АРСЛАНТАЙ АВДАР : Уйлаад яахав Уулын шившиг....

Уйлаад яахав Уулын шившиг....

Ойрд зарим хүмүүс багадаа болсон явдлаа бичээд,бас зарим нь бэртэж хэмхэрчих шахсан тухайгаа дурсаад нэг ёсондоо өнгөрсөн дурсамж сэдрээгээд байнаа .Нэгэнт өнгөрсөн болохоор олон юмс ярьмаар байсан ч нэг  түүхийг дурсаж ярьмаар санагдлаа.

....Би киноны өвчтэй хүүхэд байсан болохоор /зургаа дугаар ангидаа/ өлөв долов хийж яваад "АРД"-д аанай л арын хаалгаараа санаандгүй нэг кино үзлээ л дээ....Нус,нулимс,шүлс..юу болсоныг ч мэдээгүй кино дуусчихсан.Гадаадын үнэн лаг кино.......Бөөн баяр маргааш нь ангийнхаа ихэнх банди нарыг ухуулан дагуулаад л эргээд очсон чинь "АРД"ын хажиуд билетэнд алаан хядаан,шороо тоос тэнгэрт хадаад л.Аймшигтай гэхээсээ сүрдмээр байж билээ хахахаха.Энэ мэдээж ХОН ГИЛЬ ДОН

Нэгэнт ангийхнаа уруу татаад гоё кино үзүүлнэ гээд дагуулаад очцон юм чинь нөгөө хүмүүсийн дундуур чихээл"Ахтайгаа уулзана" гээл ороод явцан чинь наашаа ч үгүй,цаашаа ч үгүй гацаад таг.Нээг их удаагүй хүмүүс улам орилолдоол жаахан сийрэгжээл байх шиг байсан,чих дүнгэнээдл байсныг санадаг юм. Тэгээд л таг.....Нэг мэдсэн чинь чихээ дараад малгай өмсчихсөн юм шиг оргиод,нэг хүн намайг зулгаагаа л,цаана нь улсууд хашгичаал,орилоод л байхым.Босох гэсэн чинь толгойн дээр бас нэг хүн дарчаад хөдөлгөдөггүйээ намайг.Тэгээд л ухаан цэв цэлмэг болчихсон.

Босох гэхээр толгой дээр хүн дарчаад босгодоггүй.Гэнэт түмэн амьтан харж байхад яачаад байгаа юм гэх маягийн юм бодож уур хүрээд толгойгоо угзарч байгаад мулталж аваад босоод ирсэн чинь нөгөө манай ангийнхан зүгээр үү гээд л,толгой тархи барьж үзээ л сүйд болсон.Би жаахан гайхаад,бас жаахан нэрэлхэлттэй "яасан бэ?"гэсэн чинь тэнд байсан том хүмүүстэй манай ангийнхан уралдаал нэг юм ярьж гарсаан.Тэгсэн чинь миний толгойн дээр цагдаагийн(тэр үеийн зөгий шар гэдэг бартбург)машин яг дугуйгаараа гараад зогсчихсон  байсан байгаа юм даа...

Та бод доо.Толгой дээр чинь машин гараад зогсчихсон байхад толгойгоо ганхуулж байгаад л угзраад сугалаад авна гэдэг одоо ч бодход аймаар.Хэрэв толгой дээр минь машин зогсож байгааг тэр үед мэдсэн бол би хөдлөхгүй дээ.Нүдэнд амьдралын зураглалууд план планаараа харагдаад л,ирээдүй байхгүй" конец" санагдах байсан байх даа.

Тэндээсээ цагдаагийн машинаар гэмтэлийн эмнэлэгт хүргүүлж очоод, хоёр цагдаатай очер дайраад эмчид үзүүлж,зураг ,рентген болоод явчихсан чинь ичээд үхэх шахсан.Нэг аймаар гэмт хэрэгтэн цагдаагаа дагуулаад явж байгаа юм шиг..

