АРСЛАНТАЙ АВДАР : ДӨРВӨН ЖИЛИЙН ТОГТОЛЦОО....

ДӨРВӨН ЖИЛИЙН ТОГТОЛЦОО....

Зээ...Наанаа нандин хээтэй 

         Цаанаа чамин хээтэй

         Нанжвандан хадагийг бариад

         Намайг ерөөх гэсээр байтал Хавар талаасаа өнгөрөөд юу юугүй дуусах нь ээ...........Гүйээ тэгээд хавар дууснуу байна уу... Тэгээд бас юугаа ч ерөөх гээд байгаа юм.Нөгөө хадаг нь ч хаа байгаа юм бас. Байлаа ч хадаг,хавар хоёр ямар хамаатай байсын.Бүү мэдээ бүү мэд.Баавгай ичээнээсээ элийрцэн юм гарч ирдэг гэсэн.Баавгайг элийрүүлж байгаам чинь хавар бас л овоо улирал байгаа бээз.

Ийм гарчиг өгчихөөр намайг ерөнхийлөгч мөрөнхийлөгч,улс төр мөр ч юмуу эсвэл оюутны суралцах хугацаа,олимпийн тухай ярих нь гэж бодсон уу?Үгүй ээ хө.

Түрүүн хэдүүлээ маазраал (унаагаа хүлээнгээ)сууж байсан чинь нэг нөхөр хүмүүсийн санасан тоог олоол алж өгчийнаа.Тэгээд ингээд тэг гээл,нэмээд хас ,үржүүлээд хуваа гэсэн  хэдхэн үйлдэл цээжээр бодуулснаа тэр дорхноо л "тэд гарлаа" гээл шууд хэлчээд байхын дураак чинь.Анхандаа нээг их тоохгүй байснаа яваандаа жоохон сонирхоод л харлаа.Надаас бусад нь бүгд сорилтонд уначихлаа.Бүгдийх нь хариуг зөв хэлчихсэн өнөөх чинь.Зарим нэг нь яаж олдог аргыг нь мэддэг гэнээ.Нүдээ ирмээл асуухаар"Хээлкүү"гээл сүр болохын зуснууд.

Гээв гэнэт аазгай хөдлөөд тооны машаан гаргаж ирж байгаал яваад орцөөн дунд нь.Долоо найман оронтой тоо санаж байгаал үзлээ дээ.Ганцхан л тоо зөрүүлчүүл л болчих гээд байдаг.Муу хог чинь алддаггүй дээ.Гурав дараалаад л гусуулчилаа.Хариуд нь нэг тааваршуу юм таалгасан чинь дор нь таагаад таагаад хаячдаг гэнээ.Заа өнгөрсөн.Шаал худлаа Хаварлуу чихчээл...

Нөгөө муу тооны учирыг олчуул тэнцчих гээд байдаг.Бодоод гашилчваа хөөрхий...Гэнэтхэн "мэргэн санаа"орж ирээд.Бүх үйлдлийг араас нь урагш нь буцаагаад үсэн бас нэг л болж өгдөггүй .Жовийн жоохон юманд л байгаа гэж бодоод аймаар сүртэй ЛОГИК хөөгөөд үзтэл яасан байхуу?

-Өө үхсэн хойноо чиний тоочин миний балинч хоёр ижлхэн юм байна гээл даналзаж өгсөн.Бүүр бодох аргыг нь олчихсон юм чинь онгирохгүй яадын.Зүгээр өөрийнхөө хэлсэн тоог хоёроор үржүүлчээл Ньютон царайлаад суугаад байсан байгаам даа.Одоо болтол аргыг нь олоогүй анааш царайлсан баавгайнууд ганц нэг байж л байна энд.

Харин би арай л эрт баярласан бололтой.Нөгөөх чинь тийм овоо юм бол гээд дахиад нэг бодлого өгчихсөн.Хариу нь дөрөв гарах ёстой гэнэ.Бодоод байхад "бодын шийр"л дөрөв байдаг санагдаад байхын.Гүү бол дөрвөн жил ч бодож мэдэх царайтай...

