АРСЛАНТАЙ АВДАР : Одоохон очлоо эх ороон

Одоохон очлоо эх ороон

Ингэж хэлээд л цэрэгт ввшшшдд.Карантин дээр очиж хоночоод өглөөний гимнастик хийж байтал урд нэг л таньдаг хөдөлгөөн.Бүгд адилхан ногоон хувцастай хэр нь нэг л танил рок хөдөлгөөнтэй нөхөр л урдхан талд л үзэж тарж байнаа.Царай нь харагдахгүй юм чинь хэн нь танигддаггүйээ.Ашгүй нэг хажуу тийш эргээд тонгойх хооронд нь амжаад хартал миний багын найз минь байлаа даа.

Урд өдөр нь"Од"кино театраас муу найзыгаа цэрэгт гаргаж өгчөөд салсан юм л даа.Гурав хорийн Нийслэл пиво авч өгчөөд хоёулаа хувааж уугаад байнаа бас.Тэрэндээ халмар аядсан юм байлгүй сэтгэл хөдлөөд шууд өөрийнхөө дүүргийн цэрэг татлага дээр гүйж очоод комиссоор нь ортол тэнцчихдэг гэжийшд.Харанхуй болохын алдтай ачигдаад карантин гэдэг газар нь очлоо.Жагсааж байгаад л үүрэгдэж үүрэгдэж нэг юм унтацгаа л гэлээ.Нэг ор олж аваад л хэвтсэн яг унтаж харагдышд.Тэр шөнө унтсан хүн бараг үгүй биз.Шөнө хэдэн цэрэг бидэн дээр нэмэгдэж ирсэн юм.Тэдэн дунд л хамт ирсэн юм билээ.

Найзыгаа дуудтал эргэж хараад нээг их гоё инээснээ "ална даа"гээл гараараа зангадаг гэнээ...Ердөө уулзалдаж чадалгүй байсаар хоолны дараа л нэг юм тухтай уулзлаа.Нөгөөх маань намайг загнаж байнаа."Үхсэнээ хийж наашаа ирж байгаа юм бэ?Нөгөө цэрэгт явахгүй бултана гээд байсан яасан.Ээжийн чинь бие нь муу байхад хаяад явчих юм.Бултана гэснээрээ л бултчихгүй дээ" гээл бууж гарлаа даа.

"Битгий хуц.Чи өөрөө өчигдөр явахдаа яах гэж уйлсан юм бэ?Чамайг яваад өгөхөөр чинь сэтгэл хөдлөөд яваад ирлээшд"гэлээ.Яг үнэндээ тэгсэн л юм чинь...Тэндээ өөр нэг таньдаг нөхөртэй нийлээд гурвуулаа болж ававаа.Хамтдаа хил рүү явчихвал болтой юм яриад л хуцалдаад байсан нь юу байхав.Дотоодын цэрэг "Сонгино" явнаа гээл амбаардуулдаг гэнээ.Хотынхоо хаяанаас холдоогүй нь жоохон тиймхэн л байсан.Гэхдээ найзтайгаа байсан болохоор сайхан л байлаа.

Ангидаа очсон өдөрөөсөө эхлээд л элэг,шанаа,эрүү гуравыг ч нэг зэрэг л ар араас нь авлаа даа.Суниаж чадахгүй байна гээд л гусуулна.Гүйж явсангүй гээл амбаардуулна.Сагсанд бөмбөг шидээд оруулсангүй гээл атгасан гараа явуулна.Чадахгүй юм чинь яадын угаасаа.Манай салаан дарга гээд нэг үнэн зэвүүн дэслэгч байсан.Энэ муу далчиганасан шаар гээд намайг мөнхийн занаастай.

Бас нэг муу ядарсан Казаак цэрэг байлаа.Тэр мууг их дээрэлхнээ бас.Ядхад нөгөөх нь Монгол хэл сайн мэдэхгүйээ.Нэг удаа салаан дарга нөгөөхийг чинь зогсож байгаа танкан доогуур мөлхөөд цаана нь гараадах гэсэн чинь балай Казаак урдаас нь БИ КОНШООРТОЙ СЭРЭЭГ гэж хуцдагийн.Хэн нь ч тэгээд заагаад өгцийн."Би хоншоортой цэрэг" гэж байгаа юм гэнээ хүүр чинь.Тэгээл эвхэртэлээ авхуулна биз дээ.Тэсэлгүй шоолж хөхөрч байж жагсаал эвдсэн хэрэгт орж би бас авхууллаа.

Хал цэргүүд бол гар хүрэхгүйээ.Тангараг өргөөгүй юм чинь цэрэг биш.Тангарагаа өргөчихөөр чинь машиндаж өгнөө гээд бас л бөөн занал..Намайг бол гоожуур л гэнэ.Нэр мэр байхгүй шүү дээ.Хөгжимийн гоожуур гээл болоо.Би хөгжимийн салаанд байсан юм.

