АРСЛАНТАЙ АВДАР : ...ГӨЛГӨР, ГӨЛЧГӨР, ГӨЛТГӨР, БАЛТГАР...

...ГӨЛГӨР, ГӨЛЧГӨР, ГӨЛТГӨР, БАЛТГАР...

Ийм сайхан гөлгөр гөлчөр, гөлтгөр балтгар, хотгор гүдгэр, хонхор хүнхэр газрыг гөлгөр гөлчгөр, гөлтгөр балтгар, хотгор гүдгэр, хонхор хүнхэр газар биш гээд, өөр ямар янзын гөлгөр гөлчгөр, гөлтгөр балтгар, хотгор гүдгэр, хонхор хүнхэр газрыг, гөлгөр гөлчгөр, гөлтгөр балтар, хотгор гүдгэр, хонхор хүнхэр газар гэх юм бэ? Дээрхи түргэн хэллэгийг би тасралтгүй гурван удаа нэг амьсгаагаар түргэн хэлж сурлаа. Яг л "32 цагаан лонх" тоолдог шиг.

Саяхаан ажил дээрээ ангалзаж байгаад нэг товарищтай түргэн хэллэгээр байлдаж гарваа.  Тэр үнэхээр ой тогтоолт сайтай, барагийн хүнийг дагуулахгүй гойд цэвэр сайхан ярьдаг залуу л даа. Мань мэт шиг хатуу гийгүүлэгчид хальтраад таль туль гэчихдэггүй гоц цэвэр хэллэгтэй. Тийм болохоор нь л би гэж нэг юм шальчиганаад, үг хэллэгийг нь магтаж хөөргөж байж өвчнийг нь хөдөлгөөд хаяхгүй юу. Магтсан биш мангасдуулав гэдэг шиг өөрийнхөө санаанд өөрөө ороогдоод балрах шахав. 

Эхэндээ ойр зуурын багашээг түргэн хэллэг хэлүүлтэл ердөө дажгүй гусч хаячихаад даажигнах маягтай шоолж байна шүү намайгаа. Бас болоогүй надаар бас ганц нэгийг хэлүүлснээ голох маягтай болохоор нь сөргүүлээд түрүүчийнхээсээ арай хүндрүүлээд хэлүүлвэл хэсэг оролдсноо бас л туугаад хаяж байна. Тэгэхээр нь гаанц сайн чаддаг дээрхи хэллэгээ хэлээд тавьчихвал "аварга" сураггүй боллоо доо хөөрхий чинь. Улаан цус чинь шартай гэж яаваа. Нусаа татаж аваад эгээ л дэмбээдээх гэж байгаа аятай алгаа тэнийлгээд, дөхөж ирээд өөдөөс харж сууснаа л эг маг хийгээд шүлсээ үсчүүлээд л үзэж тарж байнаа.

Би бүүр нэг мөсөн далаар нь тавих санаа төрөөд " Манай хааны мянган лангийн мянган мөнгөн бөмбгийг, манай хааны мянган лангийн мянган мөнгөн бөмбөг биш гээд, өөр хэний хааны мянган лангийн мянган мөнгөн бөмбгийг, мянган лангийн мянган мөнгөн бөмбөг гэх юм бэ?" гээл аваад хаясан. Маньэр ам нь ангалзаал байх юм. Авиа гардаггүйээ. Тэгж тэгж л  "Манай хааны...... Манай хааны...... гэж гэж байснаа хаалга хага саваад л гараад алга боловоо. Ай алтаар урс гэж... Ингээд ялалт минийх боловоо.

Энэ миний сайных бишээ. Хэдэн жил номыг нь үзэж, ногоотой шөлийг нь хүртэж байсны л ач. Тэгсэн харин нөгөөх маань маргааш өглөө нь гадаа үүдэн дээр намайг тосоод зогсож байснаа  "... чи сонсож бай..."  гээд миний жоорны хоёрыг урсгаж өглөө дөө. Угаасаа суурь сайтай хүн гэдэг чинь мань мэтийнхээ дэргэд бол ёстойл ГАВАЛ ТОЛГОЙ юм билээ. Би л хувьдаа гайхаж, бас тэр нөхрөөрөө бахархсан.  Ийм айхтар хэлэхэд бүү хэл бичихэд хүртэл ярвигтай энэ мэт холбоо үгсээр тодорхой утга агууламжтай хэллэг зохиож, түүнийгээ тод түргэн хэлснээр хэл яриагаа зүгшрүүлэх төдийгүй, богино хугацаанд хурдан сэтгэх ур ухаанд хойч үеэ үе уламжлан сургадаг ухаант ард түмэн биднээс өөр хаа ч үгүй юм билээ.