Ичиж бантахдаа аанай л ХАВАРлуугаа чихчихээд "Дөрвөн жилийн тогтолцоо"...гэж хэлчихээд л сууж байна даа.Юу гэж байгаан бүү мэд.Өөрөө ч юу гээд байгаагаа мэдэхээ байчаад нөгөө элийрэл рүүгээ эргээд орчихлоо...Энэ хавар уу!Анаашаа дагуулаад баавгайнхаа ичээ рүү явъя даа гэж.Замдаа л оролдож үзэхээс...


start=-16 , cViewSize=50 , cPageCount=1

34 сэтгэгдэл:

null
kaktus (зочин)

гэхдээ байвгай ч өвөлжин унтаж хэвтээд толгой нь эргэх нь ч гарцаагүй л дээ.... хаврын ч буруу гэж юу байхав... хаха харин чиний будаг чинь ховхроод байгаам болуууууууу,,дахиад жаахан будаад сэргээчих,,,

навч (зочин)

Бодуул тэр хадгийг дотроосоо л гаргаж ирсэн байх л даа тээ... тэр тоо мооноос хохлн шиг байдышд. Чамайг ч гүйцэж бодож чадахгүй болхоор. 4 гарах хариутай бодлогыг 4 мин, 4 цаг, 4 өдөр, 4 сар, 4 жил, 4 жаран бодох хэрэгтэй байдаг байх л даа.

barbie (зочин)

Хавар юун тоо бодох манатай байдын штээ.Эрхтэнүүд салдаг байсан бол тархи зүрх 2-оо авч тавьчаад зун болхоор буцаагаад угсарчмаар байна би лав хэхэ. Баавгайд бас адилхан байдаг биз хөөрхий.Тэр тоо бодогч бол хаврын синдромын тоон боддог хэлбэрт ороод байгаа нөхөр байх.Мөн үү ?

ichka (зочин)

songulin tuhai bechsiin baih daa l gej bodlooshd.ta lag l yum baina.baabgain tsaraimai anaash gesen chin mair ineed hurlee.vhtlee ineelee hehehe.khadgaa dotroosoo gargaastai mun uu?:)

secretwish (зочин)

лайтай сонгууль юм байх гээл тойроод байсан чинь хөөрхөн юм бнашд, ийм муухай нэр өгөөдаагуул bgy, inu y, igugahuoab dyg ккк, энхбаяр гэхээр аларгий хөдлөөдээдийн

DW (зочин)

hehe neeree chamaig yun songuuli bichee hayaa ve gej bodloo shuu.balinch gej chi balinch yumuu?kkkkk

Damdaa (зочин)

санасан тоог чинь хоёроор үржүүлүүлээд чамаар хэлүүлж байгаад таагаад байдаг овоо муу гар юм л даа.

Namara (зочин)

Манай увдист цэцгээр байнга зочилж хаалга үүд онголзуулж байдагт талархадаг шоо. Сүрхий дамшиг даа чи, хи хи

Uranaa (зочин)

Хадаг хайгаад байгаа юм уу? Гүүрний модноос зөндөө уяатай байна лээ.

Юндэн (зочин)

Матьмаатигч юм уу даа:) :) :)

Усны хувилгаан (зочин)

Арслантай юу авдар мину зээ Айхавтар толгой нь ажилладаг юм аа;)

Арслантай авдар (зочин)

Кактусаа баавгайн будаг зүгээр байхад минийх ховхроно гэж байх ч гүү.Зөнөх болоогүй байгаа шүү хаха.. Навчээ хадаг бол мэдээж пантааз.Бодлогын хариуг хэдэн үеэрээ ч бодоод олохгүй юм байна л даа тэгүүл кххх Баарбээ чи бас маангар хямардын байшд хавар.Тэр нөхөр синдроомтоогүй юмаа.Баавгай, анааш, бид гурав л алиагаа алдаж байхгүй юу.Мөнүү?......? Иичкаа агаа нь тийм лаг байнауу?Сонгуулийн тухай бичээгүй л байгаа биз дээ? Нуудгай гүсэлээ сонгуулиас залхаад байгаамуу?Нийгмийн идэвхтэй бай л даа хахахаа Ди даабал ю мань чинь балинч шдээ. Сонгууль бичиж өвчигнөхгүйээ хө...гэсэн сонгууль бичсэн нөхдүүд нь уурлаад харайчинаа яанаа хахахааа Харин тиймээ Даамкаа.Лааг амархан байсым байна лээ.Өөрийнхөө өгсөн тоог л хоёроор үржүүлээл суугаад байсан байгаам даа хаха Нараа, Уранаа, Юндэн, Усны агаа гэсэн "Цэцэгтэй дөрүүн танкчин" дараалаад л жагсчихсан байх чинь хахаха.Манийгаа польдохнүү дээ.Нараа бол занаастай.Уранаа болохоор улаан хантааз өмсүүлээд хог түүлгэж ТҮК д ажиллуулах гээд, Юндэн мэдэн будилж цаасан малгай өмсгөөстэй. Усны агаа л духан дээр үнэрлэж мэдэх жишээтэй...Мөн үү?...?кккккк

chad (зочин)

