АРСЛАНТАЙ АВДАР : Адуутай,..айрагтай,..бас ямаатай...

Адуутай,..айрагтай,..бас ямаатай...

Хүн гэдэг амьтан нээрээн хачин хачин юманд их дурлах юм . Тэр ч байтугай шумууланд хазуулаад , шувуунд тоншуулж байхдаа ч гүрийгээд байх болтой юмаа . Хэнз ишиглэж байгаа ямааг нүдэндээ нилбустай хараад суулаа . Дурлах ч гэж дээ өрөвдмөөр юмаа чааваас . Түнтийсэн цагаан ямаа хоёр ихэр ишиг  гаргаад , тэрийг нь харсан би нээг их азтайд өөрийгөө тооцож гуяа алгадах шахлаа . Ихэрлэнэ гээд эзэн нь хэлчихсэн болохоор  хардаг баатар хотонд нь дагасаар толгой нь цухуйчихсан төлийг нь зоригтой нь аргагүй татаад гаргасан юм  эхнийхийг нь .Удаах нь гарахгүй удаад байхаар нь эзэд нь хоньтойгоо нийлүүлээд туучихаж байна .Дагаад л навсайгаад байтал нээг ч их холдсонгүй модны сүүдэрт ороод орилж алдлаа даа . Одоо л цухуйхаар нь суга татна даа гэсэн юм бодоод сууж байтал  хий л орилоод байх юм аа . Хөөрхий бараг өдөрийн тал ориллоо .

Ядахад би шувууны үүрний хажууд  суучихаж . Болжмор шиг жижигхээн шувуу өөртөө таарсан жоохон чулуу атгаж ирээд нисээн дундаа миний дээрээс унагах юм билээ . Эр нь болтой арай бахим нь шунгаж ирээд л хүрч чадалгүй эргэх юм . Би эхэндээ ялаа үргээж байгаа юм шиг сэвчихээд байснаа хүн хэлхээр нь анзаарсан л даа . Амьтан л юм чинь их л бачимдаа биз дээ хөөрхий . Үр зулзагаа өмөөрөлгүй яахав .Айхгүй ч гэсэн аягүй гэдэг шиг нүд сохолчих гээд байгаа юм шиг  эвгүй золиг байдаг шүү .

Шувуу ч яахав ямаа л хөөрхий . Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг бараг зуун хонинд жаран ямаа байнаа . Үнэндээ ямаа их үржжээ манай хөдөөд . Мэдээж нөгөө л ноолуур . Бороотой  ганц өдөр ажилгүй унтаад өнжих гэтэл гэрийн бүрээс идээд холын биднийг сандраах юм . Ямар сайндаа "Ухаан ихтэй , улаан төмсөгтэй " гэж магтаад байдаг ганц онгироо ухна нь араас ирж намайг алга болтол мөргөчихөөд , гартаа атгаж явсан алчуураар ороолгоод хаятал эргэж мөргөх гээд эврээ зэхээд байвал яахуу .Би зугтаана биз дээ .  Тэгээд ч зогсохгүй хүрз далайхаар зугтчихаад , чулуугаар зангахаар гэдэс арилгаад тонгойж байсан хүүхэний араас өнхөрч унатал нь мөргөчихөөд хээв нэг жаахан холдоод эргэж хараад зогсчихож байнашд . Морьтой хүн гэрт нь ирхэд нохойныхоо урдуур ороод нүдээ эргэлдүүлээд зогсчихдог ямаанууд үзсэн үү таанууд ?

 Ийм харгис болтол нь өсгөж " хүмүүжүүлсэн " ямаануудаа манай хөдөөнийхөн өмөөрнө гэж яаваа . Хонь ямаа эгээ ижилхэн гэнээ . Бэлчээр нутаг талхлахдаа яг адилхан гэнэ . Хөрсөн дээр нэг ижил жингээр дардаг . Адтай сэргэлэн юм болохоороо нөмөр нөөлөг олоод хонио дагуулаад хэвтчихнэ . Ноолуур арвин.Сүү нь өтгөн  гашилах зовлон үгүй юм байх . За арай ч дээ өөр юу юу ч гэнэв дээ ...Хотын биднийг ямаанаасаа доогуур боддог болтой . Бид юу ч мэдэхгүй гахайнуудөө . Амыг нь дагуулаад л ААНХААН гээд л байхаас яадын.