start=41 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 91-с 42-91 харуулж байна

null
Арслантай авдар

Жүүс: Чинийх тэгүүл арьс биш шир юм байшдэээээ

Бодолхон: Худлаа хэлчээд хэлүүл яахуу байхдаа яадээн к

Цэнхэр шувуу: Харин тиймаа. Маангар шартай...

sour (зочин)

хаана миний хэнз хурга яваад байгаан бэ?

Ори (зочин)

би ингэж сурнаа гэцэн л байгаа.. :Р

Bodolxon

яадээн. хааяа гэмгүй худлаа ярих гого ш дээ хэхэ :-P

Арслантай авдар

sour (зочин): Чиний хэнз хурга ээндлайна к

Ори (зочин): Сураарай. Заавал сураарай. Энэ чинь бөөн Монгол

Бодолхон: Тийшд. Гэмгүй цагаан худлаа чаах сайханшдээ тэ к

Энхээ (зочин)

Лагийн лагийн лагийн... Болиоч таодоо

Bodolxon

:-P

xoxotush (зочин)

hahahaha ta yaasa aimaariin, hun helj chaddagguu geed heleed bhad =)) huzur entr deer bi hojigdoj uzeegui hooon ;p kk

Арслантай авдар

Энкээ: Лагөө лаг лаг лаг. Болькуу...

Бодолхон: ????????

Хоходамба: Чи чаддгүүл гэсийшд. Гаанц удаа тоглоод яасан гэлээ. Мартаагүй байгаа шөө к

Лео Энэрэл

Ай, аймар аймар. Тэр Жамц этрийг бол эхлүүлэх гэж бүр үхэнгээ алдчихдаг наасан. Жамц чамц цамд байгаа юу этр гээд... Сурнаа сурна...

Арслантай авдар

http://enerelsblog.blog.gogo.mn/: Энэ Жамц эмч нээрээ маангар од болжийнаа. Юүн манай хаан бээ. Манай хаан бол сураггүй боллоошд хахахааа

Bodolxon

!!!!!!!!!!!!!!!


зүгээр л гэмгүй худлаа ярьсандаа бантав... ;-)

sour (зочин)

миний хэнз хурга хаанайгаадаагаааааааааааан...ккк чи нээрээ үнэн хэнз тээ? эрхийн мангар...

xoxotush (зочин)

hahahah zaa tmee tiiin, bi huzur ch togloj chaddaggui, r usgiig ch tod helj chaddaggui hoooon :))

teed yadii geel aimar heruulch naass uuhehhaha

Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

мэс гэдэг нөхөр сээгийдэх гэж алаачих юмаа , аман дотороо шоо эвлүүлэээд байхдаа яах уу даа кккк

Zoozhon

хэхэ энэ чин миний хамгиййййййййййййн сайн хэлж чаддаг түргэн хэллэгшт...
Ийм сайхан гөлгөр гөлчгөр гөлтгөр балтгар болтгор бүлтгэр хонхор хүнхэр хотгор гүдгэр..гэдэгштээ кк

Zoozhon

чавганцын хүү чанцал чацаргантын араар чацаргантвал чацаргантаарай...энийг мэдэх үү? хэлээд үздээ ккк би анх энийг хэлж сурах гэж элгийгэн авжулээ хихи

Zoozhon

бас зууш жүүс жүүс зууш зууш жүүс жүүс зууш...

Арслантай авдар

Хахахааааа чи өөрөө болтгор бүлтгэр ккк...
Чуганцын хүү чинь хамгийн амарханшдээ. Тэхдээ чи лаг юмаа. Хүүхэддээ зааж өгөөд хэлүүлж байгаарай даа том болохоор нь.
Жамц эмч л эвгүүм байлээ :р

Zoozhon

бас зууш жүүс жүүс зууш зууш жүүс жүүс зууш...