хэхэ банжигийхан энүүгээр бас хөтөлцөөл зугаалсан байна шүү.чи бас нүдэдн харагдтал биччхиймаа.өөрийгээ ингэж доошоо хийгээд байхдаа яадаг байнаа инээдтэйн яассс хэхэ

Namara (зочин)

Нараа бишээ, Намара. Өдий бага наснаасаа зөнөчихөө юу даа? Яая даа чамайг байз. Ялаа бол сонингоор падд гээд ухааруулахсан хи хи

Арслантай авдар (зочин)

Хахаха хэн мэдхийн жульч.Чамайг чинь хипаап цэцэгчин гэж бодоод байсан ялаачин байж л дээ золиг чинь тллл

DW (зочин)

balinch gej yag yamar ajil ve.lam narmai holboomoi yumu? bi gadaadad surdag yumaa hehe

Sassy (зочин)

Юун сонгууль вэ гэж бодоол 2 хоног тойрлоо шд. Тэгсэн яасан хүнүүс аймар коммент бичээд салку болхоор нь ороод ирсэн чинь шал өөр юм байсан байна шд. Яаджийхад "анааш царайлсан баавгайнууд" байхдаа ч яахудээ кккк Элэг хөшиж үхэх шахлаа. Элэг төлж өгөөрэй

kaktus (зочин)

зураг юм биз дээ..

Kherlen (зочин)

hahah bichas eemar toirch toirch uls tor mor yum bh gj bodoo l ugee beldee l orood irsen chen... hahaha. ter bodlogiig odoo boltol meddgyimuu hehe.

Зочин (зочин)

anaash bas haanaas garaad irvee.naad bodlogo chin eemeer amarhan baigaaz de.bodlogo bish taavarshd.ta neerei yum bichihgui baij baijaagad gants yum bichiheere eleg hushuugu hayahimaa.ajil ihmei baidimuu haashain.goyo yumnuudaa hurdan hurdan bicheel bagaarai.Hulejaaga shuu aja aja amjilt hehe

Арслантай авдар (зочин)

Ди дааблаа Балинч гэдэг чинь лам хүн байхгүй юу даа.Лам ламдаа нэлээн дээгүүр мяндагтай ламыг Балинч гэжаагаам даа.Би тэхээр овоо балинч байнауу? хахахаааа.Гадаадад сурах ямар байна? Саасси юунд зугтаа вээ.Надаас тойрч зугтагсад олон бий цаагуур чинь хаха.Чи гараад хараарай."Анааш царайлсан баавгай"нууд надаас эхлээд гудамжаар дүүрэн байхад даа.Элэгний өрөнд оруулкуу шүү... Кактусаа зураг бишээ.Зүс нь хар ч зүрх нь цагаан амьтан байхгүй юу цаадах чинь Кирлэн дүү царайгаа багийн засаг дарга болгоол ороод иртэл шаал өөр юм байжийнуу хахаха.Буруу гарчиг өгчихжээ дээ би янз нь...Тэр бодлогыг одоо л мэдэж авлаа.Өөр хүнээр таалгаж энэтэр тэнэгтнээ нөгөөх чинь... Зочин дүү шанц юм гэнүү БАЙГААМУУ хаха.Тийшд ажил их байдаг.Дулааны улиралд бол бүүр их хөдөө гадаа явна даа.Уншаад л байдаг бол баярлаад л байдаг гэж мэдээрэй.Хичээнээ.Чамд бас амжилт.

misheel (зочин)

hehe anaash baabgai ta 3 tegeed shine bodlogiihoo hariug olsonuu? 4 gargaj chadsanuu?blog deeree bicheed tabchaach.bi taagaad ugii

kaktus (зочин)

надаар энг бодулчаарай,,оролдылдоо хаха,,,чадахгүй гэмээн би буруугүй биз дээ

"Цэцэгтэй дөрөв"өөс (зочин)

Хавар болж, ханш нээгээд урин дулаан болж нуруу сэтгэл тэнийх аядаж байхад хадаг яндар дэрвээд хог цаас хийсээд хэцүү байнаа, хүүхээ. Хэдүүл нийлж "сувааднаг" хийвэл ямар вэ?

chad (зочин)

