АРСЛАНТАЙ АВДАР : ИЧМЭЭР "ТОМ ХҮН"

ИЧМЭЭР "ТОМ ХҮН"

Завтай жаргалтай байгаа дээрээ амжуулаад бичээд авнаа гэж . Анх удаа "юм үзсэн" тухайгаа хүмүүс бичээд аазгай хүргээд байна . Барьцаад би бас бичмээр санагдлаа . Нөгөө тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв гэдэг шиг . Би саяхаан нэг "Сахалтай байцаа"-ны (Лууяа багш) тухай бичиж байсныг хүмүүс санаж байгаа байх . Яг тэнд чинь энэ явдал болсон юм . Өөрөөр хэлвэл би ТОМ ХҮН болсон  тухайгаа л бичих гээд байна л даа .

Нэг өглөө би гал тогооны жижүүртэй байсан учир  өглөөний цай хоол бэлдэхээр ихээ эрт босож ажилдаа орлоо . Мэдээж тогооч охины хамт л даа . Тогоочийг Наран гэнэ . Төгсөх курсийн эгч л дээ . Наранг сэрээчихээд түрүүлж ороод л галаа түлж цайгаа чанаж байтал " дамбаал " гэдэг байсан даа тэр үеийн ажлын хөвөнтэй куртка дээгүүрээ өмсчихсөн мөртлөө доогуураа банзалтай , шилбээ гялалзуулаад л ороод ирлээ өнөөх чинь . Ургац хураалтын үе учир эр эмгүй пөөнийсөн хар юмнууд л яваад байхаар чинь  нарийн цагаан шилбэ харалгүй удсан байлгүй яахав дээ . Эрийн хуйх л юм болохоор сонин болоод л явчихлаа . Төд удалгүй Наран ногоо арилгана гээд жижиг сандал дээр хормойгоо татаж  хойшлуулаад  л суулаа даа . Ээ Базарваань . Нүцгэн хөлөө , тэгээд дээр нь гуяныхаа  талыг  нь ил гаргаад суучихдаг  байгаа . Гэнэт ийм юм харсан би гэдэг хүн чинь улаан цайм хараад зогсоод байж чаддаггүй . Хажуулдасхийгээд холхон жишүүлдэж зогсоод л харж гарлаа даа . Мань хүн нэг юм яриад л байна . Аанхаан гэчихээд л хараад зогсоод байлаа .

- Энэ куртка тайлаад аваадах даа . Гар муухай байна . Галын дэргэд халууцчихлаа гээд хоёр гараа өргөлөө . Азны коля . Бушуухан гүйж очоод товчийг нь мулт мулт татаад л  эв хавгүйхэн тайлаад автал над руу гайхсан янзтай харснаа: - махаа хурдан янзлаарай ... гэчихээд ажилаа үргэлжлүүлэв . Би ч яахав мах хөшиглөнгөө гөлөн гөлөн хөл хараастай . Удалгүй түлээ дуусав гэхээр нь аргагүй гарлаа . Мод хагалаж байхдаа нуруугаа тэнийлгэх санаатай өндийнгөө цонх руу хартал нөгөөх Наран чинь намайг харчихсан зогсож байна шүү . Миний харахыг мэдэнгүүтээ  бушуухан эргээд цаашаа далд орчихлоо .Тэрүүхэн хооронд бид хоёрын дунд нэг оч үсрэх нь ч үсэрсээн .

Эргэж ороод хоолоо хийж дуустал бид хоёр нүүр нүүрээ эгцэлж харж чаддаггүйээ . Тэгээд ч өөр нэг тэрэгчин  туслах нь ирээд том шавар намаг ... Гурвуулаа хоолоо хийж оюутнуудаа хооллоод ажилд нь гаргачихлаа . Залгуулаад л өдөрийн хоолоо бэлдээд эхэлдэг болохоор хамтрагч тэрэгчинтэйгээ  усанд явлаа . Замын турш хоёулаа хүүхэн ярьж явсан юм . Хүүхэн ярихаар л өмдөн доторхи" жижиг авдар " өндийгөөд ирдэг тамтай . Өөрөө юу ч мэдэхгүй мангар пацаан юм чинь хүний ярьсныг дуугүй  чагнаад  өмднийхөө гаднаас нэг нухчихаад л үхэрээ гилээд явж байлаа даа . Манай усны тэрэг гэж үхэр тэрэг л дээ . Эргээд очтол Наран тэгж байна : - Чи наад тэргээрээ яваад агент ороод ир . Эгч нь  эртээд юм захисан юм . Намайг явууллаа гээд оч гэнэ .

