АРСЛАНТАЙ АВДАР : Доороосоо даарах вий хүүхнүүдээ!!!

Доороосоо даарах вий хүүхнүүдээ!!!

Эмэгтэйчүүдийн баяр Мартын 8 чинь уг нь маргааш биш юм байгаам шд.Өөрөөр хэлвэл 3-р сарын 8 гэдэг өдөр чинь угаасаа энэ жил байхгүй юм байна...Нээрээ үнэн.Худлаа гэвэл үзмэрч Дашцэрэн агаагаас асуугаарай.За Арго ч үнэн гээд хэлээд өгнө дөө.

Юрийн тоолол буюу Аргын тооллоор бол 3-р сард"8"гэдэг өдөр таван жилд ганц л удаа тохиодог гэнэ лээ.Яагаав нөгөө 2-р сарын 29ний өдөр хэдэн ч жилд билээ нэг л удаа гялайгаад гараад ирдэг шиг.

Энэ талаар Бурханч ламтан,бас Арго зайран хоёр 8ны өдөр (уг нь ийм өдөр байхгүй шд) үндэсний телевизээр халз мэтгэлцэнэ гэсэн шүү!Хэн нь зөв яриад байгааг мэдэхэд нэн амархан.Хэн чанга орилож чарлаж,уурлаж хашгичиж байна тэрний түмэн зөв.За та нар тэрнийх нь талд орохоо мартав!!!Тэгэхдээ хэн ялагч болох нь бараг л тодорхой биз...

Дийлдэлгүй ялсан баатар нь аргын тооллын,өөрөөр хэлвэл  Европын гэгдэх бидний дэлхий дахинаа мөрддөг одооны энэ цаг тооны бичигийг цоо шинээр зохиох их хувь заяагаа эдлэх нь ээ.Иймээс бид цугаараа аюуж,биширч,дагаж мөрдсүгэй!Тэгэлгүй ч горьгүй нь.Юун баярлаад сууж байх манатай.

Харин авууштай нэгэн зүйл гэвэл мэтгэлцэгч талууд 3-р сарын 18ны өдөрийг бол жил алгасахгүй байх ёстой гэдэгтэй санал нэгтэй байдаг гэнэ шүү...Аргагүйшдээ хөөрхийс минь.Хоёулаа эрэгтэй юм чинь...Тэгээд ч ер нь нэг ч гэсэн юман дээр санаа нэгтэй байхгүй бол,дандаа л үзэж тарж,үсэрч наалдан байж ганц баяр тэмдэглэсэн болох гэж юу байхав дээ тиймээ?

Энэ талаар би харьж очиж байгаад "Шар Дар-Эх" Гандийг мэтгэлцээнд дуудаж халз тулаанд(дуэльд)дуудна гэж бодож байгаа.Ерөөсөө энүүгээр дамжуулаад албан ёсоор мэдэгдчихнээ...Гандий багшээ САЙХАН ХАЛЗАГНИЙ тэхүү?Мэдэгдэл хүргүүлэв!!!МҮОНТелевизийн шууд эфирээр орноо хоёулаа.Би эртхэн цагаа захиалчихна.Санаа зовох зүйлгүй арц хүжээ базаагаад л ирээрэй хахаха...

За за энэ мэдээж наргиа байлаа.Мартын 8 үгүй болчихвол бүсгүйчүүд минь нээрэн яанаа.Ганц сайхан баярыг нь авч хаяад таван жилд ганцхан удаа тэмдаглэдэг болчихвол хүүхнүүд маань зад авах байх даа.Тэр жилжингээ юм болно доо.Олимпийн жил гэдэг шиг хүүхнүүдийн жил,эмэгтэйчүүдийн жил.Эрчүүд бид нар тэр жилд нь яаж ч мачийгаад даам гарч чадахгүй л юм байна.Бодоод байсан Гандийгаас айчихлаа хахаха.

Ертөнцын сайхан ээжүүд,бүсгүйчүүд,дүү нар миньээ...Та нартаа энэ сайхан баярын мэндийг хүргэеээ!!! Үүнийг уншин суугаа бүх эмэгтэйчүүддээ өөрийн сэтгэлдээ ургуулсан, улаанаас улаан сарнай цэцэгийг өргөн барья. Бүгдээрээ баяраа сайхан тэмдэглэж,сайхан баярлаарай!!! Хөлнөөсөө дулаан явж байгаарай. Доороосоо даарч болохгүй шүү!!!......




start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
Дамдаа (зочин)

Гандий та 2 мэтгэлцээнээ интернээт дээр бас тавиарай. Гандий наад муугаа онгироод салахгүй байвал эрчүүдийн баярыг нь арван жилд нэг удаа болгоод хаяарай хэ хэ хэ. Яах уу бас гайгүй бавал 3 жилд ганц удаа.

Арслантай авдар (зочин)

Ээлдээ Даамкаа.Мань нь тоголсон гэж хэлсийшдээ хахахах

SUNshine (зочин)

Баярлалаа хехехе сайхан наргиа байлаа

Kherlen (зочин)

Dahiad bayarlalaa... dulaan yavnaa...

saraachan (зочин)

баярлалаа.Бас зөвлөгөөнд тань талархжийнөө

ichka (зочин)

bayarllaa. tanai avgaid chin bayriin mend..tegeed ter sarnai chin haan bgaen?

