АРСЛАНТАЙ АВДАР : ТАВИЛГҮЙ УДВАЛ ТАМД РУУ МААРШ !!!

ТАВИЛГҮЙ УДВАЛ ТАМД РУУ МААРШ !!!

Блогтоо шинэ бичлэг тавилгүй удлаа гэж байхад даа. Ингэж хуурдаг хүмүүс Хэрлэнгээс эхлээд олон байдаг биз дээ? Эдэнд мөн ч олон хууртсан шүү тэгж ярьвал. Гэхдээ бүү уурла. Би яг "тавих " тухай бичих гэж байна.

Саяхан сар шахуйн өмнө "Урд" зүгээр  жаал явлаа.Хөдөөгүүр нь голдуу явсан болохоор малчин мөртлөө шавар тагзанд амьдардаг Монгол шахуу олон айлуудаар орж үзэв. Ихэнх нь өөрсдийгөө жинхэнэ Монгол,Чингэсийн удам л гэх юм билээ.Бүү мэд.                                                                                                         Зарим нь ч үнэхээр манай бага яснууд шиг байх юмаа.Нэг тийм айлд (Харчин айл гэсэн) яах ч арга байдаггүй, гурав ч хонох болчихлоо.Гэрийн эзэд зочломтгой гэж жигтэйхэн.Нутаг усандаа нэр хүндтэй. Дал гарсан нэг хөгшинтэй, ах дүү хоёр байх юм.Хөгшний эмгэн ноднин жил өөд болсон гэнэ.Гаднаа гэр бариулаад гарчихсан.Тэр гэртээ хоёр ачтайгаа байдаг..                                                                    Ах дүү хоёр тус тусын эхнэрүүдтэй байшиндаа сууна.Тэр хоёр гэж хэнэггүй,гүндүүгүй сайхан нөхөдүүд.Хэн ч суудаггүй илүү хоёр ч өрөө байх.Нэгэнд нь бид гурвыг оруулж байнаа.                                                                                               Зиа тэгээд Халхаас яваа хүүхдүүд ид уу болоод л сүйд боллоо.Өлсөж цангаж явсан бид гурав ч зулж өглөө дөө.Хоолны дараа ядарч явсандаа болсон уу,нөгөө айхтар архинд нь болсон уу өөрийн эрхгүй нүд анилдаад шууд л үсрээд өгсөн.    Өглөө нь өвөө гэртээ залж байна гэхээр нь орлоо.                                                        Манай хөдөөнийхөн хотоос хүн ирэхээр яадаг билээ.Яг л тэр..

Хавийн амьтан цуглачихсан,бид гуравыг хүлээгээд гэрт нь шавчихжээ.Настайчуудтай нь заавал золгодог ёстой гэсэн болохоор аргагүйн эрхэнд баахан луухаануудтай золгож гарлаа даа харин ч нэг. Одоо яахав дээ.Усыг нь уувал ёсыг дага.                                                                                                 Барайсан гурван гар баруун солгойгүй золгож золгож л нэг юм суулаа.Суух суухдаа өвөөгийн дэргэд хоймор нь гараад суудаг гэнээ.Өөрсдөө ёстой кино боллоо доо хөөрхий.                                                                                                                 Тэгээд л бөөн найр. Хоолоо идэхдээ архи уухгүй байна гэж байхгүй золиг шиг хүмүүс. Уухгүй гэхээр шахна гэж нүгэлтэй...                                                                      Ирсэн зорилго энээ тэрээ юмаа яриад нэлээн суулаа.Нэг мэдсэн манай нэг нөхөр тэнд байсан өөрөөсөө арай залуу улсуудыг " Наашаа хүрээд ир.Золгоноо" гэчихсэн сууж байна шүү.                                                                                                       Базарваань.Түрүүхэн ярвайгаад байсан хүн чинь одоо өөрөө барьж авч эр,эмгүй үнсэх нь л дээ . Тэр олон хүний дунд хужаатай золгож яахнуу гэлтэй биш ямар.Нөгөөх рүүгээ хартал яанаа гэх болтой над руу хараад ярвайж байнаа.Яадаг ч аргагүй юм чинь яахав дээ. Хохийшд гээд хаячихсан. Дотроо бол базаад, үнгээд хаячихсан л даа хулгаачийг.                                                                    Өө тэгсэн Халхад ингэж золгодог юм гэж хуцаад зарим залуухан эмэгтэйн нүдэн дээр нь хүртэл үнэсэж байгаа харагдах юм хүүр чинь.