Өгөр үхэр нь явж өгдөггүй . Уг нь ойрхон газар л даа . Нэг жижигхээн толгой ороогоод л цаахан талд нь байдаг юм . Буугаад явган гүйчихвэл арай хурдан очоод ирмээр санагдаад байдаг . Тэрүүхэн хооронд Наранд дурлачаад байгаа юмуу одоо яагаад байгаа юм бүү мэд .  Нэг л их " үүл бороо " мөрөөдсөн хүн . Яваад очтол нөгөө агент өвөө нь байдаггүй . Хүүлээж хүлээж ирэхээр нь учираа хэлтэл хоёр шил архи , жоохон боорцог ёотон өгч байна . Бас Сахалтай байцаагийн захиас гэнээ гурван шил архи баахан тамхи бас бус юмс . Аваачаад өгчихөөрэй гэж байна . Шалавхан аваад л эргэлээ . Үхэрээ замын турш ороолгосоор байж арай гэж нэг юм эргээд иртэл аль хэзээний өдөрийн хоол өнгөрөөд хүүхдүүд ажилдаа гараад явцгаачиж . Сайн л биз . Лууяа гуцах гээд байвал гурван хуруугаа гозойлгоод хоолойгоо няслахад л аварга нам болох юм чинь .

Авчирсан юмнуудаа Наранд өгтөл урдаас:- Чи  архи ууж чадахуу...  гэнэ . Үгүй гэлтэй нь биш дээ . Лууяатай пиавдаж байснаа санаад - Чадалгүй яадагийн л гэлээ . Наран нэг эвхэгддэг стакан гаргаж ирээд архи хийгээд өглөө шүү . Ичсэн гахай яахав дээ талыг нь гөвөөд хаятал: - Нэг л том балгачихгүй дээ гэж авдаг гэнээ нөгөөх чинь . - Та яаж мэддэг юм бэ?  гэвэл: - Эгч нь өөр олон юм мэднээ гээд жоготойёо харснаа  жуумалзаж байнаа . Тэрийг нь харсан миний муу " жижиг авдар " жирс жирс .  Мань хүн өөртөө нэг хийж ууснаа - Чи дахиад уух уу гэж байна . "Даваая " л гэлээ . Нарангийн хэлснээр нэг том балгаад "галтай" юутай нь залгиж орхилоо . Нөгөөх чинь бас нэг хийж уучихаад цааш нь хийчихлээ . Бид хоёрын ам  халчихсан шалиг юмс ярьсан шигээ ид болоод сууж байтал шаврын хаалт тэрэгчин ороод ирэв . - Чи сая архинд яваад ирсэн юмуу? Маньдаа ...гэж авч байна . Үнэрээр нь мэдчихэж .

Гурвуулаа үлдсэн архиа уугаад дуустал би гэдэг хүн чинь хүн биш яг л арслан бараа . Хорвоо дэлхий жижигдээд ч байх шиг . Ороо нь ороод байгаа юмуу яагаад байгаа юм . Наран луу шүлсээ гоожуулсан амьтан ,  орсон буурын нүдээр хараад л . Мань Наран бас учир ойлгочихсон , хоёулаа тэрэгчинг пялах гэж ядаад аргаа барав . Өгөр тэрэгчин чинь Наранг панаалдаад  "дараа аваад өгнөө"... гэж шаналгасаар байгаад нөгөө архийг нь гаргуулчихлаа . Тэрний баярлаж байгаа миний уур хүрч байгаа хоёр ав  адилхан байсан байхаа . Зүгээр аваад тонилохгүй муухай юм чинь заавал хамт ууна гээд салж өгдөггүй дээ .