Нэг иймэрхүү балай ч гэмээр юмуу,азтай ч гэмээр уу,хачин явдал болсон юм.Багын л явдал юм хойно өөр хошин гэхээсээ илүү гэнэтийн,сонин явдлууд олон л доо.Зөвхөн багын явдалууд биш,одоо өнөөдөр хөгжилтэй,инээдтэй, хожим дурсагдахаар сайхан явдалуудыг алийг  нь тэр гэхэв...Уур уцаараа алга хийгээд,урагшаа инээж,хөгжилтэй алхацгаая цөмөөрөө.Үлгэрт гардаг даа "........Орилоод яахав ойн шившиг" гээд.Би түүгээр нь гарчигаа хийлээ



start=-16 , cViewSize=50 , cPageCount=1

34 сэтгэгдэл:

null
*SUNshine* (зочин)

Ee hongildonoos bolj uheh shahsan bna shde Hongildon garsnaas hoish neg heseg huuhduud bugd esgerdeg bolchihson baij bilee.

damdaa (зочин)

Үгүй өөрөө үхчихсэн л баймаар юм, яа яа нэг л эвгүй оргиод явчихлаа шүү. Арай энэ чинь одоо нөгөө юу блог бичээд байгаам бишугаа.

itsme (зочин)

яанаа ямар аймаарын бэ? тэээд одоо чиний толгойд ерөөсөө нөлөөлөөгүй юу тэй? зүгээр үү? хэхэхэ. энэ их но-той нөхөр байх шүү хахахаха

amanda (зочин)

яваандаа хүндрэлүүд нь гардаг юм гэсэн. үе үе бариулж эн тэр арчилахгүй бол тархи толгой ч хэцүүм шиг байна лээ.

LoveLove (зочин)

өө зааз тээд үзүүлээд гайгүй байснуу толгой чинь сонинын яаж толгой чинь бяцарчаагүйн гэхдээ ч би бас машинд мөргүүлсэн чинь хойд дугуй нь гуян дээгүүр гараа явцан өвдөөгүй юм уу би айсандаа өвдөлтий нь мэдрээгүйм үү бүр дараа нь дугуйных нь мөр өмдөн дээр гарцан байхад нь мэдсийшд

Заяц (зочин)

азтай золиг вэ чи айн хонгилдоон гэж балай кану би сайн санадаггүй юмөөө бичкээн байсан юм чинь

nis nis (зочин)

Кино үзэх гэж байж өөрөө кино болсон байна шдэ

Арслантай авдар (зочин)

*SUNshine*:Харин тийм.Бараг үхээд боссон доо...Лимбэ орилуулдаг болсон байсышд.Би хүртэл хахахах Даамкаа яаааг юу вэ.Найз нь амьд сэрүүн чамд лай болоод л байжиышд itsme Толгойнд нөлөөлөөд байхаар тийм айхтар юм угаасаа болоогүй юмаа дулллаакаа amanda:Тийм айхтар сүртэй юм болоогүйээ.Машин гэсэн утгаараа л болохоос уг нь хөнгхөн л юм байна лээшд LoveLove:Бяцраад байхдаа яахав дээ хахахх.Чи бас аваарт орсым байшд Заяц:хонгилдоон хонгилдоон хонгилдоон одоо санавуу? nis nis :Харин тийм.Хонгилдоныг би нийтдээ 26 удаа үзсэн байдгийн

Зочин (зочин)

havtgai tolgoi hahaha

Tsuki-Yama (зочин)

Яаая уйлах хэцүү, инээх хэцүү болчихлоо.

Зочин (зочин)

Цуки уйлж яахын,хоёулаа инээяаа өнгөрсөн явдал

Арслантай авдар (зочин)

Цүкий уйлж яахын.Инээцгаая л даа цөмөөрөө Зочион зүгээр л сайхан инээж амьдарцгаая тэ?

