АРСЛАНТАЙ АВДАР : Оюутан нас: САХАЛТАЙ БАЙЦАА

Оюутан нас: САХАЛТАЙ БАЙЦАА

-Хагас сайнд орсон бороо долоо хоног ордог юм.Ямар сайндаа л уржигдраас хойш нэг ч завсаргүй асгаа биз дээ энэ тэнгэр.Одоо яг дөрөв хоногийн дараа онгойвол онгойно.Үгүй бол цас болотлоо орно.За та нар харж л байгаарай.Харин та нар авчирсан жаахан хүнсээ амаа олохгүй гударч байж яагаачгүй дуусгаад хаячихав даа.Нөхөдүүд өөрсөндөө л гомдоорой.Надаас гуйх хэрэггүй шүү!Харих болтол хаа ч байсан юм.Тэр болтол наадахаа яаж ийгээд эвтэйхэн шиг тааруулсхийгээд хүргэчихэж үзээрэй дээ та минь!Дусаал гоожоод байгаа газараас холхон тавиарай.Юучгүй норгоод хаячихна шүү...гэж ирээд л Лууяа багш нээг их санаа нь зовсон амьтан бидэнд сургаж гарлаа.Норохоос сэргийлэх талаар Лу багшийг ярьхад нь би "Хүнс" гэж идэх юмны тухай биш, харин тамхины тухай ярьжээ гэдэгийг нь ойлголоо.Мэдээж даавуун ууттай боов боорцог л норнуу болохоос биш гялгар уутанд чихчихсэн дүнсэн тамхи норно гэж юу байхав.Мань хүн тамхинд л санаа нь зовоод байх шиг байгаа юм.Угаасаа Лууяа багшид тамхи л байвал болоо...

***

Лууяа уг нь багш биш л дээ.Бид нараас даруй арав ах оюутан.Бас ч үгүй эхнэр хүүхэдтэй эцэг хүн.Аль ч билээ нэг ангийн багштай багын найз юм гэсэн.Тэгээд ч хамаагүй ах болохоор нь "багш" гэж хочилсон байх гэж би боддог байлаа.Гэтэл уг хүн тэр аяараа "багш"юм билээ.Мань хүн өөр олон хочтой.Миний л мэдэхийн Намын дарга, Хэнхэг гэндэн, Ловон багш, Лууяа зайран, Муур багш, Алтанбулаг...өөр юу юу ч билээ дээ.Зөндөө л олон хочтой байлаа.Тэр ч байтугай өдөр болгон шинэ хоч нэмэгдэж хэлсэн хийсэн үг үйлдэл болгонд нь өөрчлөгддөг байсан байх.

Хотод хадам эгчийндээ суудаг Лууяа багш уг нь хөдөөнийх.Оюутан болохоосоо өмнө Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ажиллаж байхдаа намд элссэн юм билээ л дээ.Тэгээд л алдарт Алтанбулаг(хивс),Намын дарга нэрнүүдээ өөрөө чирээд ирсэн хэрэг л дээ.Сургуулийн намын бүх гишүүдийн хуралд суудаг хүн чинь арга ч байжүү дээ.

Нэг удаа стипент буух өдөр хоёр ширхэг бэлгэвч аваад иржээ Лу багш.Тэр нь яаж байгаа юм гэхээр эмийн сангуудаар Орос бэлгэвч л байна.Орос бэлгэвчинд 5 л гоожуурын пиво хийгээд явахад дажгүй гэрт хүргээд л өгнө.Юмаар зориуд хатгахгүй л бол яахчгүй.Хэмнэлээ алдалгүй зөөлөн зөөлөн гишгэлэх мөртөө жигд хурдан алхаж ,очих газартаа хүрч болох бөгөөд, бидон сав хайж гүйх шаардлагагүй энгийн болоод шалгарсан энэ арга бол мэдээж "Ловон" багшийн минь алтан сургааль.Орос бэлгэвч тийм л бөх эд шүү дээ.