- Бушуухан уугаад энэ нэг юмыг гэр лүү нь хөөгөөд явуулчихъя . Чи байр луу очоод хэрэггүй . Би чамайг жижүүрлээд гал зууханд хононо гээд хэлчихнээ . Хоёулаа эндээ хамт хононо шүү гэх  ухааны юм  Наранг хэлэхэд нь би -За тэгъе... энэтэр гэчихсэн .  Уаа нөгөө хоёр чинь тохиролцож барьчихсан юү вээ . Тэнэг байхаа . Би болохоор яараастай . Тэрэгчинг хурдхан пялчихвал болох гээд байдаг . Наранг  оройн хоолоо бэлдээд юмаа хийж байх  хооронд  нүдийг нь хариулж байгаад тэрэгчинг  " яв,яв " гээд үүд рүү зааж ялаа үргээж байгаа юм шиг гараараа дохиж ,  зангаж ойлгуулах гэж баахан оролдлоо . Хичнээн  хичээв дээ  бүү мэд . Нөгөөх чинь ойлгож байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй урдаас нүд ирмээд архи руугаа зааж эрхий хуруугаа гозойлгоод л инээх юм . 

Тэгсээр байтал ажил ч тарж  хүүхдүүд эхнээсээ ирцгээж байгаа нь харагдлаа.  Хүмүүст архи уучихсан харагдаж болохгүй болохоор складанд бүгж байгаад орой орж ирэхээр "тохироод"  нуугдах газартаа очтол нөгөө нөхөр чинь араас навсайсаар байгаад дагаад ороод ирлээ дээ . Тэгээд надаас : - Чи түрүүн юу гээд байваа... гэж байна  . Би юу гээд байснаа хэллээ . Тэгтэл урдаас :- Чамайг хамрынхаа өмнө сэвээд байхаар чинь унгачихаад байгаа юм байна л гэж бодлоо . Тэхээр нь архины үнэрт мэдэгдэхгүйээ , зүгээр гээд байсан юм... гэдэг гэнээ .  Тэгээд эрхий хуруугаа гозойлгосон гэнэ . Гайгүй байлгүй . Би хамрынхаа өмнө сэвсэн гэнэ . Худлаа өөрөө Наранд санаархахдаа тэгж мэдэн будилж байгаа юм гэсэншүү юм бодож суулаа . Үлдсэн архиа өврөөсөө гаргаж ирэхийг  нь хараад гэнэт дотор муухай оргиод салхинд гармаар санагдахгүй юу . Салхинд жаал зогсож байгаад эргэж ороод баахан шуудайтай ногоонууд дээр гараад л хэвтлээ ...

Мод хагалах тухай юм яриад үглээд унахаар нь " за за би хагалъя " гээд өндийтөл юу вээ . Өөрийнхөө орон дотор тухалчихсан хэвтэж байдаг байгаа . Хэзээний өглөө болчихсон , орны хажууд аягатай хоол тавиастай . Ангийнхан бүгд огцом чимээгүй болоод "энэ юу гэсэн  бэ? " гэсэн янзтай над руу харчихсан байцгааж байна  . Тэр дороо учрыг нь олдоггүй жаал эргүүтэж хүмүүсийг тойруулж баахан харлаа . Нөхөдүүд намайг шоолоод хөдөлгөөнд ороод эхлэхээр нь ухаан санаа ч аажимдаа  цэгцрээд ирлээ  . Лууяа жижиг бидонтой ус авчирж өгч байна . Цаг асуувал хэзээний үд өд өнгөрчихөж . Шалавхан хувцаслаад гарвал гадаа усан бороо цутгаастай . Тэр чигээрээ гал зуух руу харайчихлаа . Нарантай уулзаад болсон явдлыг асуувал тэрэгчин бид хоёр тэндээсээ гарч яваад гол дээр очсон байгаа юм . Үхэрээ бургаснаас уяж хаяаад өөрснөө бухалдсан өвсөн дунд ороод унтаад өгсөн байгаа  юм даа . Нөгөө архиа ч ууж бараагүй байсан гэнэ лээ . Хөөрхий муу Наран бороо ороод эхлэхээр нь итгэлтэй гурван хүүхэд дагуулаад араас очиж бид хоёрыг эргүүлж авчирсан байсан зайлуул  . Тэгээд л сэмээрхэн байранд оруулаад ор луу нь чулуудчихгүй юу намайг . . .

