АРСЛАНТАЙ АВДАР : БИ АЗТАЙ ХҮН

БИ АЗТАЙ ХҮН

- Бос....Босоочээ үүр цайчихлаа...Одоо хөгшин залуу хоёр хамт архидаад гээд энүүгээр нэг юм болно .Бос.Бос....

- Ээ багшаа жоохон хэвтээдхий л даа .Тэгээд босноо...

- Хурдан Бос Бос...Одоо удахгүй ажил цуглана . Хоёулаа нээх томоотой хоёр амьтан юу ч болоогүй юм шиг сууж байя .Өнөөдөр их ажилтай . Босоод наад нүүр гараа хүйтэн усаар угаагаадах .Тэгээд сэргэчихнэ.....Нөгөө Нааяаг /нэрийг нь өөрчлөв/ ирэхээр хоёулаа  дотроо янзалчихаж  болох  байгаа .

- Өнөөдөр миний хэрэг байгаа юм болов уу ? Би харьчихвал яасан юм бэ багшаа ?

- Битгий дэмий юм яриад бай . Хэрэггүй байсан ч та нар байж л байх ёстой. Ажил бол ажил....

Багш бид хоёр өөр юу ч яриагүй юм . Багш уурлахаараа дуу муутай болчихно .Тэр үед нь бид юм ярих нь бүү хэл юм асууж ч чаддаггүй байлаа . Тэр өөрөө л дуугарвал дуугарна . Гэхдээ нээг их үглээд дуулаад , олон юм яриад байхгүй . Гэвч хөөрхий тэр нь нээг их удахгүйээ . Төд удалгүй л - "Хөөе хө тэгвэл яасын...Ингээдхээрэй миний хүү..."гээд л яриа нь ороод ирнэ дээ . Тэр үед нь урам ороод  годгоноод л эхлэнэ дээ би . Анх удаа багштайгаа архи ууж ажил дээр нь хонож үзсэн минь тэр . Би  уг нь хадаг барьж шавь орсон гарынх нь шавь биш л дээ .Тэгэхдээ л хайрлаж , хүндэлж явдаг болохоор ахаа гэж хэлж чаддаггүй л байсан даа .

Тэрнээс хойш багштайгаа гүнзгийрч , нэг ёсондоо улам их дотно байх боллоо.Харамсалтай нь  бид  хоёр нэг дор ажилладаггүй болохоор нэг их удалгүй тэр ажилаа  дуусгаад л хамт байхаа больсон доо .

Хааяа утсаар ярьж биеийг нь асууна .Сүйд болноо хөөрхий...Ажлын шугамаар энд тэнд тааралдана . " Багш яахуу... ийхүү " гэхээр эргүүлээд л миний амьдралыг асууна . "Тэгээрэй ингээрэй хүү минь"  гээд  л алтан сургаалиа хайрлана . Яагаад ч юм манайхан дотроос надад илүү дотно байсан санагддаг юм . Ямар сайндаа л манай ангийн нэг охин "Чи бэлэн ТОМ багштай хүн.Ногоон гэрлээр л онц биз дээ" гээд миний ажлыг ердөө үздэггүй байлаа шүү дээ.Зайлуул атаархдагшуу ухаантай байсан юм байлгүй дээ .

Барагтай уудаггүй багш минь хаа нэг халахаараа надад их сонин сайхан юмнууд яринаа . Ганц надад биш л дээ . Тэнд байгаа бүх хүмүүст  ярьна л даа . Гэхдээ над руу харж байгаад  л ярина . Энэ Авдрыг хар гээд л надаар жишээ аваад ярина . Нүдэнд харагдтал ярина шүү дээ . Ер нь тэр аваргуудын хоорондоо ярьж байгаа ярианууд нь гэхэд л амнаас нь алт унаж байгаа юм шиг үнэхээр өгөөжтэй . Урьдын сонин сайхан юмсыг дотор нь ортол ярьцгаана . Би ч ёстой л мангар бацаан байж дээ...

