АРСЛАНТАЙ АВДАР : ЛЕНИН БАГШИЙН ХАЖУУД...

ЛЕНИН БАГШИЙН ХАЖУУД...

Дахиад нэг дурсамж бичээд хаянаа.Улаан Москваг  мэдэхгүй хэн байхав дээ.Улаан Москва,Улаан Кремль,Улаан талбай гээд л.Орос ах нарын эх оронд тавхан настай байхдаа анх очивоо.Манай ээжийн найз нэг орос эгч нутаг буцахдаа ээж аав бид гуравыг аваад явсын.

Эндээс явахдаа шаариг амандаа үнхэж байсныгаа залгичихсан юм..Яасан гэхээр зун зусланд гарах гээд ачааны машинаа хүлээж байснаа байрны булан тойроод ачааны машин гараад ирэхээр нь баярлаад "ирлээ"гэж чарлах гэж байгаад гахх гухх болоол явцан залгиад хаяхгүй юу.

Аав ээж бөөн юм болно биз дээ.Эмнэлэгт аваачиж гэрэлд харуулаад л.Тэгсэн эмч нь ирмэггүй юм чинь зүгээр зүгээр.Баасаар нь гарчихна.Цаас дэвсэж хүндрүүлээд ухаж үзээд бай,гараад ирнээ л гэж байна.Яаг маргааш нь явж таарсан юм л даа.Замдаа вагон дотор цаас дэвсээд л үзсэн боловч гараагүй юм.

Оросод очсоны маргааш нөгөө эгч нөхөртэйгөө биднийг дагуулаад л мавзолей үзүүлэх боллоо.Ленин багшийг очсон хүн болгон үздэг байсышд.Мааш урт очертой мөртлөө хурдан явна.Нэлээн дөхөж явсан гэдэс хачин болоол явцан.Яг орсон чинь бүүр хэцүүдээд юун Ленин багшийг үзэх.

Аав маань нэг цэрэг хувцастай хүнтэй ярьж байснаа намайг дагуулаад хав харанхуй коридороор явж байгаад л нэг жорлонд ордымдаа.Нөгөө цэрэг хувцастай ах"Правда"сонин дэвсэж өгөөд миний гараас бариад л суулгасан.Шууд л хусаал хаясан.Нөгөө ах инээгээл байсан.

Сүүлд нь орос ах үзэгээ гаргаж ирээд миний хүнд рокийг ухсан чинь нөгөө шаариг гараад ирсэн.Баярлаад л хөхрөөд байгаам.Тэгээд надад шоклаад,маруужин энэтэр авч өгөөл бүүр хөөрөөд байж билээ.Нөгөө шаариг зэвэрч барьцан аймшигийн юм гарч ирсышд хахаха.

Улаан Кремлын жорлонд юу яасан хүн надаас өөр байхгүй дээ.Ерөнхийлөгч нар ч тэнд хусахгүй.Би л хусаад хаясан байгаам даа.Азтай золиг шүү хахаха



start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

хахахаха яасан азтай золиг вэ

БОРОО (зочин)

Аргагүй л хуучны хүн байна даа. Түүх нтр нь хүртэл соци үетэй бат бөх холбогдсон. Лениний мавзолой үзэж яваад Кремль дотор Правда сонин дээр хүндэрдэг овоо муу гар байсан байна шүү. энийг чинь тэр үед Рейган мэдсэн бол шагнах байсан даа хахахаха

Арслантай авдар (зочин)

Правда сонин дээр хүндэрүүлсэнийг тэр үед дарга нар мэдсэн бол нөгөө ахыг будаа болгох байсан байх даа.Хөөрхий мөн ч сайн ах байж билээ

itsme (зочин)

хахахаах энэ их мэдрэлээ. хар багаасаа ийм байсан байгаам. Лээнин багшийн маань гэрийг баасаар дүүргээл явжийдаг бүр нэг. хахаха. тээл харсан үзсэн болгоноо залгиал явжийдаг

Damdaa (зочин)

ha ha ha, yasan balai yum unshichihab aa, neg saihan hooloo tabaglaad l suuh gesen chini he he he. garsan ni l yamai l daa.

Заяц (зочин)

Энэ авдар нээрэн балай балай адал явдалтай учирнааа болж хө түүхэнд бараг нэрээ үлдээсэн байшд хахаха

Tsuki-Yama (зочин)

Хахаха. Хөгжилтэй юм болж. Гарсан нь л яамай даа. ккк

Арслантай авдар (зочин)

itsme :Тэгэж ярьвал баас зүүдлэх сайн гэдэг шүү. Damdaa :Надаа хоолноосоо.Шааригаа гаргацан чинь өлсөөд байна Заяц :Монголдоо л нэг ноомер шүү хахаха Tsuki-Yama :Зэвэрцэн таас хар юм гарч ирсэн шд дураак чинь.Одоо цагийн гаалийн дүүд гэж дугардаг юмаар тэр үед орсон бол яах байсан бол доо тэ хаха

fc (зочин)

Хөгтэй хүүхэд байсан байна даа. Сайхан сэтгэлтэй орос ахын ачаар нилээн дурсгалтай газар.................... хэ хэ хэ. Зөндөө маруужин энэ тэр авхуулаад бас хүүхэд гэсэндээ эрхэлж амжсан байх шив хэ хэ хэ.