Айлын ах дүү хоёрт учирлаж байж дамжлаад байшинд оруулж унтууллаа.Хаа очиж дуулгавартай л даа.Тэр өдөрөө хавтгай л юм болж идэж уусаар,тасарч нийлсээр байж нэг юм өндрөллөө.Маргааш өглөө нь сэрээд шалавхан явах тухайгаа бодоод  сэрүүн хэвтэж байв.                                                                                                                                            Хаалганы цаана өвгөний хоёр бэр ярилцаж байнаа.Ярих ч гэж шивнэх шахуу боловч надад сонсогдоод байлаа.Юм л хийгээд байгаа болтой түмпэн сав харшихаар зарим яриа нь дарагчихаад дуулдаагүй ч ерөнхий хана нь бол нэг иймэрхүү.

-Аав өндөр эрээр нь заавал тавиулаарай гээд......                                                            -Чи чадсануу? Тавьжийнуу ?                                                                                                   -......Миний дараа өнө удаж байж нэг юм тавьсан.....та намайг гарсны дараа тавиа юу?............Энэ гурав гуравуулаа л тавих гэж их удсаан........

За нэг иймэрхүү юм сонссон хүн яасан байхуу?Нөгөө хоёр маань шал худлаа нүдээ анид тэр яриаг чагнаад л хэвтээд байж сэрчихсэн мөртлөө.Гуравуулаа хоорондоо юу ч ярилгүй өндийгөөд,эрт тасардаг нөхөрийн өмдийг ухаж гарваа.Аяны олон хармаатай өмдний бүх хармааг чив чимээгүй ухаад дууслаа.Юу ч байдаггүй.Тэрэнд хоёр ширхэг "Гал хамгаалагч"байсан юм.Өөр хэнд ч байгаагүй.Гуравуулаа толгойгоо бариад л орон дээрээ лагхийтэл сууна биз дээ.

Хэргийн эзэн нь гурав байдаг,хамгаалагч нь хоёрхон.Нэг нэгрүүгээ сэжигтэй харцаар хараад л .Тэсдэггүй хоолойгоо засаадахсан чинь нөгөө өрөөнд "Сэрчихэж"гэх дуулдана. Шаал худлаа хоорондоо"Сайхан амарвуу?"гэж чанга чанга ярьсаар хувцаслаад,түнтийсэн гурван юм л өрөөнөөсөө гарлаа.Ичиж үхэх шахсан.

Цаашаа мэдээж юу болсон нь ойлгомжтой.Ах дүү хоёрын царайг харж чаддаггүй.Бүх хүмүүс нэг л ёжтой хараад байгаа ч юм шиг санагдаад болдоггүй дээ.Өвгөн аанай л ир гэж байна."Чамаас боллоо хүүрээ....хуц.....уль......битгий уугаарай.....солиор...."Бие биенээ нударсан гурав халгаж халгаж л орно биз дээ.Өвөө дээшээ суу л гэж байна...

Хоол хоолойгоор давдгүйээ.Бидний унаа хурдхан ирээсэй гэж бодоод л суулаа. Хөөрхий хөндлөнгөөс харсан бол бид гурав гэж,сүнс нь суга үсэрсэн амьтад л байсан байх даа. Уг нь ч хөөрхий тэр хүмүүс өчигдөрийн бидний ирваатсныг ярьж  инээлдээд,сонин ёжтой хараад байсан юм билээ л дээ.