ҮЛЭМЖ (зочин)

Хонгилдон үзчихээд гэртээ очоод лимбэ авч өг гэж аав ээжийг дарамталж байж билээ кзкк

Арслантай авдар (зочин)

Харин тийм.Би нэхсээр байгаад тэр үеийн 130 төгрөгөөр лимб эавхуулж байсышд.Надад одоо ч байдаг

chad (зочин)

oo shaasss ter chigtee chadarcguu yasiin haha

Энхсүрэн (зочин)

та чинь нөгөө саилгагүй Туук ах мөнүү? би СУИс ийн Энхээ байна.яагаав банкны.Гандий багш таныг энэ дотор явжээдэг гэсэн үнэн байнал даа хэхэхэ

Арслантай авдар (зочин)

Юу гэнүү.Чадрана гэхээр чинь байхгүй болчихно гэсэн үг биз дээ?Яахын тэгэж Энхээг таниж байна.Утас байгаа биз дээ.ярьж байхад яадаг юм.Миний номыг өгөөч.Гол гаргах гээд байнауу гүй юу

Зочин (зочин)

өгнөө өгнө.таны дугаар хэвээрээмүү.цагаан сараас өмнө өрөө төлнөө

Энхсүрэн (зочин)

ээ энэ яасан сонинен.энэ дээдэх би шүү багшаа Энхээ

Арслантай авдар (зочин)

Энхээ дээдэх гэснээ доодох нь болцон гоё хахахха

lover_girl (зочин)

Ёооо үхэнгээ алдсан байна ш дээ тэр үед хүүхэд даруулж үхэж мүхээд байна гэж юм дуулдаад байсан шүү би лав аавын толгой дээр гарч суужаагаад чихээд яваад орцон ш дээ хэхэхэ

oogii (зочин)

hi gemt heregtnees iluu yum bolson bna mashin dairaad yadag ch ugui hari garigiin ch hun yum shig yum boljee

priroda (зочин)

he he ter ueiin 130 tugruguur limbe avahaa, aimaar gar ve ha ha hogildon anh 90 oni havitsaa garsan bhaa ge sanaj bna

lodestar (зочин)

hehe. balarsan yen. uhehee shahsan bn shde. tged odoo mashin hunii tolgoi deer bjiihiin boljiinuu.. hnn.aimaariin.ovoo buh tolgoi yu gui yu.kk.

Арслантай авдар (зочин)

Дугуйн доороос нь мулталж,сугалж авсан гээд бод л доо хүчээр хахаха

Зочин (зочин)

өө зооз ямар аймаарын, толгой чинь тээд зүгээрүү, тэгээд ийм болцымуу гээлүү ккк

secretwish (зочин)

өө энэ одоо нэрээ оруулахаа мартчаадаахын дээрх би шүү

Арслантай авдар (зочин)

Харин тиймээ.Тэгээд гурвалжин болцышдээ хахаха

@ngarag (зочин)

Тэгээд иймийм байна ш дэ...гсн... хахахах, Сайноо, Блогт Таань анх удаа зочилжийнао. Өчдөр "хал цэрэг" байсан тухай чээнь уншиж жаал инээлээ. Бас тэр Лууяа багш байна. хэхэх, АМЖИЛТ...

.Арслантай авдар (зочин)

Ангарагаа их баярлалаа хө . Зочилж байгаарай

Namara (зочин)

Ээ бурхаан, ус уух хувьтай хүү байж.

Витаут (зочин)

хүний толгойн дээр машин гараад байхад сонин юм бэ яасан тэ... зүв зүгээр байдаг нь.... Хэхэ тэр Хонгилдон гэж хамаг амьтны сэтгэл санааг татсан эд байсийм шиг байгаам тэ

.Арслантай авдар (зочин)

Гэхдээ жижиг машин байсан болохоор хөнгөхөн байсан санагдаж байна . Зүгээр сугалаад л авчихсаншд . Хонгилдоныг одоо үзэхээр хүүхэлдэйн кино үзэж байгаа юм шиг л санагдаад байдаг юм ккккк

toor (зочин)

яана аа үхэх шахсан байна шдэ, чи ч бурханы ивээлд бүрэн орсон хүн байна даа, хэхэ, ажил амьдралд чинь амжилт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)