Арслантай авдар (зочин)

Манай авгай цэцэгнүүд авчаад өхгүй байна хахаха

hiko (зочин)

За баярлаа аль хэдийнээ даардгаа даараад ханиадаа хүрцэн. Эртхэн наадхаа бичихгүй дээ. Гэснаас би чинь баяраа урдчилаад хэд хоногын өмнө тэмдгэлцэн шд.

ViRaG (зочин)

Баярлалаа хөө, сайхан бичиж. Мартын 6-аас л баяр эхэлчих шиг боллоо, сарнай авсан чинь эмэгтэй хүн гэдгээ гэнэт мэдрээд сайхан байгаа ч найз залуугаасаа аваагүй болохоор жоохон тиймхэн......

fc (зочин)

Нээрээ тийм юм болвол ч эмэгтээчүүд маань 5 жилд нэг удаа бүгд тас үсэрцэгээх байхдаа хэ хэ хэ. Тэр өдөр ч хавтгай юм болно доо тээ. За ямартай ч баярлалаа час улаан саргнайг чинь хүлээж авлаа шүү хэ хэ хэ,

lna (зочин)

bayarlalaa ulaanaas ulaan sarnai tsetsegiig huleej avlaa amjilt huse

ҮЛЭМЖ (зочин)

хэхэхэ Симбатай шургуулга гэж нэр авсан юмуу

nz uud (зочин)

Маш их баярлалаа найздаа.Хамгийн том сарнай нь надад таарчилаа ккк.Чамайг балайрч л байгаа гэж мэдэж байгаа мөртлөө л инээд хүрээд уншаад байлаа кккккк

Гандирс (зочин)

хохо.

БОРОО (зочин)

Надад нэг хэлэх юм байна. 1-рт наад Гандирс чинь шар биш бор Дарь Эх. Нөгөө 21 Дарь эхээсээ бол шал тусдаа хүн. Өөр хэмжигдэхүүнээс ирсэн. 2-рт угаасаа Гаандид төрсөн өдөр гэж байдаггүй гсн. Зүгээр л дэлхий дээр өөр гаригаас ирсэн өдрөө л төрсөн өдөр гэж тэмдэглэдэг гсн шүү. Би ч магадгүй л гэж бодоод байгаан. (Албан бус баттай ч юм шиг батгүй ч юм шиг эх сурвалжаас иш татав)

itsme (зочин)

1рт: юу бичээл балайраад суудым дээ 2-рт: баярлалаа. худлаа нэххх улаан сарнай цэцэг өргөн баръя гээл кийборд нүдчихээр болдог гэж санаа юу чи. хахаха. зазаз худлаа худлаа. баярлажийнээ. өөлхийшдээ. кккк 3-рт: Бороо тэнэг хахахах.

Зочин (зочин)

Аа муу дураакаа чи бас энүүгээрээ ингээл хүүхэн найраал явж байдаг байх нээ хааха.Хэзээ иркээд байнаа.Хурдан ирээч уйдаж үхлээ.Тэгээд байвал ирхээр чинь зөрөө явчина шүү.Энкүүш хэлээгүй бол мэдэхгүй юм байна.Бак

Арслантай авдар (зочин)

ХААХАА Бор-Дар эх. Товчлоод БОР. Дуудхаараа БОР..оо... Ингээд бид чинь эр,эм хоёр Бороо-той болчихвоо хөөрхий ххахахааа. Гандий багш мань надад нэр бодох яахав.Энэ олон нэрнүүддээ одооноос дасаж л байх хэрэгтэй болох нь дээ яанаа хахахахаа

Гандирс (зочин)

хаха. Чамайг найз чинь байнга хаа сайгүй хүүхэн найраад явж байдгыг чинь зарлаж зарлаж гарсышдэ. Тэгээд л би чамд хүүхэн эргүүлдэг түмбүүчик гэж нэр өгсөн байхгүй юу даа Эсүүл хүүхэнд эргэлддэг түмбүүка. Хаха Нөгөө арслан марслан бол домог боллоо ш д хахаха

Арслантай авдар (зочин)

Хахахаа Энэ бичлэг нь угаасаа хүүхнүүдэд зориулагдсан юм чинь дээ.Нэг зэрэг цөмийг нь найраад хаяж л дээ, Би түгүүл овоо цус юмаа хахахааа

навч (зочин)

өө баярлалаа. өнөөх нь даараад эхэлцээн.... баларсан.

арслантай авдар (зочин)

Манай аав нээрээ цоглог гараа кххххх. Хэдэн нэртээ болций??????????????????

lover_girl (зочин)

өөө өнгөрсөн хойно нь орж ирэв, гэхдээ л улаан сарнай авчихлаа баярлалаа.

xoxotushka (зочин)

xopp xopp..... xaxaxax unshjiihda yuvlee getsen bodtson yavjeen sht :)) balartsaniin neereegese 5jild neg boldog bolchuul userch naaldah bhdaa...... kkk zaza ench yaho xexex bayrlaa

oogii (зочин)

8 b.gui bolson b.n ch gesen 7 baijl b.na esvel 9 tegeheer bur 2 udur bayrlah bolohnee daraad ni bas 8 ni chini udiid lblaa shuu dee geed l bayrlana tegeheer bur 2.3 honog daraalj uuj chadadgui huuhnuud bur balrah baih daa

Света

Өө хүйтрээд эхэлчихсэн байгаашд. Доороосоо л даарав гээд Авдрын үгийг ахиад нэг чангаар хэлчий. Хожимдож уншсан маань хохь байхдаа. Гэхдээ л баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)