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулдымуу кххх.....
-СЭКРЭЭТ:- Элээ хэрээ галуу гуруу гээд уншаад байвал Европ зарцтай болж магадгүй шөө ккк.....
-БААРБЭЭ:- Хэний янаагүй гадаад эмэгтэй эргүүлээд үзвэл яадын бол.Зөвхөн монголдоо гэсээр байтал элэгдэж дууслаа хахахаааа.....
-ЭНХЭЭ:-Хаанаас даа.Жаахан бараан л болохоос царайлаг эмэгтэй байсөөн.Өөрөөс нь арваад дүү гэжугаа бассс.....
-ХОНГОРОО:- Мань чинь мангар томоотой.Будлианд орох ч яахав.Будлианаас гарах л хамгийн хэцүү кххх.....
-Ангараг:- Миний муу Чуганц ойрд ямар сахилгагүй байх юм бээ хахаха.Зөв зөв цолог л байгаарай.АНУ д Монгол хэл мэдэх хүн байраг байхгүй байлгүй дээ.Тэхдээ л хажууд нь хамаагүй юм ярьж болкуу шөө ккк
Ангарагт: Тэрнээс хойш надаа бөөөөөр дургүй болцооон. Би найзруугаа харжийгаал "Чи одоо нөхрөө монголоор ярьж, ойлгодог гэж хэлкү яасын" гээл уурлав. Мань хүн өөдөөс "Чи өөрөө юм хэлэхийн завдалгүй л дон дон гээл явааз дээ" гэжугаам. Гэхдээ яах вэ дээ. Уулаасаа тийм л царайтай байсым чинь. Хаа ч хэлнэ. Ерөнхийлөгч нь хүртэл шударга байцгаая ингээд байхад би шударга л байсандаг.
Би хар шар эхнэрүүдтэй овоо гэр вэ л гэж бодов шт..... Овоо баян энэтхэг байнаа тэ? зарцыг нь цуг явуулж нтр....аййййй тэр үалуу ч гэж залуу сэргэлэн цус вэ?
Нээх сайхан энэтхэг нөхөртэй европ зарцтай / нууц амрагтай / болхынсон гэсс хахаха нөгөө онигоо шиг Чи ч азтаймөө нөхөртэй нууц амрагтай дээр нь өчигдөр хүчиндүүлчдэг гэдэг шиг юм болчвуу яасс хахаха
Гэрэлтуяа: Чуганц маань хариултыг харсан гэнээ.
Даавкаа: Хар шар хоёр эхнэртэйгээс ялгаагүй юм бишүү?Авгайдаа баригдвал зарцаа халаад л хаяна биз.
Ловлов: Нээх сайхан Энэтхэг нөхөр Энэтхэгтээ зөндөө байдаг гэсээн.Чи бас тэр онигоо шиг болмоор байна уу хахахахааааа.Чапаев,Петка хоёр гэдэг шиг Чапаев,ЛовЛов хоёр гэсэн онигоо гараад ирэх вий дээ кххх
Ээ балараа.Таныг нээрэн яая даа байз.Жоохон тэвчиж байгаад гараад явахаар нь асуухгүй дээ ядаж.Та тэгээд тэр найз шигээ сэргэлэнтээд шар эгчийг панаалдчихгүй яасийм бэ?хэхэхэ
Туук ахад санаа ч байсан л байх л даа.Бантсандаа болоол зүтгэж чадаагүй байх.Эсвэл аль хэзээний орос аниатай шуураад танилццан мессенжердэж байгаа даа хахаха
Ичкаа: Харин тиймээ.Тэвчээргүй улаан даавуу чинь жаахан хүлээчихгүй асуугаад хаятал буруудчихсан.Юун тэр шар эгчтэй танилцах.Ичиж үхэх шахсан гээд байхад даа
Оргил дүү: Агаа нь хэл ус байх биш.Тэрний мессенжерийг аваад яах юм золиг.Хэл нэвтрэлцэх биш
îðîîã¿é óäñàí áàéíà ø¿¿. áàñ ë ïàêòëààä ë ÿâíà óó? çàñðàõã¿é õ¿í ø¿¿ êêêê.