Багшийгаа  "АРДЫН "  тодотголтой цолоор шагнуулхад нь би хөдөө ажилтай байгаад баяр хүргэж  чадаагүй  юм . Бүүр сүүлд тааралдаад  халгаж  халгаж баяр хүргэхэд маш их баярлаж " Би яах вээ .Та нар минь л ... " гээд нулимс унагаж байсан нь саяхан  юм сан .  Гэтэл өнөөдөр тэр сайхан хүн байхгүй болоод би өөрөө нулимсаа унаган сууна . Муухан ах дүүгээс ч давуу , муухай хуурам андаас минь ч илүү Дамчаа  ах минь , багш минь намайг орхиод , биднийг орхиод тэнгэрийн орондоо тэнгэр болоод заларчихаж .

Монголын урлагт гэж том  ярихаа байя . Миний ертөнц дэх хэзээ ч нөхөгдөшгүй томоос том орон зайг эзэнгүй  болгоод одлоо багш минь . Газар дэлхий даахгүй гэх юм биш дээ . Байвал байж л байхаар юм сан даа  ах минь ...........

Өөрийн энэ бичил ертөнцдөө  хааяа ч болов уншаад  дурсаж байх гэсэндээ тэсгэлгүй ийн бичиглэлээ . Ийм агуу хүний дүү нь , шавь нь байсандаа  би бахархана . Тэр ч байтугай нэгэн цаг үед хамт амьдарч , нэг тогооноос хооллож явснаараа ч  гайхуулна  . Үр хойчдоо ч үлгэр болгон үргэлж сайхнаар дурсах болно . Би АЗТАЙ хүн ......



start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
Janna (зочин)

Harin tiimee mash haramsaltai. Chi uneheer aztai yumaa iim hunii shavi baisan geheer.

Dw (зочин)

Tun haramsaltai bna.Tiim mundag huntei bagsh savi baisan tand bi bas ataarhaj baina

ntsoom (зочин)

аргагүй л азтай хүн юмаа. Мундаг жүжигчин шүүдээ.

turihan (зочин)

нээрээ л азтай юмаа чи. тийм мундаг багштай

ichka (зочин)

Таны бичсэнийг уншаад өөрийн эрхгүй нулимас унагалаа.Дахин дахин уншлаа.Та чинь нүданд харагдтар ямар аймаар бичдэг юм бэ.Тэгээд бас та ямар азтай юм бэ.Хайран хүн.УМ МА НИ БАД МИ ХУМ

maral (зочин)

sain jujigchin bsan shuu

Эрка (зочин)

Эмэгнэл илэрхийлье Та азтай хүн энүүгээрээ бахархах ёстой шүү :)

Давка (зочин)

Сайн жүжигчин гэж боддог байсан шүү.... Одоо бол бүтээсэн дүрүүдээрээ нь бидний дунд үүр байх болно. Маш харамсалтай.......

secretwish (зочин)

чи азтай хүн юмаа, үнэхээр өвөрмөц сүртэй хоолойтой сайхан жүжигчин байсан шүү амар амгалан ноярсдоо ах минь...

khongorooo (зочин)

Энэ secretwish А Авдарыг өөрийг нь нойрсуулаа хаясан байшд ккк

Namara (зочин)

Энэ мундаг хүнтэй багш шавь байсан чи ч азтай хүн юм. Чамайг таньдаг би ч азтай. Ум Ма Нэ Пад Мэ Хум

Энх (зочин)

Би ч бас энэ мундаг хүний шавийн шавь нь байсандаа баяртай байна.Танаараа бахархдаг шүү багшаа.Та шүү...

zoloo (зочин)

ee yamar eemeeriin bee burhan mini.tiim yum bolsiimuu.ta aztaimoo

.Арслантай авдар (зочин)

Багш минь бурханы оронд төрөх болтугай . Сэтгэлийн үгсээ харамгүй үлдээсэн та нөхөддөө маш их баярлалаа...

Уншигч (зочин)

Эмгэнэлтэй юм болсон байна лээ. Чи тэхээр жүжигчин хүн байхнээ.Чамд их итгэдэг байж дээ.Багшийхаа шийрийг хатааж нэрий нь өргөж яваарай даа анд минь.Амжилт хүсъе чамд

Хэрлэн (зочин)

азтай ах байна өө та ч...