Нэг удаа нөгөөдөр тангарагийн баяр болно гээд хөгжимөө сургуулилаад сууж байтал"Гоожуурыг штабын дарга дуудаж байна"гэлээ."Намайг уу?"гэсэн тиймээ л гэнэ.Мангар гайхаад л гүйгээд очлоо доо.Ирсэнээ илтгэсэн чинь "ор ор"л гэж байна.Штабын дарга бас нэг бүдүүн хурандаатай ганц юм тавьчихсан сууж байнаа.Миний араас ангийн захирагч орж ирсэнээ "энэ цэрэг мөн үү?"гэж нөгөө хурандаагаас асуучаад стакантай юм руугаа явж өглөө.Хурандаа надаас ойр зуурын юм асууж байснаа "хурдан яваад хувийнхаа эд юмсыг аваад ир.Хоёулаа явнаа"гэлээ."Хаашаа?"гээд асуучихаж болох биш."Ойлголоо"гэж ёслоод л буцаад гүйсэн дээ.

Гэрийнхэн маань намайг эргэж очихгүй байсан юм.Тэгсэн харин ардуур л "арын хаалга"хэрэглээд яваад байсан байна лээ."Ар гэрийн гачигдалаар" гэсэн тодотголтойгоор хугацаанаасаа өмнө халагдаа...Ичихгүй бас явахдаа ангийнхаа туганд ёслоод байнаа.Нөгөө муу дэслэгчийн урдуур Белмоор зууж алхаастай хахаха.Харин муу найзтайгаа л уулзаж чадалгүй яваад өгсөн.Сүүлд эргэж очиход бүүр баярлаад байж билээ.Хоёр жилийн цэргийн албыг би хорин хэдхэн хоногт хаачихсан даа.

Ихэнх хүмүүс цэрэгт байхдаа дарга байлаа,жа байлаа,атмаан байлаа гээл бүлтэрдийн.Миний найз бол жинхэнэ жагсаалын дарга байгаад жавхалзсан түрүүч халагдаж ирж байлаа.Сүүлд нь эхнэр авч охинтой болоод гялалзаж явсан үедээ осолд ороод бурхан болчихсон доо хөөрхий.Тэгэхэд л би бурханд маш их гомдож билээ...

Ай цэргийн албаа гэж...Хүнд ярьхад ч ичмээр дамшиг даа гэдэг шиг хүмүүс цэрэг ярьхаар ичээд байдгийн шүү золиг чинь.Гэхдээ цэргийн баяраар ажилаа пялаад тасарч унаталаа гуснаа яадгийн


start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Ангийнхаа туганд ёсолдог нь ч юув дээ ккк Сайхан дурсамж байна шүү Юу юугүй баяр ойртож байх чинь вээ Энэ хил гайгүй байгаа Хятадууд !!!

навч (зочин)

гарчиг хараал гэртээ ирэхжаагаам байна гэж бодлоошд... АА г ирүүл нэг уулзалтанд очиж харъя даа гэж бодож суулаа.

Damdaa (зочин)

муухай такчиктай балиар гар, цэргийн баяр дөхөнгүүт айн?

БОРОО (зочин)

Эртээд АА ах маань их даруухан дүр эсгээд суугаад байсан. Бичлэг нь бол их алиа хошин, мэдрэмжтэй л хүн шиг санагдаад байдын

tsoomo (зочин)

дээр хүнээр бол ичээд байсын болуу?

ozero (зочин)

Saihan sanagdlaa yalanguya naiziin tuhai dursamj

Ловермааа (зочин)

Хахаха БИ КОНШООРТОЙ КҮҮХЭЭН

Зочин (зочин)

iched nulimas ene teree ungaasanuu.yag jinhendee hudlaa gar baih sshuu ene

Зочин (зочин)

yamar ineedtei yum be kazaak alaad hayajee hehe

xoxotushka (зочин)

нээг их гоё инээснээ "ална даа"гээл .... xaxax :P 20 honog ch bai 2 jil ch bai yavsan l ol yavsan yadii te...kkk

Арслантай авдар (зочин)

Тийшд. Ямарч гэсэн хоолыг нь идэж үзээд , хорь гуч суниачаад , хойд жорлонд нь хүндэрчээл ирсэн юм чинь үзцэнээс ялгаа юун хаха

secretwish (зочин)

хахах, гоё бичлэг байна

secretwish (зочин)

би бас гадаадад байдаг хүн юм бна, ирэх гэжаам бна гэж бодсышд, гарчиг нь ямар учиртайен?

Арслантай авдар (зочин)

"Эх орон дуудаж байна" гэхээр нь л Одоохон очлоо эх ороон гээл цэрэгт явчихгүй юу хэхэ

уншигч (зочин)

АА, чи кэдтэй еэн?

.Арслантай авдар (зочин)

Гучин төдтэйшдээ уншигчаа кххх

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)