My Notes (зочин)

хахахахахахаха.. ёоо элэг хөшлөө. Энэ арслантай авдраар дүүрэн инээд байхымаа тээ. Орж ирэхээр л дандаа инээдтэй юм бичцэн байхын. Үргэлж ийм хөгийн юмтай учирч явдымуу? Арай биш юмаа, амьдралыг дандаа инээдтэй хөгжилтэй талаас нь хардаг сайхан гар юм шиг байнаа.

kherlen (зочин)

hahahaha... yamar ineedteiyen. aztai bna shuu. hun bolgond tiim az tohiohgyi sht...

amanda (зочин)

жоохон байхдаа их шарик залгисан даа тэглээ гээд ээж аав маань зайрмаг авч өгөөгүй шүү

Арслантай авдар (зочин)

fc :Нээх эрхэлж сүйд болоогүй юмаа.Гол нь төмөр шаариг залгицан болохоор жоохон түгшүүртэй байсан нь арилаад гоё болохгүй юу. mynotes :Баярлалаа хө.Хаа сайгүй бухимдал байхад дагаж хямраад яадын цус.Цоглог байнаа гэжж. kherlen :Харин тэхх.Одоо Цагаан ордоны жоокыг нэг үзчүүл тэ хахаха amanda :Одоо дахиад нэгийг золгиад үзээч хө.Авч өгөхгүй бол өөрөө аваад идчихээ

навч (зочин)

тэр улаан талбай дээр чинь би нэг алга болсон гэжуагаа...ээж аавтай алхаад явжийсан хүн чинь гэнэт алга болчихсон гэсэн. Эвий муу ээж минь хүний нутагт охиноо алдах нь гээд л амь наана там цаана болоод л.... аав олон хүн бужигнасан газар очтол цэнхэр даашинзтай эгч дунд нь дуулчихсан.. бөөн бөөн орос ах эгч нарын чихэр жимсээр дайлуулчихсан байжийсан гэсэн....

nz uud (зочин)

hehehehe chi nuguu deer yariad baisan yumaa endee bichtsen yumuu.onigootoi gar shuu neeree.3 davhar sonin devssen gee biz dee hehehe

Арслантай авдар (зочин)

Хахаха Чи муу одоо миний урлаар ороод байхдаа яадаг юм.Таньдаг л дураак бололтой.Хэн бэ чи.Миний бодож байгаа хүн мөнүү хахаха

lover_girl (зочин)

Хэхэхэ гахх гухх гээд хахахахах ёооо хөгжилтэй түүх байна шүү тэр шааригийг хадгалчихгүй.

Fish (зочин)

Их багшийн дэргэд аюумшиггүйгээр хүндрэх аз завшаан хайрласан тэр муу жижкэн шаариганд л баярлахаас өөр яахав.

Арслантай авдар (зочин)

Өө хадгалцан.Барагийн хүний орж үзээгүй газарыг үзүүлсэн тийм сайхан буянтай амьтанд чинь баярлалгүй яахав.Үеийн үед үр хойчдоо ч дамжуулна.хахаха Аймаар сүртэй

huslee (зочин)

bayrlalaa

Хармөөг (зочин)

Өөшээ яасын,, Юун дарь эх,, тэр цаад хүнийг яавал гэждээ, шүлэг уншаад юун аймар ойлгодын та хэхэ

Арслантай авдар (зочин)

Өө би харин тэгэж л бодлоо.Цаад нөхөрийн тогой дээр удахгүй өндөг хагаларах нь дээ л гэж хахаха

tugi (зочин)

yaay buhleer ni zaligaad aimar baisan baih daa ydaj zajilaj b.gaad zaligsan bol tiimee tuk ahaa

Арслантай авдар (зочин)

хахаха төмөр шааригийг ах нь яаж зажилхав дээ.Төөгөө одоо муу ахыгаа алах нь ээ хаха

LoveLove (зочин)

Хаха энэ нөхөр хүн уйдаахгүй л хүн юм шиг байгаамдаа. Би бас багадаа тоглож байгаад товч хамар луугаа хийчээд баларч байсан. Азтай золиг вэ.

Галдан (зочин)

ТА ТЭГЭЭД НАМЫН ҮНЭН ДЭЭР АВААД ХАЯСАН АВЧ ХЭЛЭЛЦЭГДЭЭГҮЙН ЯАМАЙ ДАА. ХАЙРАН Ч ҮЗЭГ. ХАЯСАН Л БАЙХ ДАА ЭСҮҮЛ УГААСАН УУ

Арслантай авдар (зочин)

Хахаха мэдэхгүй цус.Хаяа биз.Тэр үед чинь оросууд лаг баян байсышд.Гол нь их хүн чанар сайтай байсан даа

Зочин (зочин)

тест

huslee (зочин)

saihan bayrlaaraa ajild chin amjilt husei

Арслантай авдар (зочин)

Хаха за сайхан баярлаарай хөгшөөн.Чиний тоглолтонд амжилт хүсэеээ!!!

xoxotushka (зочин)

aztai hog :P xaxaxa

@ngarag (зочин)

хахахаха, Орос ах тэр үзгээ чамд дурсгасан даа, аягүй бол...

Namara (зочин)

baasaa hataagaad hargalahgui xa xa xa

hun bish (зочин)

hahahaha huuhed nasaa gej

Хариука

хэхэхэ аргагүй л азанд хөтөлсөн сайн шаариг байсан байндаа, өөрөө ч гаргаж чадкуу хисвэр дайны юм болсон бээшд:)))

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)