Хоёрын хоёр тийм саванд хэд орох нь ойлгомжтой.Хоёулангаар нь цэцэг услах гээгүй нь бүр ч тодорхой учир бэлгэвчийг нүгэлт шингэнээс чөлөөлж байх зуураа мань багшийн ам халж амьдралын тухай лекцээ эхэлнэ дээ.Энэ үед Лууяа ах минь "Ловон"багшийн дүрээр миний нүдэнд харагдмой...

Манай фракцынхан мөнгөө нийлүүлж ноён бэлгэвчийг зориулалтын бусаар ашиглах ажиллагаанд удаа дараа оролцсон учир ганц хоёр Беломор тамхины мөнгө заавал илүү гардгийг сайн мэднэ.Харамсалтай нь уг тамхинууд өөрсдөө л Лу багшийн хармаанд орчихдог болохоор,тэр долоон бор оготныг молигоддог "Муур" багшийн дүрд хувирчихна.Ганц нэг үзэг бал, дэвтэр харандаа мэтийн жижиг сажиг зүйлс өөрсдөө л "Муур" багшийн зүг харайчихдаг байлаа.

Анхны удаагийн бэлгэвч хашраалтын маргааш яльгүй хоцроод очвол ЭЭ БУРХАН МИНЬ.Өнөөх чинь "Хэнхэг Гэндэн" болчихсон угтаж авлаа намайг.Ер нь ямар ч үед хоцорсон, тасалсан нөхөдийг нэг тиймэрхүү маягтай угтна л даа.Тэгэхдээ л урд өдөр нь хамт байгаагүй юм шиг баахан багш нартай нийлээд над руу дайраад байхаар нь муухай гомдов..Намын ........-дугаар их хуралын шийдвэрийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлсэнгүй л гэнэ.Би хичээлээс хоцроодохсон чинь Социализмын их бүтээн байгуулалтанд саад тотгор болоод зогсохгүй улсад өч төчнөөн төгрөгний хохирол учируулаадхаж гэнээ.Гуцваа.Өөр бас юу юу ч гэнэв дээ.Олон л юмнууд ярьсан санагдана."Өөрөө муу гондоомны алуурчин байж" гээд золтой л хашгирчихсангүй, тэсээд өнгөрлөө...Биднийг наашаа гардаг өглөө ургац хураалтанд оролцох (намарын ажил) бүх оюутнуудыг сургуулийн гадаа жагсаагаад,захирал үг хэлж байхад мань аварга захиралын хажууд багш нарын дунд л чааж явах болтой юмаа.Шаал худлаа нэг хавтас сугавчилчихажээ бас.Төмс хураахад хавтасаар яанаа энэ бид хоёр.Хэнхэг хэнхэг гэхэд арай л дэндүү.Манай Лу багш гэж товчхондоо нэг иймэрхүү.

***

Лууяаг гарсны дараа бид хэд охидын байранд ороод гитар балбаж жаал орилолдлоо.Их устай борооноор ажилд гардаггүй болохоор хэдэн биесээ харж, буу халж л цаг нөгцөөх юм даа.Тэгжээ байтал тогооч охин хов зөөх маягтай Лу багшийг сурагласаар нэлээн ууртай орж ирлээ."Яав?"гэтэл "хагалсан түлээ алга гэнэ.Туслах нь хэдхэн төмс арилгасан болоод орхиод явчихаж.Хайгаад олддоггүй.Хоол оройтлоо" гээд бараг л уйлах нь ээ."Хэний ээлж юм бэ?" гэвэл "Байцаан толгойтын ээлж" гэнэ."Тэр нь тэгээд хэн юм бэ?" гэсэн мань Лууяа өөрөө гэнээ..Одоо тэгээд яахав дээ.Уйдаж суусан бид хэд уухайн тас л гал зуух руу гүйлдлээ.Олны хүчээр түлээ мод,төмс ногоогоо гялалзуулаад хаячихлаа.Харин би ганцаараа шал өөр юм хийв.

