Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг дов байхад... гээд үлгэр эхлэдэг дээ.Яаг тэрүүн шиг "Элээ, Хэрээ, Галуу гурав" гээд эртний сайхан зүйр цэцэн үг шахуу түргэн хэллэг байдаг даа . Яг юү гэж байгааг нь та мэдэхүү? Ихээ амархан . Элээ гэж эцэг нь. Хэрээ бол эхнэр нь. Галуу болохоор мэдээж зулзага нь буюу үр хүүхэд нь.
Монголчууд ер нь айхтар ухаантай хүмүүс байсан байгаам. Зүйр үг бол мэдээж ойлгомжтой агуу. Гэтэл хэл яриа сайжруулж зүгшрүүлдэг түргэн хэллэгээ хүртэл мундаг ухаантай зохиож хэрэглэдэг байсан байх юм. Хамгийн том жишээ бол энэ Элээ Хэрээ Галуунууд .Өнгөц харвал эднийг нэгэн гэр бүл юмаа гэж үзвэл шаал эрлийз гэр бүл байгаа биз.Элээ хархүү яг амьдрал дээрээ Хэрээ бүсгүйтэй эвцэлдээ ч үү , үгүй ч үү.За эвцэлдээд болдог юмаа гэхэд энэ хоёрын дундаас Галуу гараад ирэх нь юу л бол .
Гэтэл яаг сайхан учрыг нь ойлгоод ухаарч чадах юм бол энэ нь хүмүүжлийн болоод танин мэдэхүйн асар их ач холбогдолтой "ардын аман зохиол" байсан аж.Яагаад гэхээр эдгээр шувуудаар Хүнийг төлөөлүүлсэн нь цаанаа учиртай байж л дээ.Таанууд бодоод үз.Элээ хэдийгээр бүргэд биш ч гэлээ шувууд дотроо нэлээн дээгүүрт орох тэнгэрлэг шувуу.Тээр дээгүүр л элин халин нисэж харагддаг.Дуу нь хүртэл адуу шиг янцгаадаг.Хаа нэг доошлохоороо хулгана зурмыг хамх шүүрчихээд л буцаад тэнгэр лүүгээ маарш.
Гэтэл хэрээ бол яадаг билээ.Хаана овоорсон хог сэг байна тэнд л тууж явах.Нэр нь хүртэл Хэрээ,Жунгаа,Турлиах.Өөр юу юу ч гээд байдаг билээ мартчихаж.Дууных нь муухай гэж яаваа.Цус сорогч вампирууд хүртэл нэг бол сарьсан багваахай болдог,нэг бол хэрээ болоод нисээд явчдаг гэжугаа.Энэ домгоор бол ийм айхтар амьтантай нөгцчихдөг Элээ мөн ч гэнэн амьтан байгаа биз.Гэнэн цайлган гэдэг нь даанч дэндсэн амьтан л даа зайлуул.Ийм эрс тэс хоёр амьтны дундаас Галуу гараад байхдаа ч яахав дээ .
Хэрээ тэгээд өнгө шигээ их муухай хар санаатай.Муу Элээг сайхан хулхиднаа."-Тэнгэрээс заяасан сайхан хосууд болохоор дээд тэнгэр чи бид хоёрт ийм хөөрхөн Галуу заяажээ.Дээд тэнгэрийн хайрласан үрээ хиргүй ариун байлгах ёстой учир усанд амьдруулж,загас жараахай идүүлж тансаг өсгөнөө" энэтэр гээд голын усанд тавьчихна.Угаасаа усны шувуу юм чинь Галуу хүү дуртай нь аргагүй тэндээ амьдарна.Тэрийг нь мэдэхгүй юм чинь хөөрхий элээ тийм л юм байх гэж үнэмшээд хэрээний панааланд орчихно.
Яг жинхэнэ дээрээ Хэрээ аниа хэнтэй хаагуур яаж самбаганаж яваад Галуу төрүүлчихдэг байнаа гэж Элээ агаа бодох ч үгүй, харин ч нөгөө хоёрыгоо тэжээх гэж хоол унд орон гэр хайгаад эргэлдэж гарна даа.Өрөвдмөөр байгаа биз.Аягүй бол Хэрээний аав нь гартаа хадаг барьж орж ирснээ " Зээ...Өдрийн сайныг өнжин хүлээж.......дра дра дра" энэтэр гэчихсэн худлаа ерөөл мөрөөл хэлээд панаалдах ажиллагаанд нь оролцонгуут мань Элээ улам итгэж мэтгээд "эхнэр хүүхэддээ хайртай шөө" энэтэр гэж тэнэгтсэн л дээ...