хэхэ намайг бол үл тоочхым байна л даа.за яаху яаху.тэр бодлогоо ил гаргаач дээ.олон хүн сонирхсон байн шд оролдож үзийл даа

dna (зочин)

huee agaa sainuu amiduu?hehe.yun baavgai anaash veeee hahaha.ta yagl uls tur bichij haragdaach.duu ni neeree naiz ohintoi bolson.shved ohin.zurag yavuulnaa ok.taniig yum bichihgui bolhoor sanaad bga shuu haha

munhtulga (зочин)

Инээдтэй нөхөр шүү чи бас.Жирийн болоод өнгөрсөн явдлыг инээд болгоод биччихдэг сэргэлэн толгой юмаа.Уншихад урамтай байдаг шүү хөгшөөн.Энэ их хямрал болоод хүмүүс уруу царайтай байхад цовоолог байх хэрэгтэй юм л даа. @ хаягаа үлдээчихлээ.Зав гарвал холбогдоорой.Ажил хэргийн холбоотой байя.САНАЛ БАЙНА.За амжилт!

Chips (зочин)

Uuuuul n boluul naad too hed garsniig meddeg argii meddeg l bsiin...Daaanchig martsan bna...Yu bdguulee ho gl medq bj meddeg tsarailaadeehgui yu kkk

Chips (зочин)

AVdraa chaas husuul huschmeer negiiim dotor bgaad bhiimaaa... Nadaas neg zuil hulgaid ch yum uu yund ch yum aldagdchih gd esuul ooroo aldagdchih ingeediinaa.... Chi nadaa avdrandaa hiigeed, mongol tsoojooroo tsoojlood naidvartai hadgalaad ogch chadahguiz??? Za bodjaagaad S add me.

Арслантай авдар (зочин)

Мишээлээ баавгай бид хоёр бодож чадаагүйээ.Бүүр хаячихсан.Анааш чухам яасын бүү мэд. Кактусаа нөгөө бодлогыг нь одоо мартчижээ хө.Надаас өөр хүн амархан бодчих байхаа.Чамд бол бүүр ч хялбар байх байсан байлгүй дээ Цэцэгт дөрвөө даваая даваая.Угаасаа надад улаан хантааз өмсгөх сонирхол их байх шиг байгаам даа таануудад хахаха Чадаа ёстой өршөөгөөрэй.Үл хүндлэв гэж бүү бодогтий.Чухал биш гэж санасан юмаа.Нөгөө бодлого бичиж авсан цаасаа ядахнаа хаячижээ.Тэгээд ч ганц жоохон бодлогоор бичлэг хийх нь хаашаа ч юмб дээ.Дараа гэдэг үгээр л хойш нь тавьчий даа Даанаа гадаад эхнэр авах гэж байгаа юмуу?Төгсөх болоогүй билүү чи чинь?Төгслөө ч наашаа ирэхгүй нөхөр байна л даа та гуай.Би таануудад юу гэдэг байлаа хө.Тэгээрээ,зураг явуулаарай Амидаа шахуу Мөнхтулгаа хаягийг чинь эрээд олсонгүйээ хө.Андуурсан бололтой.Эсвээс жаал наадам хийе гэж санажээ дээ Чипсийн яаг юу хэлэх гэсэнийг сайн ухаж ойсонгүй.Юугаа тэгтлээ алдаж асгахдаа тулцарсан юм болоо.Авдар цоож хоёр нь готоов л байшдээ.Чадышдээ хаха

Усны хувилгаан (зочин)

Арслантай юу авдар нь болбол ай хө Алт мөнгө болоод алмас эрдэнэсээр дүүрэн чиг Алиахан төрсөн авдар нь болбол ай хө Анд нөхөд хийгээд арвай буудайгаар арвин чиг /хахаха, яруу найргийн уран нарийн мэдрэмж энд тодоос тод харагдана/ хэмээн ардын дуунд дуулагдаа байгаа ч шиг, үгүй ч шиг ээ:) :) :)

Арслантай авдар (зочин)

Усны агаад үнээрийн талархжийнээ.Мөнөө энэ жүүн Үжэмчнээ ардээ дуугаа мөнба хахаха

Orgil (зочин)

yu helsnee medehgui boltloo ichsen geheer chi chin ikh l ichimkhii avdar baih ni dee kkkkk

DW (зочин)

hehehe muu har hudalch.balinch chini uur l gejeeleshd.bi meddeg hunees n asuusan shuu hehe.gadadad surah saihanldaa.daanch mongoldoo ochoogui 2 jil boljiin.geree sanjiin shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)