Төд удалгүй дарвайтлаа шахуулаад халах л маяг орж байна.Хар өглөөгүүр юм чинь арга ч байжүү.Гэнэт дүү нь надад  "Жаа жалуу дүү нэг тавиадахнуу"гэснээ архитай хундага сарвайлаа даа.Дотор палл гээл явчихсан.Би ч эхнэртэй нь нүгэл хийх нь хийчихэж л гэж бодсон.Заа дүүрч алуул алаг гэж бодоод хундагатайг нь аваал залчихлаа.

-Тээр энэ ингэхийн.Чи нэг эрүүл тавадах харъя  гэнээ.                                                     -Яахын согтуу тавьна гээд маазармар аядаад ярвайгчаа аядсан чинь хажууд сууж байсан нөхөр миний нурууг алгадаад "Өө" гэж орилоод л босоод ирлээ.Сандарсан гэж...

Тэгтэл Ерөөл тавихыг хэлээд байсан байгаам даа.Түрүүхэн нь хоёр эхнэрийн ярианд эрүүл тавих тухай юм яригдаад байсан юмаа уг нь. Согтуугийн эсрэг "эрүүл" гэж ойлгоод байсан нь хазгай хэлний гай л байж л дээ.Учрыг нь ойлгосон хойноо дотор онгойгоод ,уйлах шахуу л юм болсон доо.Хүний газар эхнэртэй нь ашдын ерөөл "тавилцах" гэж байж, энэ ах хүүд ингээд алуулдын байж л гэж бодсон.Тайвширсан гурав дахиж архидаад гурав дахиа хоночихгүй юу.Маргааш нь унаа ирж аваагүй бол хэд хонох байсан бол доо.

Нээрэн тээр сүүлд бодоод байхнээ , урд зүгийнхэн чинь сээгэс тавилтыг "Цацруулах " гэдэг байсныг нь санаад бөөн инээдэм.Тэднийхээр бол хурдхан л тавиад ,тавиад байвал архиар бага  шахуулах юм байна лээ шүү...



.

 


start=-11 , cViewSize=50 , cPageCount=1

39 сэтгэгдэл:

null
заяц (зочин)

хаха гуцдаг 3 бэ? болж тэгээ эхнэрт нь тавьчан бол тэгэээ хүний газраас хүүрээ чиркүү юу ? сайхан явсан бололтой болж болж

XACAP (зочин)

Хөгжилтэй аян замын тэмдэглэл байна шүү За нэг тавиадахий байз хахаха

Damdaa (зочин)

ёстой ойлгосонгүй, товчоор тайлбарлаад өг дөө гсн,ккк.

orgil (зочин)

Ах хүү амьдуу.Хаагуур л дараад байна даа.Хужаа хүүхэнлүү мөлхтлөө доошоо ороогүй биз дээ.Яаж бичээд байнаа уншкаад нүд сохрох шахлаа ккк

заяц (зочин)

сайхан л бичсэн байнадаг

3apaa (зочин)

Би ч халамцуудаа тавих их дуртайм байнашт.

LoveLove (зочин)

Зараа бол халамцуудаа Стормид бол байнга тавина айн ккк

Арслантай авдар (зочин)

Туулай уг нь сайхан явсаан.Тэнд л нэг паактлах шахсан. Хасараа хазгай хэлний гай л даа хө.Ер нь тавина гэдэгийг олон янзаар ойлгож болох юм байна лээ хаха Даамкаа тайлбаргүй гээд зураг байдаг шдээ.Яг тэрэн шиг юмаа хө. Оргил дүү сайнуу? Тавихгүй удахаар төсөөрөөд үсэгийн фонд мондоо ч яадгаа мартчижээ хаха өршөөгөөрэй. Зараа агсамыг бол тавьж өгнө биз?Тень тавихгүй л бол яадын зусс хахахаааа ЛовЛоовоо цаадах чинь ерөөл тавина биз дээ.Над шиг хараал тавиал байхдгүй байлгүй дээ

ichka (зочин)