Эхлээд шилж байж тарган том байцаа нэгийг сонгож авлаа.Тогооны хөөг өөхөн тостой зуураад хар будаг үйлдвэрлэлээ.Байцаагаа жимбийтэл сайхан цэвэрлээд,зурж чимэхэд бэлэн болголоо.Уйдсан хүний ажил мөн байгаа биз..? За тэгээд байцаан дээрээ зурж гарлаа даа.Нүд хөмсөг, ам хамар зурлаа.Төмсөөр чих сийлээд тогтоочихлоо.Луувангаар уруул хийгээд, завсарт нь тамхи хөндлөн зуулгаад хадчихлаа."Кээпэк" малгай яльгүй хазгайлдуулаад дээрнь тавиадахлаа.Хонины хоргол нүдэнд нь шигтгээд өгтөл амь ороод, урдаас нүд ирмэхнээ янз нь..Гангаан ганган.Нэг л зүйл дутаад байсныг тэр дор нь шийдэж чадлаа.Асуудлын гол нь байцааг амилуулах үндсэн деталь бол ердөө л хэсэг үс байж.Өөрөөр хэлвэл өтгөн хар сахал...

Тогооч охин нөгөө сахалтай ЛҮДийг таваглаад, оройн хоолон дээр Лууяа багшид өөрөө аваачиж өгсөн юм.Тэнд ч ёстой бөмбөг тэсэрсэн дээ.Багш нар ч инээдээ барьж дийлэлгүй хөхрөлдөөд байхаар мань эрд яаж ч таатай байхав.Би хүртэл "Сахалтай байцаа"гэж хашгираад бахаа ханатал шоолж инээлээ.Их багшийг шинэ нэр хочтой болгосондоо баясаж, нэг ёсондоо овоо сайхан зугаацаад авлаа өнөөдөр.

Зугаацах гэснээс "оюутны намар" хэзээ ч мартагддаггүй, зугаатай, гоё сайхан байдаг л гэдэг.Одоогоор тэр гоё сайхан нь мэдэгдэж  байгаа юм  алга.Олон хоногийн борооноос уйдаж залхсан хүмүүс л байна энд.Хурдхан л тэнгэр цэлмэж нар гараасай.Энэ бороо Лу багшийн хэлснээр бол дахиад дөрөв хоног орох нь л дээ.Лууяа, бороо хоёроос үнэндээ залхаж байна шүү.

Лууяа байцаагаар ЛҮД хийсэн этгээдийг олж цээрлүүлэх ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай.Намайг гэж мэдсээр атлаа юунд тэгж сүржигнэдэг байнаа.Тэгж байж дахиад нэг хоч зулгаах нь л дээ.Бүх ангийн дарга нарыг цуглуулаад уулзаж байгаа гэнэ.Нээрэн багш багш гэсээр мартах шахаж. Мань "Сахалтай байцаа" чинь өөрөө манай ангийн дарга шүү дээ...


start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
My Notes (зочин)

сайхан гар вэ яасан...

Tsuki-Yama (зочин)

Уахахаха. "Өөрөө бэлгэвчиний алуурчин байж" гэнэ шүү. Намрын ажилд явмаар л санагдаж байсан. Даанч бидний үед нэгэнт тийм зүйл бараг байхгүй болсон байж.

Хэрлэн (зочин)

хахахахаха. сайхан дурсамжтай л юм байна.

навч (зочин)

байцаагаар наадчихдаг бас уран хайрцаг шүү...

barbie (зочин)

Хэхэхэ.Байцаандаа сахал хаанаас олж наасын гсн ккк

Хэрлэн (зочин)

Баарби ээмар асуусан. хахаха нээрээ хаанаас олж наасийн.