За домгоор бол нэг иймэрхүү.Эцэст нь хэлэхэд Элээ шиг эхнэртээ хулхидуулдаг эрчүүд ичиг ичиг... Эр нөхрөө Элээ шиг хуурдаг хүүхнүүд бүүр ичиг... Эцэг эхийнхээ амыг харан ангайгч Галуу хүүхдүүд эвий дээ эвий.. ."Элээ Хэрээ Галуу гурав" гэсэн хэллэг нь энэ мэт алд дэлэм алдхаас эрчүүдийг сэрэмжлүүлэх зорилготой юм гэдэг . Байнга уншиж байвал муухан тарни уншсанаас хол илүү юм гэнэ лээ эрчүүдэд ! Өглөө сэрээд л нэжгээд уншчихвал өдрөө даадаг гэнэ лээ шүү...
60 сэтгэгдэл:
Унших гэсэн болдоггүй ээ. Миний ПС-нд учир байна уу, энэ загварт байна уу? Хэлж аль?
хахаха балай юм бичжаахын бидүүс тээд хөө шиг хар дотортой, хогон дээгүүр эргэлдэнэ айн ккк
Хахаххааа энэ цэвэр наргиа шүү нөхдөө.Түргэн хэллэгэнд задаргаа хийвэл ийм байж болхымаа л гэж кхххххх
Хахахааха Сайнмуу бүсгүйчүүдийг минь Хэрээ гээ аваааясан байшд. Сайхан ХЭРЭЭ байдаг юм олдвол битий гуагалуулаарай ч гэж бас байна ахахаххаха.
зөөз... өөрийг минь мэдрүүлээд гаргах юм аа гэж...
Мэсээ одоо наад үгэндээ задаргаа хийчих хахаххахааа
Арай л хэтрүүлчихжээ.
Навчээ наргиа гээд байхад даа
Сайхан хэрээ байх агаад олдвол бүү гуагалуулаарай............. Эрт биш одоо үеийн хэлэгдэх болсон "Сайхан хайр байдаг юм, олдвол бүү алдаарай" гэдэг үгнээс дээрх үг үүсэлтэй бөгөөд тун саяханаас ард олны дунд тархаад байгаа билээ. 10 минут орчмын өмнөөс. "Сайхан хэрээ" гэдэг нь "сайхан хайр" гэдгийг монгол хэлийг шинэ тутам сурч буй хүмүүсийн хэлний хэлэх бололцооноос хамааран заваарсан хувилбар юм. Олдвол бүү гуагалуулаарай гэгч нь болвоос "олдвол бүү гуайлуулаарай" гэсэн үг юмаа. Бас л хэлэгдэх бололцооноос заваарсан гэжугаа. Чамайг тэр сайхан хайр буюу хэрээ чинь энэ гуай, тэр гуай гээд байвал тусгүй биздээ. Тэхээр Нөхөөд сайхан хэрээ чамтай таарнаа Олдвол бүү гуагалдлуулаарай................................................ Арслант авдарын захиас юугаар халтуурдав. Оруулхуу болихуу? Оруулхуу болихуу? Оруулхуу болихуу? Оруулхуу болихуу? Оруулхуу болихуу? Оруулхуу болихуу? Оруулхуу болихуу? За за оруулчий
Хүйсээр ялгаварлан гадууржийснаа шоолж моолоод юу болоод байгаан бэ.
Энд яг Жендерийн асуудал их гурц хөндөгдсөн байшд. Эсүүл манай ААвдар ч айхтар том алдаа хийчээд хөөрхий муу хэрээ, галуу 2-г хэрхэн ийждэг юм билээ гээд байжээж ч болзошгүй.
хэхэ
Хэтрүүлээгүй дээ.Яасан сүртэй улсууд вээ..Баарби минээ энд ямарч гадуурхалт явагдаагүйээ хө...Анти:Энэ мэт явдалтай хүмүүст бол хурц санагдаж магад л юм.Ер нь ч гэмгүй хүн бол мушийгаад л өнгөрнө биз.Гэмтэй бол одоо шатаад л сууж байхаас даа.Нөгөө гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг кххх
Ёо яасан аймар зааргаа вэ
задаргаа
Зарим талаараа тийм байж болзошгүй, А гэхдээ энэ мэт явдалгүй хүмүүст л илүү хурц санагдах юм бус уу :P.