Zoozhon

харин тийм байна..эртээд эсбиэг тв-гээр автус шоу блү тэрүүгээр хэлүүлэд байсан санагджийн..тэгнөө хүүгээ хэлд оронгуут нь зааж өгнөө..эхлээд хурдан бишиймаа гэхэд үгийг цэвэр хэлдэг болийшт тэ авдар ахаа этар :Р
гэснээс агаа гээдийдаг та хэдтэйн?кк

Арслантай авдар

Хэлкүү. Хүүгээс чинь лав дүү мэдөө к

Zoozhon

за сүртэйг зүэр

Zoozhon

за сүртэйн зүэр

Арслантай авдар

Энэ хурга дуулаад байгаа нөхөр чинь би шүү дээ. Тэхээр зургаа салаалдаг л байгаа биддээ :ъ

Zoozhon

айн? ойлгосонгүй?

Zoozhon

Тэхээр зургаа салаалдаг л байгаа биддээ :ъ
?????? юу салаалах?

Арслантай авдар

Дээр Туул голдээр хэдүүлээ очсымаа. Тэнд би тарайгаад гэвтсэн чинь зургаан салаа болчихсон байсан гэсэн. Тэхээр яасан байх уу к

Арслантай авдар

Таван хошуу бишшш. Зургаан хошуу болсон гэжугаа :ъ

Zoozhon

үүүааахаххахах зургаан салаа лайк
зургаан салаа гэснээс зургаан хушуу гэүл гояшд...надад бас нэг бий...зургаан хушуу кк

Zoozhon

анак-ондоо гэдэг бээгийг чэн уншаад элгээн гөштөл инээлээшт...

Арслантай авдар

Худлаа байлгүй. Чамд яаж байдгийн. Зүгээр жаахан эвтэйхэн тарайвал долоон гошуу болжээж мэдхийм :))

Zoozhon

хэхэ байгаалиймдаа...хүүгээ хэлжаахку юүдэ

Zoozhon

хэхэ байгаалиймдаа...хүүгээ хэлжаахку юүдэ

лүл (зочин)

huuh yamar zuv ym bichee surhad eosdoo iluudehgui ym bn bi lav helhed hetsuul ym bn tseejilnee bayrlalaa iimerhuu heregtei ym bichsend

САНАСААР

толгой олгой халгай алгаа салгаа налгай гэсэн үгийг солгой толгой балгаа архиа сархиа хархиа тархиа сэрхийё гэвэл юуны хууний хаанхийн хэл вээ
яадийн вахахаха

Зочин

Манай хааны мянган мөнгөн бөмбөгийг манай хааны мянган мөнгөн бөмбөг гэхгүй юм бол өөр хэний хааны мянган мөнгөн бөмбөгийг манай хааны мянган мөнгөн бөмбөг гэхийн бэ.

Усхан (зочин)

Нэрээ бичихээн мартсан байна ш дээ.
хэхэ

Jeni

Мань мэт нь лэмбийг л дамбадуулна даа ийм тиймийг унших нь битгий хэл бичиж ч барахгүй юмвайна

Д.Дэвхрэг (зочин)

Зааа фүүүххх бээгий уншаал сээгий уншжаагаад бичихжийсэн олон юмаа мартчилаа валайн.

MaАРаА

эхний ХЭСГИЙГ УНШАААЛ ХЭЛ АМ Ч ОРООЦОЛДКҮҮ Л БАЙНА Л ДАА
НҮД Л ЭРЭЭЛЖЛЭЭД БАЙЫНА ККК....

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

яасн урт юм бэ хэхэ зааз уншина даа кккк

Арслантай авдар

Ээлдээ...цоглогууд хэзээ иймхэн юманд залхуурчээсийн
Нэг эхэлчүүл аваал явчина

ೋღ`ღೋ Мөхөөлдөсೋღ`ღೋ

Xxэ та мундаг юм аа ...
би тэр 1000 бөмбөг мөмбөгтэйг нь л гайгүй хэлж чадна :)

sudar (зочин)

avdaraa chamaig iim sain bichlehuud hiideg gej medeeguim bna. anh udaa chinii blog ruu orj bna. gehdee chi bichlegee nuuj nuuj bgaad l blogtoo tavidag bololtoimaa daa. blogoo jaahan oir oirhon sergeej bai l daa6

enhmaa (зочин)

kkk uneheer urt ymaa

enhmaa (зочин)

kkk

setguulch (зочин)

Olzlogdmoluudiinhruugaa eniig helde :)humus ihewchlen hurdan helhere olmogdluudiinhruuga geed bdgin :))

amar (зочин)

yun haraal idsen duu ybdag ym be

lhagvasuren (зочин)

goy helleg bn surhad iluudehgui ym bn oo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)