Ихэр ишигний үлдсэн нэгийг нь авчих санаатай хараад суусан би хотноосоо гарсан ямаа холдож байж төрдөгийг нь мэдэхгүй л өмнөөс нь өмрөөд улцаганаад байсан нь илүү зан байж . Зөнгөөрөө болдог юм түүгээрээ л болох .Ааруул хийх газар " Авдар хэрэггүй " гэж үг шинээр гаргадаг юм билүү .

Би даанч мэдэхгүй юм . Эрчимжсэн мал аж ахуй гэдэг нь ихэрлүүлээд  , үржүүлээд байхдаа биш л байлтай . Ямаа даан ч их өсчээ . Гэхдээ хаанаас л над шиг тэнэг амьтад тэрүүгээр нэг тараад ямаа , ямаа гээд суугаад байв гэж ." Михайльд нэг бодол бий " гэдэг шиг бодсон юмс байдаг л байлгүй .Баян дэлгэр юм болохоор бэлчээр нутаг их байнаа манай хөдөөд . Даанч усгүй , худаггүйдээ  жаахан муу шандаа тойроод л хүн малгүй ундаалж суух юм даа . Би хүртэл тэр жаахан уснаас нь зулгааж яваад л ирсэн.

Ямаа , тэмээ , гүрвэл гурав яаж ч харсан өөр юм билээ . Яагаад гэвэл говь юм чинь .


start=34 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 84-с 35-84 харуулж байна

null
Orgil (зочин)

Муу хүн идсэнээ сайн хүн явсанаа гэдэг.Та бичлэг дээрээ явсанаа биччээд коммент дээрээ идсэнээ биччихжээ.Энэ чинь сайнуу муу юу аль нь вэ хө ккккк

Арслантай авдар

Janna (зочин):Тийм байхаа би андуурчээ. Оргил :Чи ёстой муу дүү.Жаргах замын садаа за юу чи хахахааа

blessing_tara (зочин)

" Михайльд нэг бодол бий " гэдэг шиг бодож үзээд одоогоор ямаанаас олох ашиг ирээдүйн бэлчээрийн даац, экoлoгийн тэнцвэр г.м с илүү чухал байгаа биз. Cоциализмийн үед 3 хонинд 1 ямаа оногддог байсан бол, одоо нэг хонинд 5 ямаа оногдож байгаа гэсэн ш дэээ.Доорх блог их уншууштай юм бичсэн байна. http://khsukhbaatar.blogspot.com/2008/02/blog-post_128.html

Арслантай авдар

blessingtara:Дээрхийг орж уншлаа.Ганц би ингэж бодоод яваа биш л юм байна.Өгөр годронгуудаар чинь боодог хийгээд л цохиод баймаар золигнууд юм л даа хөөе

blessing_tara (зочин)

боодог гэсэн чинь гоё сонсогдож байна. Уриарай намайг.... Боодогны мах идэхийн төлөө нөгөө гэдэс арилгаад, гүзээний баасыг нь ч асгаад гүйнэ шүү....