Гана: Чи мөнч амар хүнээ дээ.Орж ирж зүгээр л инээчихээд л яваад өгдөг.Энэ хүмүүстэй нийлж бухимдаач ккк... Мелоди: Юу нь аймаар байнаа.Дандаа л гөлгөр гөлчгөр,гөлтгөр балтгар байхгүй биз дээ.Сайн хүн бол зүгээр инээгээд л өнгөрнө... Анти: Энэ мэт явдалгүй хүн үүнийг уншаад заяа нь эмзэглэж бачимдахгүйээ.Тэнэг л биш бол
Үгүй шдээ хө, харин ч тэнэг л биш бол хүн өөрийн мэдэхгүй юмтай учирахаараа илүү гайхдаг шүү дээ. Муу үйлийг нэгэнт хийж эхлэсэн, дасч зуршсан хүн бол тэр үйлээ харин ч нэг хэнэггүй, дахин дахин хийдэггүй бил үү.
Би ч гэмт хүн болхоороо гэлбэлзээд азаартчлаа гэхийм уу хаашаен ккк. Ямартаа эрчүүдийг инкээд хэрээ мэрээ гээд би бичсэн бол алуулж дуусжийгаа. Гэтэл нь зөөлөн дуугаар ганц нэг үг хэлсэн биш шууд гэмт хүн болчлоо шд. Андидоте-н хэлсэнчлэн ААвдар ч айхтар том алдаа хийчээд хөөрхий муу хэрээ, галуу 2-г хэрхэн ийждэг юм билээ гээд байжээж ч болзошгүй санагдчлаа дахин унштал.
Баарби: Хахахаххааа яасан гэцүү улс вээ.Тэр дээр ЛофЛоф зүгээр хошигноод л инээгээд гарсан байгаа биз дээ.Жоохон уужуу бай л даа.Юмыг яахаараа дандаа тэгж харлуулах дуртай байдаг байнаа.Гэгээн байцгаа л даа ккк... Анти:Тэр муу үйлийг хийгч этгээдийг л хэлээд байна л даа.Муу үйлээ хийгээгүй л юм бол бачимдах ямар хэрэг байнаа.Их мөрөн шиг дөлгөөн л баймаар юм.Намайг одоо яг яа гэх гээд байгаагаа л шулуухан хэлчих тэхүү хахахааа
Гуаг гуаг хахаха задаргаа ч сайн болжээ гсн
Agaa yasan unen yum bichee we.Tanaas bas iim shuumj gardimaa.Mongol huuhnuud denduu denduu daanch denduu dee kkkkk
За ашгүй дээ Хасараа.Чамд таалагдсан бол болж баярлалаа хө.Нээрээ би ямар доллар хэвлэчихсэн биш.Хүн болгонд таалагдах албагүй л дээ... DW (зочин) Дүү хүү сайн уу?Гадаад эхнэртэй хүн чи Монгол эхнэрийг яаж мэдхийн бээ.Дэндүүг нь чи мэдкүү мэдкүү
галуу шиг зулзагатай болохгүй л гэж боддогшд тэгвэл ч саврыг нь хуга ташнаа золигийг
Хүүхдийн буруу гэж юу байхав.Өөрийгөө Галуу гэдгээ мэдэхгүй Элээ юм байх гэж бодоол давхиж яваа тэр зайлуул
тиймдэээ мунхаг би бас л буруу ойлгож золиг гэж
Заяц тэгж байж галуун хүүхэдтэй болохжаагаан.
жэндэрийн асуудал яриад хүмүүс уурлуулаа хаясан уу хахахахаха
Хонгороо яасан муу амтай юм бэ түй түй түй.Чи өөрөө бас нулимаарай... Оюунаа энд ердөө жэндэр мээндэр яриагүйм байгаамшд.Уг нь Галуухайг л хөөрхийлмөөр байхын.Хэрээг хэрээ л гэдэг биз дээ хахахааааа
хүүе мессэнжэрт ороод ирээч айдигаа үлдээчүүүл арилгах уу
За tuk_1973 ороод ир
хэхэ, Хөөрхөн бичсэн байна ш дээ. АМЖИЛТ шөө.