Анхны юм гэдэг анхных л байдаг болохоор хэзээ ч мартагддаггүй юм байна . Нэг иймэрхүү маягаар би гэдэг хүн анх удаа хүнтэй унтаж үзэх гэсэн биш архи ууж , архиндаа  согтоод тасарч үзэж жинхэнээсээ ТОМ ХҮН болсон доо . Уг нь агар зандан морио услаж , аавын цээж эр хүн  болчих санаа минь  талаар болж , ёстой л их санасан газар есөн шөнө хоосон хонодогийн үлгэрээр болж билээ . Ичмээр ч ТОМ ХҮН гуай даа . Бид хоёрыг нэг хэсэгтээ л " Чамайг даа " гийн чоно туулай хоёр гэж дээр дооргүй  шоолж байгаад л намжсан юм . Тохиолдлын секс архи хоёр нэг замаар зэрэг алхах гээд байдаг гэм одоо ч байгаад л байгаа шүү таминь !  

 

 


start=24 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 74-с 25-74 харуулж байна

null
Зочин (зочин)

Өө баярлалаа Жулиа.Яасан ч гоё нэртэй юм.Орж гарч байгаарай

.Арслантай авдар (зочин)

Өөрөө гэртээ зочин болчихсон л тууж явна

SANASAAR (зочин)

ХӨӨ ХӨГШӨӨН УНШИЖ АМЖИЛГҮЙ ЯВСААР ХАМГИЙН СҮҮЛД НААЖ ЯВАХ ШИВДЭЭ ЗА ЯАХАВ ТЭГЭЭД ЯГ ХЭЗЭЭ ИЧМЭЭРГҮЙ ТОМ ХҮН БОЛСОНОО ОДОО БИЧЭЭ ХАХАХАА

.Арслантай авдар (зочин)

Чамтай барьцнаа.Эхлээд чамайг бичвэл би бичлээ хахахаааа

Orgil (зочин)

Хахаха зүгээр байж зүрхийг минь амрааж үзээрэй ах минь.Шулмын хорлол болгоод хаячихаж тааныг.Одоо бол онголзуулна биз харин ч нэг.Юун улаан хөлт байхаа тэ ккккк

ichka (зочин)

Та нээрээ алах хүн шүү.Элэг аваа хаялаашд та одоо.Дооёо ах та 2 Хэнтийд бас яасан гэлээ хэхэхэ.Энэ Оргил ямар аймаарын.Өөрөө бөөн онигоотойм байжийж бас шулмын хорлол гэчижээ кккк

Namara (зочин)

Сайн уу Авдараа Нөгөө умш гээд байсан бичлэгийг чинь олдгүй ээ ий ий ий

Арслантай авдар (зочин)

Оргил дүүгийн зүрхийг амрааж хэсэгтээ чимээгүй болтугай.Чи улаан хөлтэй эмэгтэй дагуулаад ир.тэгээд яахыг нь хар л даа хахаха ichka чшшшш.Юу гэж чарлаад байгаа улаан хөлт вээ чи чинь.Чи наад үгээ тэр Оргилдоо л хэл .Би өөр хүн шөө Намараа сайн сайн уу хө? Яг ямар нь билээ хө?Би бас санахгүй л байна.Бодвол бялуунуудаа уралдуулах гэсэн юм болов уу хахахааа

Энх (зочин)

Засаж дуустал нь зам хөндлөн бүү гар гэдэгийн эсрэг юм болсон байшд.Зандан байхдаа л архи ууж хууль зөрчөөд та нээрээ хэхэхэ Болохгүйшд

altargana (зочин)

өө чамайг чинь зочин гээд нэвтрээд байдаг болохоор блоггүй гэж боддог байсийн. Өнөөдөр харин нэрийг чинь дартал ийшээ ороод ирчихлээ. Энд гэртэй юм бий, мэдээд авлаа. Оюутан цагийг санагдуулсан хөгжилтэй түүх байна

.Арслантай авдар (зочин)

Энкээнээ болкүү болкүү болкүү гэж мжджжд л байсан л даа уг нь ... Алтаргана овоо шүү дээ.Зан сайтай айлд ...юу гэдэг билээ? Нэв нээлттэй шүү дээ хө.Орж гарч байгаарай даа.