Арслантай авдар

Хахахааа за чи амлаллаа шүү.Гэдэс арилгаж чадна бээз нөхөөр

zolo (зочин)

чи санаатай ингээд байна уу гүй юу энэ аяз чинь хурдан команд өгчихиймаа унших гэж яралзуулаа л хаячлаа

Арслантай авдар

Хахахаххахааа хөгжмийнх нь ритмээр уншсан юмуу.Тэгээд ийм хурдан уншчихаар ойлгогдож байна уу? Нээрээ маангар инээдтэй санагдчилаа хахаххахахаааа

zolo (зочин)

харин тээд байна шт юу ч ойсонгүй өөр намуухан ая тавьчуул ойлгох байхаа би уул нь хөнгөхөн их гоё аяз байхын даанч юм уншуулж ойлгуулах боломж өгөхгүйен

khongoroo (зочин)

Заассс ямаа олон байнауу цөөхөн байнауу чамд ямар хамаа байгаан зүгээр л идэхийгээ л бодооч кекеке

Арслантай авдар

Золоо хөгжимийг нь хаагаал уншчихөө Хонгороо би дахиад хэлъе ХОРХОГОО БАГА ИДЭЖ БООДОГОО ИХЭЭР ГУСЦГААЯ !!!

zolo (зочин)

оон тийм байсымуу одоо ойлоо ккк

Mr.Fake (зочин)

Улсаас 1 ямаанд 5000 билүү тэр хавьцаа мөнгө өгдийн блээшдэ.Тэгээл гарууд ямаа ямаа гээдл тэр ямаа нь өвс үндэсээр нь идээд цөлжүүлээл зарим нь энэ авдарыг мөргөөд байхгүй юу

Арслантай авдар

Ноён Fake яг зөв юм санууллаа.Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр миний төлсөн татварын мөнгөөр өсчихөөд эргээд намайгаа мөргөж байгаа даварсан ямаануудтай дайн зарланаа яадын кххх

khongoroo (зочин)

Яадгүүлээ ямааны эрлэг нэг ширхэг гараад ирлээ кекекек.Би хар ямааны бэлдмэл хийдэг пээрмтэйшдээ.Чамтай нуудгайнууд болдиймоо кккккк

Ямаачин (зочин)

Монгол ямааны удмын санд өөрчлөлт оруулж цус ойртолтоос сэргийлэх нь зөв шүү дээ.Ингэснээр ноолуурын гарц сайжирч малчдын амжиргаа ч дээшилнэ.Ганц ямаа бэлчээр сүйдлээд байгаа юм байхгүй.Адуу бүр их сүйтгэдэг шүү дээ.Тэднийг чинь өсгөх гэж малчид бас л зүдэрдэг юм.

maya (зочин)

ямаа их том асуудал юм байнааа 500 ямаатай хүн ноолуураас нь 12сая төгрөгийн ашиг олдог гэжийн тэгтэл сөрөг тал нь бас олон төрлийн ургамал сорчилж иддэг бэлчээрийг цавчилж талхалдаг гэээээл....

yanzagkhan (зочин)

Ямааг үржүүлэхээ болимоорийн тэ. Уг нь хонио үржүүлээд байвал харахад хүртэл нүд дүүрэн сайхан амьтан шдээ. Баяр наадмаараа хорхог хийчихнэ. Ууц тавичихна. Тэгсэн ямааг юунд ашиглажийна бодох л хэрэгтэй :D

Арслантай авдар

khongoroo (зочин):Муухай амьтан минь чи миний нуудгай болчихоод хар ямаануудаараа намайг польдуулахнуу.Гайгүй байлгүй кххх. Ямаачин (зочин):Чи ямаачин биш тэмээчин байхөө.Тэмээ гэхээр ямаа гэдгүүдийн нэг байх.Тоо толгой өсснөөрөө цус ойртолтоос сэргийлж байгаа юм биш л дээ хө.Ноолуурын гарц сайтай цөөн тооны ямаа маллах нь малчинд өөрт нь амар байх бишүү?Хэнд ч хэрэггүй бүдүүн ширхэгтэй,гарц багатай ноолууртай ямаа бум бумаар нь маллахнь чамд өөрт чинь ч хэцүү л баймаар. maya(зочин):Аваргууд тэгээд 500 ямаатай болчих гээл үзээд байдын байна л даа хахахахааа.500 тай нь 1000 болгох гээл.Зөгий хатгадаг болуу ямааг кххххх yanzagkhan(зочин):Харин тийм болохоор боодог хийгээд л цохиод байх хэрэгтэй.Ямааг ер нь тоонд нь л барихгүй бол олон байх тусгүй тусгүй.