Аймаар эротик юм байна гээл баярлсан чинь юуу вээ хэхэхэ.Дандаа л нэг юмтай хутгалдчих юмаа та.Өвөр монголд очоод иржээ дээ тэр 2 кондоом хаачаа вэ?Та нэгийн яг ашгилчич үнэнгээ хэлээрээ хэхэхэ.Нээрээ сайнуу ю?

Давка (зочин)

хахахахах. гэхдлээ л бас хуурсан бичлэг байна өө ....... хэхэхэх дараа эрүүлдээ 1 тавиарай. харий гсн.......кккк

Арслантай авдар (зочин)

Цоглог дүү сайнуу.Хэрэм цайзаа нураагаад л байнауу?Эроочиг гэхээр эрүүгээ унжуулаал ороод ирсэнүү.Тэнд чинь ихэнх нь хужаа нар байдын байлээ.Ах нь хаанаас тийм гоомоо юм хийхэв дээ хахаха. Залгаарай... Даавкааг хуураад хаяжээ гоё.эрүүлдээ тавиж байгаагаа чамд яаж харуулна даа.ер нь нэг тавьж яахын.олон тавья л даа хаха

Зочин (зочин)

chi hujaatai untsanl yum baishdee.baliar yumaa ichihgui bicheed bhdaa yadag bnaa.buzartai amitan min

Хэрлэн (зочин)

күүүү ер өө нээх хүн мүнийг муугаар зуугаар нь дуудаж нтр жишээ болгоцон ч байх шиг. бичийштээ, бичнээ, би чаднаа хаха... хахаха урагшаа яваад эрүүл тавиж сураа биз та тэгээд?

Энх (зочин)

Дандаа адал явдалтай байх юм.Таны хэлж байгаа үгүүдийгээ.Муухай үгдээ хэрэглэхгүй бай л даа багшаа

czuka (зочин)

ёооё савж уналаа кккк Цацруулсан юм бишүү 2 кондом алга байна аа гэдэг чинь 2 удаа цацруулсан гэсэн үг биздээ кккк үнэнээ хэлчихээч дээ гэсн ккк аймаар хэрэг дуртай

Арслантай авдар (зочин)

Зочин багшээ энэ улаан зовлогыг урагш хойш нь зарахаасаа өмнө өөртөө үнэнч байх гэж хичээгээд байдаг юмшдээ уг нь Хэрлэн дүү юунд бухимдана вэ?Хуурдаг чинь худлаа юу худлаа юу худлаа юу хахахааааа.Жинкэн "эрүүл" тавих чинь ёстой нэг ядаргаа юм байна лээ дээ Энхээ чи минь л хичээ.Би өнгөрсөн хөөн.Цаадуулдаа ч байнга тэгж хэлж бай Чуукаа цацруулаагүйээ тэхүү.Тэр хоёр нь байсан.Сүүлд өөр хувцаснаас нь гарч ирсэн.Хаанаас тийм нүгэлтэй юм хийхэв хахахаааа

Dw (зочин)

paah yanaa bi bas huuragdaa haysss.gal hamgaalagch gej kondom baisiimuu kkkkkkk

Арслантай авдар (зочин)

Одоо болтол гал хамгаалагч мэдэхгүйээ айн?Хаагуур явж байсан хүмүүн бэ өөрөө?мөншдээ тэр чинь

lover_girl (зочин)

Ёооооо хахаха согтуудаа тавьнаа гэсэн гэнэээ хахахахахаха ёооо элэг хөшлөө солиотой хог вээээ бууз л даа гуай

Арслантай авдар (зочин)

Юугээд байнаа Түнтүү хуушуураа хахахах.Муухай байдалд орсон байгаа биз.Ичиж үхэх шахсышд хахааааааааа

sanasaar (зочин)

хо авдар цацруулцан бол ийнааа хахаха

tarnitai anchin (зочин)

та 3 ч алсын байна даа эр хүний замын хүзүү урт гэж энэ юм даа айн. Нээрэн тавина гэдэг чинь ямар ээмр олон утгатай валай үг вэ. Цагаа олж хэрэглэмээр үг юм байна даа.