Зочин (зочин)

Паах яанаа.Гоё юм болох нь дээ гэж ээмээр горидлоо шд.Нээрээ баларсаниймаа.Хайран юм хэхэхэ

zaya (зочин)

Neeren yamar ikh gordivoo kkkkk.Sanaand hursengui.Gehdeel goyo bailaa THANKS

zochin (зочин)

chi ali surguulid bsan bolood namriin ajild yavsiin? esvel neleen deer tugssun umuu?

Арслантай авдар

Яаг үнэн.Нэлээн дээр 91 онд л доо.Тэхээр хөгшин кулькааз байна уу хахахахааааа

blessing_tara (зочин)

хөгшин кулькааз гэж бодоогүй шүү...... зүгээр л атаархаад, намрын ажил энэ тэр уншаад ;-)

xoxotushka (зочин)

xixixi avdar aha ta neeree alhiinma :)) ta ch olon hunii elegnii urund orj de tanii blog yasa huurhun boltsiin. ter sarnii tolgoi ta yu kikikik

Арслантай авдар

Хохо дүү ойрд үзэгдэхгүй хаагуур гүйгээд байна даа?Тэр толгой чинь би бишээ.Чамайг л зурсан юмшдээ хахахааааа

Ну ПОГОДИ

ХААГУУР НЬ зөрчдөг байнаа энэ бичлэгний за тэгхээр байнаа тасрахгүй арга гэж байнаа хө ууж байхдаа урдаа талх тавиад бага багаар дүрээд шимэн шимтэж ууваас үл тасарахын жаргалын дээдэд хүрмой гэжуугаа ХАХАХАХАХА наргиа шүү Ичмээр ТОМ ХҮН гуай

Арслантай авдар

Хахахахахааааа Одоо алах нь.Жинкэн аюултай аргыг нь зааж өгдөг гэжийшд

Ну ПОГОДИ

Эртээд сто татжийсандаа тэгсэн хажуу өрөөний хүүхэн дээр ороод бас нэг иймэрхүү юм болцон байлээ хог гэж нойрондоо дийлдээд тас үсэрцэн байхчүүлээ Тасардаггүй энтэр гээд гуцаад байсан яасан ГЭЭЧ ОДОО ХАХАХА

Арслантай авдар

Тасардгүү л гээд байсан даг.Санаандаа хүрч чадалгүй тасарчихаар шараа болжоогоо биз дээ.Жинкэн онигооны Пагмаа болжоогоомшд хахахахаххаааааа

САНАСААР

чиний блогруу орохоор хунт нуур наагаад явчихын эсхүүл зоопарк хэсээд л хахаха би тэгж байгаад ямар эр хүн болсоноо бичнээ хүмүүс бичээд байх юм хахахахаха

harmogu (зочин)

хэхэхэ юу яагаагүй юу яасан болохоор ичмээр том хүн айн ккк.. би бас юу яахын болуу гээ л уншаад байсан чинь муу авдар чинь шаал өөр юм болгоод төгсчдөг гэжийшд ккк:: Та нээрээ сайн бичхийма хэхэ,,

Арслантай авдар

Санасаар:Ийм хунт нуур байдиймуу кххххх.Чи амьтны хүрээлэнд Том хүн болсон юм уу хахахаххаааа.Чи нээрээ бичээч.Бас л сониншд.Давслаж мавслахгүй гусна шүү нөхөөр кххххх. Хармөөг:Гулхидуулаа хаясан уу хахахахаааааа.Гитараа балбаал байна уу?Би аавыг чинь таних юм байна лээ.Ах чинь ч юмуу.Энхмандах ах