Ивий муу Чуганц минь аргагүй л мэргэжлийн нүдээр харж гээч.Чи минь л ойлгоод урамшуулах юм даа
Анх удаа түргэн хэллэг задалсан байхыг уншлаа.Сайн болсон байна шүү.Точикоо зов авах юм бол яаж ч харж болох юм байна.Та хошин талаас нь их гоё харжээ.Улс төржүүлээд ч юмуу,хүнийг дайруулж ёгтолж бас болох юм байна.Эмгэнэлтэй болгож задлаад нэг үзээч яг наадхаа.Бас л сонин болох байх даа.
Ууган шавь минь урам хайрлав.Холоос үгүй ойроос хай.Тэгээд өөрөө хөгж
пээ яасан муухай юм бичдэг агаа вэ... мань мэтээ хэрээтэй зүйрлэж л байдаг.
Зоооз уран бөгөөд ёгт сайхан бичжээ. Байж болох л юм тэ.
Хэрлээн агаа нь шаал өөр юм бодож бичсэн юмшдээ уг нь.Таануудыгаа эмзэглүүлсэн бол өршөөгөөрэй.Дахиад сайн уншвал ......
Жакузаа байж болох гэж дээ.Уг нь байгаад л байгаа юмшдээ.Хүмүүс харах жаахан дургүй л байх шиг
худлаа худлаа. би ч бас нэг тийм эмзэг хүн биш дөө. худлаа гомдож тунирхий гэж бодоод хахаха
элээ нь ажлаа хийж чадахгүй бол галуу гаргахаас яахавдаа хахах
-Хэрлэн: Аа чи муу айхтар хар золиг.Хүнийг байдалд оруулаад зүгээр ккк... -Анхил: Хахахаха Элээ үндсэн ажилаа хийгээгүй байхад л Галуу гараад байдаг айн.Бүүр санаа амар юм болох нь л дээ.Цагаандаа гарна гэдэг нь болох гээд байнауу гүй юу хахахахааааа
Пөөх юу юу гэнэ вэ.Майр уур хүрээл уншаад байсан чинь задаргаа хийжээсэн юмуу?Марзан л гаргалгаа байна хэхэхэ
Ичкаа "сэнкүүрлийг" сэрж давна шөө.Оролдлого байхад оготны нүхнээс сувд шүүрдэг жамтай.Би таануудад юу гэдэг билээ?Юм хий,юм хий,юм хий...
яахын хайран эд эс...
-Гана : Яаг зөв.Мэдээжийн юманд бухимдаж хайран эд эсээ бараад юүхэв дээ тиймээ.Цоглог байна шөө гэжжж
Bi heree bish shuu namaig heleed bnauu ugui yu kkk.saikhan bichsen bnaa.Amjilt shoo
сонин л задаргаа байна даа ккк, энэ бүгдийг өөрөө ингэж бодож олсон юм уу
GOYO
-Золоо Хэрээг Хэрээ л гэдэг биз дээ.Нэвт харах гээд оролдоод үз дээ хө....-Омидо:Энүүнийг авдрнаасаа олоод гаргаад ирсэн юм...-Гоёо:
Хөөрхий минү энэ блог бүтжүүгаа байх даа. Салхи савар оруулааач ээээээээээээээээ... Уншмаар байна.., уярмаар байна.., ухаармаар байна.., инээмээр байна.., элгээр харин эрлэг рүү явмааргүй байна. Аааяааа, аягүй үсэг холбосон. хахахха,
Эргээд ороод ирэхэд эгнүүлжуугаад ч барахааргүй тийм олон бичлэгтэй суужуугаарай. :P
эгнүүлэхэд барагдахааргүй гээч...
эгнүүлэхэд ч барагдахааргүй ш дээ
Салхи оруулж өгсөнд зүгээр ээ. :P
Салхи оруулж өгсөнд зүгээр ээ. :P
Чуганц маань баахан сахилгагүйтээ юу даа.Нээрээ салхи оруулж өгсөнд зүгээрээ ккк
сонирхолтой л юм гого аяс байна танайхаас гарж чадахгүйнээ сонсоол баймаар
Хаа ёстой алаа хаясан.Би ч нэлээн айлттай уншиж дуусгалаа.Гөхшнийгөө л хэлээд тавьчихжээ дээ хө янз нь
Пөөх энэ ямар аймаар задаргаа вэ?Энд хэн хэнийг хэлээд байнаа айн кккккк