Арслантай авдар (зочин)

YНямаа дураак гуцөө гуц Товарищ анчин бол олон янзын тавилт мэднэ биз.Нээрээ л цагаа олж хэрэглэхгүй ыол үг хүнийг алж ч мэднэ гэж үнэн үнэн

secretwish (зочин)

хаха монголд ингэж золгодын гээд нүдэн дээр үнсээд гэнээ, дуртай гар ву, тэр нь өөрөө юу тээ ккк

Арслантай авдар (зочин)

Би бишээ.Эхэлж тасардаг нь.Халхад заавал үнэсдэг юм гэж тэнэгтсийшд баахан луухаан үнэсчээд хаххаа

Усны хувилгаан (зочин)

Дур тавих гэхийг дусал харвах гээд л байх шиг байдаг юм даа:) :) :) Хүү минь, сархад савнаасаа бусдыг гэдэг, мэдэлтэй явж бай;)

yanzagkhan (зочин)

xe xe xe elgee hoshtol ineelee shde. Yun balai yum bolsiin. Ter karma dotor ni bsan 2 yum haachvaa ain hehehe

Арслантай авдар (зочин)

Усны агаа уртаас урт наслах болтугайййй.Та минь л ганц сэрэмж хэллээ.Зарим нь бузар амьтан гээл загнахын хахахаааа Янзагаа тэр хоёр юм өөр хувцасанд нь байна лээ хө.Тэр нэг заваарсан хоёр юмаа өөр газар хийчээд олохгүй хамаг тархи толгой эргүүлээд хаячихгүй юу хахаа.Гол нь тэр л үймүүлээд хаяж байгаа юм

Уншигч (зочин)

Пөөх юу унших нь энэ вээ.Энэ Арслантай авдарыг овоо юм байна гэж бодоод байсан чинь архи уудаг хүн байсан байна гээч.Хятад архи бол бүр муу шүү дээ нөхөр минь.Хүмүүсээ энэ муу хүн байна шүү.Болгоомжлоорой ! Жигшмээр юмаа хахахахахаха

Namara (зочин)

Yasan urt yum tavidag zolig uu ene chin

Арслантай авдар (зочин)

Хоёрхон бэлгэвч маллаад явж чадахгүй , хамгийн түрүүнд тасарч унаад хамаг будлианы үүдийг нээдэг , нов ногоон бөгстэй хүний ам нь ямар том ангайж байх юм бээ бурхан минь хахаха. Намараа найз нь удаж удаж тависных.Дориухан тавьчихъя гэж бодоод уртхаан тавьчихлаа хө

туяа (зочин)

энэ хужаанууд ярих гэж нээрээ ална шүү,татаагаад хаячлаа.

Анхил (зочин)

АА чамд secretwish iin blog deer comment uldeesen shuu.

orgil (зочин)

Ах хүү хаашаа алга болчихвоо бас.Амьдуу..........

dustbin (зочин)

hahaha yamar ineedteiinbee, yooo nuur baidgara urchiicheed teniihgu bn duhuuu hahaha

dustbin (зочин) (зочин)

Тэгээд одоо би яахын бээ.Сайн татаад алиачээ нүүрээ ккк

Арслантай авдар

ээ энэ дээдэх би шүү.Яаж орхив доо кккккккк

Света

Шал баларсийн.

Jeni

Хэхэхэ ёстой баларсан байна шд. Сайхан шавар байна даа тэр туслах нь

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)