Yooo bas l fond tanisangui. End orolgui udsan bn shuu kkk paktlaad l yavna uu? zasrahgui hun shuu kkkk.
Дэлхий дээрх хамгийн жижиг эрхтэнтэй улсууд энэтхэгүүд байдаг гэсэн. Тэхээр тэр энэтхэг хүүхэн найзын чэнь юунд нь болж л дээ гах гах
Эфси:Оролгүй удаад бүүр төсөөрчихсөн байна уу үгүй юу кккккк.Энэ ноднингийн паактаа.Одоо ердөө паактлахгүй байгаашд хахахааааа
Мармелаадаа тэр жижиг юмтай нөхдүүдийг чинь манай эмэгтэйчүүд сонирхоод байх шиг байшд.Тэднүүдэд наадхыг чинь чангаар хэлэх юм саан тэ?
wahahaha.Arslantai abdar angaisan hairysag boltson baishd.taniig bodhoorl ineed hureed bhiin kkk
Avdaraa oiroirhon bichleg oruuulj bai l daa, chinii blogiig unshihaar stress bhgui boloh shig boldog yum haha. mongold ochihooroo olj uulzanaa. chi er n ih marzan nuhur bhaa tee
- DW: Ангайтлаа гайхсан болохоор одоо тийм л болж таарах нь дээ
-gashuun: Мааш их баярлаал харайцан шүү.Ойрд л жаахан завтай байгаа болохоос ажил амжих гэж нэг юм байна хө.Уг нь чамайг аль дээрээс л эчнээ мэдэх юм. Хаана байдаг юм бэ?
Harin bur tosoorch mosoorood bi neg l bish bolchihjee yag l anhlan blog hotolj bgaa hun shig l bn shdee kkkk. Ene jil neeree paktlaagui gedegtee itgeltei bn uu?
xaxaxaxa ah meen saino :D ta neere ineedteima xixi yaj ailiin avgaig zarts ni gd harchaaguen nuhur ni helegu ol barag shar tolgoitiig avgai ni geed ehneriig ni zarts ni gej harhaisiin bn lda kk
neeree tanii blog orood irehed l oorchlukdtsun bhii ene tolgoin zurg chen ymar kanun dr gardag vilee alaal talaal yavaad bdag kanu bdgilu ter kanunii gol dur ni iim bag umsuul bdag
arslantai avdar minii jinhene neriig medeed avtsiimuu kkkkkkkk sergelen yumaa za humuust bitii heleerei dee ho ene nuuts shuu kkkk
-ЭФСИ: Энэ жил паактлаагүйээ хахахааа.Чиний нэрийг зурагтаар зарласан юм чинь бүгд мэдэж байгаа байхөө кххх
-ХОХОМАА: Сайн уу?Энэ толгой айхтар толгой.Кинонд тоглодог том толгой шүү.Чи яагаад мессенжертээ оркуу байнаа.Энэ Банжиг бас хэдэн өдөр таг шүү.Юм хумаа янзлаад хэвийн болгоочээ Хоходолгороо ккк
манай хамаатаны хүүхэн англи хүнтэй суугаад бүр тэндээ амьдардаг. сайхан л байдаг л гэж ээж нь ярих юм билээ, надад ч мэдэхгүй ээ цус. Хүн хөгшрөөд ирэхээрээ эх нутагаа санахгүй байж чадахгүй дээ л гэж бодогдоол байж байна. Ууг нь их сайхан эдийн засагч мэргэжилтэй хүн, даанч англидаа тогооч л хийдэг гэх юм билээ, надад бол хайран л санагдсан. Монголд том компаний эдийн засагч хийх гадаадад тогооч хийхээс дор байна гэж иистоооо байхгүй.
gomdoogui bol yahav dee. koread surch bgaa, mongoloo ih sanaj bn daa. surguulia togsood mongoldoo ochnoo.
chi er n urlagiin hun bh tiim uu? chnii mergejliig hugjimchin bh gej bodoj bn, bi zuv taasan uu?