Зочин

boodog saihaan saihan.belchjiigaa baahan boodognuud haragdchilaa.boodog idcheel araasn airag uugaal saihaan saihan

Энхээ (зочин)

Ямаатай дайн зарлахаар шийдээ юу?Нөгөөдөр миний төрсөн өдөр.Та ирээд боодог хийгээд өг.Үнэнээсээ гуйя плс :-)

DW (зочин)

wow nice.8 sard ochihoroo uhtree boodog idej airag uunaa hehehe.khuduu ochij shn amarna.odoo ch duhjiin shuu

soo (зочин)

arslantai awdrand bagtah bolow uu.heden yamaa maani

Арслантай авдар (зочин)

Зочин:Боодог сайхаан сайхан. Энхээ (зочин):Яасан нүгэлтэй хүүхэд вээ чи чинь.Амьтаны аминд хүрч төрсөн өдөрөө тэмдэглэнэ айн. DW (зочин):Та хоёр ирээгүй л байгаа юмуу? 8 сард ирэх хүмүүс олон байх шиг байна даа.Хамаг ямаа идээд дуусах нь ээ таанууд кххх soo (зочин):Авдранд багтахгүй бол амандаа чихээд багтаана даа гэж хахахааа

itsme (зочин)

ёооххх. коментсий нь уншкэж ядарчлаа байна хөөе. ямааны махыг бас сэрүүднэ этэр гээд иддэггүй биз дээ тэгж ихээр. ялангуяа бие муутай хүнд өгдгүй шиг санагдахын. тээд би бас ямааны маханд нэхх сүжиггүйшд. эмээ дээрээ өссөн болохоор тэр байх даа. ямааны мах муу гээд толгой тархинд бүр оруулж өгсийшд манай эмээ. ямаа төрөхийг хардаг чи ямар аймаар заваан юманд дурладым бэ гсн ккк. бодохоос муухай санагждийшд

Арслантай авдар

Ямааны мах халуун дээрээ болохоор хурдан идэх зорилулалтаар боодог хийж иддэг байхөө.Хүн төрж байгаа биш мал юм чинь яав л гэж хахахаххааааа гайгүй биззз

САНАСААР

арсдантай авдар ямааны авдар болоод иржээ За сайна уу хөгшөөн амгаланг тань эрье доо

Damdaa (зочин)

Ene yamar goyo ayalguu be? tanaihaas bi garch chaddaggui ee. yo yo yo yo, unen tarhi amaraaj baina shuu, onoodor odorjingoo suuchihsan baisan yum. haritalaa sonsdog hereg ee ho.

Арслантай авдар (зочин)

Sanasaar:Сайнуу найз.Найз нь ямаараагүй ээ.Бодлоо л хэлсэншд. Даамкаа сонгодог хөгжим үнэхээр агуу л даа.Жинхэнэ гайхамшиг энд л байдаг шүү дээ хө.Чи бас мэдэрдэг нь агуу.....

khongoroo (зочин)

chi ingeed chimeegui bolchidog teneg yumaa

Зочин

Би монголооорооо..... үхэхдээ ч монголоороо.... гэдэг санаанд орчлоо, бүтнээр нь санадаггүййэээ

Арслантай авдар

Өө чи гоё юм эхлүүлчээд мартчихсан байхдаа яадын.Санаад алиачээ кххх

Зочин

eoo tanii seegiinuudiig bugdiini unshina gej barkuuen bna buurr yadarchlaa bolii chihshig :P amitnii ferm dr gardag shig gahainuudiin orond yamaanuud atamanddag bolchih viide :)) yamaa ihesnees bolj tsuljilt gazar avaadiina gee baiga biluu guu viluu

xoxotushka (зочин)

ooo ene deetliin seegiind neree bichhee martchah shahlaa :P kkkk

taichigch

Ишиг ч өхөөрдмөөр хөөрхөн амьтан шүү. Жаахан байхдаа өвөөгийндөө очоод ишигтэй найзалдаг байсансан.