САНАСААР

амьтны хүрээлэн наагаад байгаа байхгүй юу тэгээд сайн сонсохоор сонгодог чагнуур байгаа юм чи бас тэгж байгаад янзын юм сонсоноо нэг тийм цагаан балетын хувцас хөгшиндөө авч өгнөө за найз минь хахаха

Арслантай авдар

Ураа ямар гоё вэ.Балетын трико авч өхгэжаагаамуу?Чи энэ хамтлагийн тоглолтыг нь үзвэл бишрээд алиа алдана дөө кхххххх

САНАСААР

хахаха балай хог ш дээ

Ну ПОГОДИ

2 заваарсан юм чинь яаана яаана гэнэ вээ? Балетийн торкоо гэнэ үү Зүгээр СТОГРАММ-аа татацгааяаа хө хөхөхөхө

САНАСААР

хахаха байгаа юмуу хүрээд ир хахаха

Арслантай авдар

Энэ Санасаар дураакийг гомо гэж би яаж мэдхийн бээ үүүү хахахаххахахаххаааааа

САНАСААР

хуцдаг балай вээ хахахаха

khongoroo (зочин)

Энэ нээрээ ямар гоё ая яваад байнаа.Авдар арай цэнхэр юм биш бээз ккккк

Арслантай авдар

Энэ ая тийм цэнхэр ая байна уу хаххахахааа.Мань Санасаар магадгүй байх шүү.Тирко мирко яриад явчихна лээ кххххх

Ну ПОГОДИ

яриаг 36о мянган градус эргүүлцэн байшд би Зүгээр зуугаа татацгаая гээд байхаддаа

Арслантай авдар

Харин тэгсэн байшд.Энэ Санасаар дураак хаашаа гүрийгээд алга болчихвоо.Мессенжертээ ч байхгүй байхын

Ну ПОГОДИ

хаха цаа чинь Баригдаад тэгээд .......... ичингйүрэн балайраад нэг тиймэрхүү л юм болцон байхаадаа

khongoroo (зочин)

Та муу 2 хөөрхий амьтанг ичээгээ хаясан байшд.Санасаар чинь харин хөөрхөн залуу байх шүү ккккк.Чи шүү Санасаараа

Ну ПОГОДИ

аая ЛАГ өмөөрсөн хөөрхөнөө нь хаа вайна алий хаанийгаан

Арслантай авдар

Аа яагшдээ.Муухай парвайсан,дарвайсан хав хар юм л байдийншдээ хахахахаххааа.

khongoroo (зочин)

Та муу 2 битгий атаарх за юу.Санасаарыгаа санаадайнаа ккккк

САНАСААР

хонгороо баярлалааа би хамраа жаахан сөхчих үүү ...

zoloo (зочин)

hehehe chi neeree eleg avsan amitan yumaa.Naran chamd sain l baisan yum baina l daa.chi gej azgyi yumaa hehehe.goyo blog baina shuu.amjilt

harmogu (зочин)

пөөх тиймүү.. Манай ахыг яаж мэддийн.. Миний тухай хэлээгүй биддээ хэхэ

Арслантай авдар

Хэлээгүйээ.Бид хоёр гитартай,аман хуурддаг.

harmogu (зочин)

пөөх, та бас тоглодымуу?? Арай хамт аялан тоглолтоор яваад байгаан бишвээз кк.. Ахыхаа царайг олж харахаа байсышд.. Та яг юу нь ын хэхэ.. бүүр сонирхол татчихлаа

Арслантай авдар

Би тоглодыншдээ.Гэхдээ Мандах ахтай хамт тоглодоггүймаа.Тэднийх чинь цагдаагийхшдээ

Янзагахан

Анх ингэжийсийн биздээ. Уншаад нээх сайхан инээлээ шдээ. зүгээр архины үнэрт үнэртэхгүй гээд эрхий хуруугаа гозойлгоод байхдаа яахуу дээ шавар чинь хэхэхэ. Сайхан ойлголцсон байна шүү

Арслантай авдар

Тэр нөхөр нээрээ том шавар тэ?Юуных нь ойлголцох байхав дээ хахахахааа

Jeni

Чи чинь ёстой л азгүй амьтан юм даа ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)