АРСЛАНТАЙ АВДАР : Сүлд модоо л саначихлаа

Сүлд модоо л саначихлаа

Дөнгөж сая найз минь над руу  яриад "Сүлд модны наадам" үзэхүү гэлээ.Би бөөн баяр үзий үзий гээл хамаг ажилаа хаяад гүйгээд очлоо.(МҮЭ-ийн СТОрдонд)Хөөрхий найз маань бүр яаруулаад,байн байн залгаад болдоггүй.Яаран яаран очлоо.Үйлдвэрчний ордон шинэ жилийн уур амьсгал ороод машшшш гоё болчижээ.

Бөөн цагдаа нар л гоёчихоод яваад байнаа.За хө цагдаагийн ёолк ямар болохнуу гэж бодоол хурдан эхлээсэй гэж хүлээж байтал эхэллээ шүү...Гэтэл нөгөө СҮЛД МОДНЫ НААДАМ гээд байсан маань Цагдаагийн "Сүлд"чуулгын 10 жилийн ойн тоглолт байсан байжээ.Гудамжны хөдөлгөөн,энэ их дуу чимээ хүнийг алж байгааг байхгүй юу Сүлд чуулга гэхийг Сүлд тодны наадам гээд дуулчиж.Миний хайртай утас  маань надад тэгээд хэлчижээ.Буруу бүхэн бусдын буруу...Би бодохдоо хийж байгаа юмандаа будаа идчих санаатай очихгүй юу.(нэг багт наадам хийж байгаа ухаантай юм)Тэгсэн чинь үнэхээр гоё тоглолт санаандгүй үзчихлээ. Үнэн гоё.Цэрэг,цагдаагийн тоглолт муу болох гэж юу байхав дээ.Цоглог марш тайзан дээр яваад ирэхээр огшихгүй ч хэн байхав.Үнэн цоглогоо.

Тэгээд бодлоо.Над шиг ганц багт наадам базах гээд ядаж яваа амьтны дэргэд Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байгаа тэдгээр хүмүүс илүү их "Зовлонтой"байгаа даа гэж.Хүн баярлуулах хэцүү гэдэг нээрээ үнэн шүү..."Сүлд мод" гээч үг минь мартагдаад байгаа юм биш биз.Сүлд модоо мартав.Санта ч яахав.Гэртээ бид сүлд модоо л чимдэг

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
nomio (зочин)

bi margaash yolkoo chimne.neeree yolkoo chimchiheer gert shine jiliin uur amisgal orchihdgiin shuu

odnoo (зочин)

odoo ch udahgui l dee naizaa

туугий (зочин)

Иомио,Одноо хоёртоо сайн сайхныг хүсэеээ.Шинэ оноо сайхан угтаж,сайхан баярлаарай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)