Арслантай авдар

Хохо:Блогоролгүй удаад бүүр төсөөрчижээ.Нэрээ оруулахаа хүртэл мартдаг болчихсон байшд хахахааа. Тайчигч:Амьтны бага нь л юм болохоор нээрээ хөөрхөн байдаг золиг шүү.

Зочин

4 hushuu maltai bolii geh geed bainauu guu yu

Арслантай авдар

Халимагууд ямааг үздэггүйшд.Чөтгөрийн мал гээд.Ямааг мал гэж үздэг ч үгүй гэнэ лээ.Тэд тэхээр дөрвөн хошуу малтай л байгаа биз дээ хахаххахааа

aлтаргана (зочин)

ямаа олшрох муу л гэцгээх юм билээ. Би ч угаасаа чаа гэх ямаагүй туу гэх нохойгүй аймгийн төвийн хүүхэд, махыг нь идэхээс цаашгүй амьтан бөлгөө. Энд ирснээс хойш ямааны мах амсаа ч үгүй, ер нь ямаа хараа ч үгүй юм байна.Ямаанд мөнгө өгдөг болсон ч гэл үү нэг юм уншсан санагдана, сонин л юм байна лээ, тэгээд үржүүлээд байгаа биз, мэдээж ноолуур ч бас нөлөөлж байгаа биз

Арслантай авдар (зочин)

aлтаргана (зочин): Манай дээдэс суудалдаа үлдэх гэхдээ дэндүү олон тэнэг шийдвэр гаргасаны нэг нь энэ ямаанд өгдөг мөнгө л дөө.Сонин байхаар барахуу.Адгийн муу ямаанд хүртэл ашигтай тэр ноолуур гэдэг юм нь "ургаж" байдаг.Амны хишигтэй ч хүмүүс юмаа даа бид.

юндэн (зочин)

өөрт байгааагаа бүү муул илүү байгаа бол ашигтайгаар үрцгээ мал болсон хойно ашигаа өгөх нь тодорхой, Харин тэр газар сэндийлж үндэс зулгааж иддэг нь яах аргагүй ямааны зан ,багасгах л байх өөрсдөө бэлчээр муудаад ирэхээр малчид өөрсдөөл идшинд явуулчина тэрэнд бүү санаа зов...

Арслантай авдар (зочин)

Хахахааа ямаа өөрөө алдаагаа ухамсарлаад идэхээ багасгах байх гэж үү?Бэлчээр бол байнаа манайд.Гол нь ус...

Orgil (зочин)

Тэмээний боодог хийхэд 1 ачааны машин чулуу ордог гэлүү.Гүрвэлийн боодогт хэр орох болоо? хэхэхэ

Арслантай авдар

Гүрвэлийн боодогонд нэг чимх элс ордын байна лээ кххххх

САНАСААР

ялааны боодогт голын элсний чулуу хийдэг юм байна лээ хахаха

Арслантай авдар

Ялааны боодогны сураг дуулаагүйм байнаа.Байдаг бол ялаа иддэг амьтангууд нь л мэдэх байх даа.Мань хүн идэж үзсэн байх нь хахахахааааа

нямаа (зочин)

ёёёх орж ирэхээр ялааны боодог санагдаад байх юм дээр нь чиний блогруу шагайхаар унтчих гээд байх юм хахаха

zoloo (зочин)

boodog ch saihan shuu.boodog idelgui 6 jil boljee gesnees ene yamar zewuun aynuud wee.goyo yumaa tnx

Арслантай авдар

нямаа (зочин):Та гуай хөгжим ойлгохгүй байж бас дуу зохионоо хаххахааааа. zoloo (зочин):Чи гадаадад байдаг байх нь ээ?энэ "Однаждый Америка"-н аяшдээ.Гоё байгаа биз?

Усны хувилгаан

Ene huuhed us zulgaadag boljee:))

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)