Sain uu Avdar ah,
gadaad ehner, gadaad zarts haliagaad8 zugaatai l baij
хаха зарцтай нь суулгаад...харин тэр эхнэр нь бас монгол хэл сурцан...энэтхэгүүд нээх сонин хар арьстай, тэгээд нутагтаа ямрыг бүү мэд энд байгаанууд нь их нарийн, хүн муутай онцгүй улсууд шиг санагддаг юм, олон хүн дотор сайн нь байдаг биз дээ
uguie chamaas oor hun medeegui bhaa
-Даамкаа :Чи шүү...Чамаар,надаар,Гэрэлээр ,Цэцэгээр дутдаг хорвоосон доо.Уг нь хүн өнгөрснөө л бүү мартаасай.Их буу,гар бууны үлгэр ядахнаа байдаг биз дээ
-Гашуун: Тиймээ хө.Мань урлагт зүтгэдэг мангар пацаан.Найз нь тэхдээ хөгжимчин бишээ хө.Миний айди урдны сээгийн дээр байгаа.Чи чинь бас л сахилгагүй нөхөр билээл
Намара:Дүү болцорсонуу миний найз.Найз нь хаанаас тэгж намба алдахав дээ.Нэг алдааг дахин давтахгүй л кххх
Алтаргана: Сайн уу хө? Энэтхэгүүдийг сайн хүмүүс гэж би лав бодохгүй байна.Харин ч жаахан хүн муутай юмуу гэж бодсон.Болж л өгвөл монжчих гээл хахахаааа.Яаг үнэндээ точны хархад хар л юм байлээшд.Монголчуудад атаархана гэж яаваа арьсанд нь.Зүгээр л гэртээ байхад,ирж хор найруулаад л.Бас л нэг ИНДМАН-ыг тоглодог гарууд кххх
ЭФСИ: За за хэлэхгүй дээ.Бүү санаа зовоо кххх.Харин бүү таг болоод байгаач.Нэг л хи дурлалдаа шаналсан хүн ккк
Энэ зочин мэдээж би өөрөө.
bi shanalaagui dee kkkk
Гүй чиний ярьж байгаагаар үйлчлэгч нь тийм сайхан амьтан уу. Хаха чи амжуулахгүй дээ. Яадгийн оросын цус холилдоо л биз...
avdar sain uu? chinii yahoo Id bhgui bn sht. blogtoo bicheed niited zarlachihaach dee. kkk
байдаг л жирийн нэгэн амьдрал байна дооо...хэхэ
манай хэлээр хүмүүс ярих сайхан бөгөөд содон сонсогддог юм билээ
fc:- Сайн л байшдээ шаналаагүй л бол.
jakuza: - Чи өөрөө Оросын цус ккккккк.
Гашуун: - Яг урьдны бичлэгүүдийн сээгийг сайн харөө. Тэнд байгаа. Холбогдоорой.
Оюунаа: - Байдаг амьдрал аа? Хаана тийм их байгаад байнаа? АНУ-д тийм байна уу?
байнаа хаа сайгүй байна хэхэ миний найз жапанд бэр болсын....тэгээл нөхөр миний хэлээр яриад саваагаа хаяцан хахаха хуушуур гэхийг шуухуур л гэнэ шүү дээ хэхэ хичнээн хэлж өгөөд ч мартчихдаг юм байлгүй хэлчээд хэлээ хазаад байгаа нь хөөрхөн харагддын...найзын нөхөр хөөрхөн харагдана гэнэ үү энэ хүүхэн чинь хэхэ
энэтхэгчүүд гэлтгүй хүн болгонд янз бүрийн чанар байдаг биз, надаа ч хар, шар, ногоон, цагаан өнгөн бүрийн арьстай түмэн зүйлийн хэлтэй бас шашинтай найз нар зөндөө, тэднээсээ тийм ч хэцүү хүн одоо болтол олж хараагүй л явна
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэж Монгол улсад Мэдээлэл шуудан харилцааны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойд зориулан Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж буй блог нийтлэл богино өгүүллэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monkey.mn/news/208/read эндээс уншина уу.
Khe khe. Chi ter shar khuukhend n durlachikhsan yum uu da?
Хахаха элэг элэг элэг элэг элэг элэг хахаха.Баян новш байна даа.
Enethegiin ail bolgon zartstai bdag iin sh d.. yamar ch muu ail bsan zaaval bn..yovrop zarstaig bodohod bayan l huuhen baij dee...