DW (зочин)

Социализмын их бүтээн байгуулалтанд саад тотгор болоод зогсохгүй улсад өч төчнөөн төгрөгний хохирол учируулаадхаж гэнээ.Гуцваа.Өөр бас юу юу ч гэнэв дээ.Олон л юмнууд ярьсан санагдана."Өөрөө муу гондоомны алуурчин байж" гээд золтой л хашгирчихсангүй, тэсээд өнгөрлөө...hehehe yag eleg tasarch unalaa.yadiin helee hayahgui dee.hun shogtojoohod ta bas shogtohl heregteishd kkkkk

Лууяа (зочин)

Лууяагийн бүтэн нэрийг хэн гэдийм бэ?арай би байж балрах вий дээ гсн :P

secretwish (зочин)

нээрээ хэсэгхэн үс хаанаас олсон гэнээ ккк

ichka (зочин)

manai ahiin tuhai bichtsen baishdee.manai ah bas erdented baidiin.neriin bas lutaa gediin kkkkkkkk

Orgil (зочин)

Энэ чинь харин саваагаад хаядаг гаруудуу гүү юү.Бичжаагаа бичүүлжаагаа хоёулаа хахаха

misheel (зочин)

oirdoo yagad ihenh hunuus dursamj bicheed bdg bolchivoo.bugd l oyutan bsn yiee bichsen baihiin.esuul hunuusiin sindrom ingej ilerdiin boluu hehe.tehdee goyo bnaa.taalagdjiin taalagdjiin

Арслантай авдар (зочин)

Хар ямааны үс хаанаас ч олдышдээ.Ямааны сүүлнээс хайчлаал авцышд.Байцааны сахалыг зориуд ахиухан хийгээдэхсэн чинь арай л ихдүүлцэн байна лээ.Жинхэнээсээ Сахалтай байцаа болсон доо хахаха

Арслантай авдар (зочин)

Мишээлээ баруун гар талын ТУСЛАМЖ цэс рүү ороод үзээ хөвТэнд байгаа чиний хариулт

barbie (зочин)

Өдөржин сахал юугаар хийсэнээ тухай ямааны сүүлийг золигт гаргажийгаам уу ккк.

barbie (зочин)

Уучлаарай буруу бичжээ.Өдөржин сахал юугаар хийсэн тухайгаа бодоод ямааны сүүлийг золигт гаргажийгаам уу ккк.

secretwish (зочин)

арай Барби бид 2-н боджаагаа зүйлээр хийчээд булзааруулаад байгаам бишээз хаха

Арслантай авдар (зочин)

Сүүлий нь бишээ. Сүүлнийх нь үсий нь хайчлаад сахал хийциймаа хахаха.Өдөржин бодоод байхдаа яахав дээ

Арслантай авдар (зочин)

Нууц хүсэл гуай яасан нүгэлтэй юм боддын .Жинкэн нууц гүслээ нуулгүй хэлчдэг гэжийшд хахаха

misheel (зочин)

uu yostoi sorry.tiim baihaa daanch.bugdeeree l oyutan nas bicheed baisiin.amjilt shuu hehehe

Chips (зочин)

Ter tgd tiim tom baitsaag buhleer n chanaad avaaachaad ogtsson bolj taarchiinuu???

batuul2003 & nyamaa (зочин)

gangan mani er er ni jatai sahilgagui yavjee mon uu chi haaguur yavnaa naizaaa

Гандирс (зочин)

хохо. мэдрэлүүд Нээрээ тэр намрын ажил л их дурсамжтай байдаг гэж сонссон. Одоо газар тариалангийн компаниуд сургууль оюутнуудтай хямд зардлаар гэрээ хийгээд ингээд явдаг болчихвол ч... хэн хэндээ хэрэгтэй л дэээ. .. гэхдээ явах амьтан олдохгүй ч байхаа даа...

Энхээ (зочин)

паах тийм аймаар юманд хийчигсэн юм чинь аймаар л амтагдана биз дээ.аймаар гарууд юмаа.сүүлдн баригдаад загнуулсан даа яг хэхэ

Namara (зочин)

Намрын ажлын дурсамж уу? Хөөрхөн юм яасан гэснээс хэзээ ирэх гээд байнаа Яасан ч удаан явдын? Хаврын тариалалтаар гээд хөдөө явсын биш биддээ? ккк

Усны хувилгаан (зочин)

Арслантай авдар энд тэнд харагдана уу?

Усны хувилгаан (зочин)

Arslantai baitsaa haachiv?

Namara (зочин)

Арслантай байцаа явжийна уу?

tommall (зочин)

www.tommall.net ород үзээрэй..........

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)