Chips (зочин)

Харамсалтай юм

orgil (зочин)

Та ч азтай хүн шүү.Өөр олон хуучны жүжигчидтэй хамт ажилладг байсныг чинь мэднэ.Дамчаа гуайн хувьд сонсоод л дотор хачин болчихсон.Бид нарын авхуулсан зураг надад одоо ч байгаа.Мэн ч сайхан хүн байсан шүү.Та бол дурсхаас ч аргагүй

misheel (зочин)

Harin tiimee yamar evgui yum be.aztai geheern goy yum baih gesen chini aimaar yum baij.tehdee ta aztai yumaa.Amjilt husii

bodsoor (зочин)

манай авдар энгүй хүнтэй нөхөрлөж явсан хүн байна миний хүндэлж хайрлаж их хүндээ сайхан дурсамж бичжээ авдараа

@ngarag (зочин)

Санаа алдаад л гарлаа. УМ МАНТ БАДМЭ ХУМ...

.Арслантай авдар (зочин)

Маш их баярлалаа бүгдэд нь. Оргил дүү хурдан холбоо барих хэрэгтэй байна надтай.Маш хурдан шүү! Ангарагаа сайн уу? Дээр бичсэн сээгийг чинь уншсаан хө.Чи USA д байдаг юмуу? Миний багын найз Барак Обамад мэнд хүргээрэй.Авдар андаас нь гээрэй хахахаа

@ngarag (зочин)

Сайннн. Сайноо? Чи чээнь л намайг чихэр жимс эргүүлж явахын оронд үр хүүхэдтэй болж, тэднийгээ тойруулж суугаад яааа... яааа ч билээ баахан сургааль хайрлачихаад гараад явсан байсан ш дээ. Тэхээр нь нөгөө заяа нтрийнх нь зүс ижил хань, хана, унь нь юм болов уу хэмээн "горьдож", учиг явдлаа Обама ахад хэлтэл, -Багын минү найз байгаан. Авдарынх тэр гээд гэрийг чинү зааж өгсийм... :P

freedpm writer (зочин)

neeree l aztai yumaa...Iim mundag hunii shavi n yavsan...

.Арслантай авдар (зочин)

@ngarag Мань нь хаана тэгж солиорсон байнаа. Бас ямар Заяа вээ?Тодорхой бичээрэй tuk_1973@yahoo.com

@ngarag (зочин)

Миний муу овоохойд тэгж "шивчихээд" л явсан байна лээ. Заяа гэдэг нь хүний нэр бишээ. Заяа, замын хань ингэдэг утгаар бичсийн, тэр дээр... хахахахах, тэгжүүгээд мань нь "инагийн захидал" бичимц, энэ хаягаар нь.

.Арслантай авдар (зочин)

Танай овоохой хаана байдаг юм бээ?Ангарагаа . Хаягаа нааш нь пааслаач .Танайхыг нэлээн хайлаа . Сүүлдээ төөрөөд элийрээд явчилаа . "инагийн захидал"-ыг хүлээнэм.

@ngarag (зочин)

Мэссэнжертээ байгаамуу..?

.Арслантай авдар (зочин)

Байна

Ариунбаяр

Өвөөгийн маань талаар ийм сайхан бодолтой явдагт баярлалаа

HERO

ТА азтай хүн юмаа

ААВ (зочин)

ОО ЗОЛИГ ГЭЖ МИНИЙ ТӨРСӨН ӨДРӨӨР БИЧИГДЭЖ БАЙЖЭЭ
чи ч яриагүй азтай хог байна.

Undraa (зочин)

Saihan hun baisan shuu uneheer. Namaig bagad manaih bair avch amjaagui ailyn hajuu oroo holsoldog baij bilee. Tegeed Damchaa guainhtai ail heden jil amidarsan, jaahan ohin bsan bolood ch ter uu ih surdej aidag baij bilee.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)