АРСЛАНТАЙ АВДАР : АНАК-ОНДОО

АНАК-ОНДОО

   Төмөртаваг, Тагнаа хоёртой олон сар хамтарч ажиллаад, өөрсдийнх нь хэлдгээр "..ами ахуайн орчин тойрноо хүнд сүрхий жүрхүэгжин дасгаад..." нэг ёсондоо дотно нөхөрлөх болсон юм. Үе тэнгийн үнэг, чоно жилтэй болохоор Төмөртаваг бид хоёр арай ойр. Тэгээд ч би эхнэртэй нь энд нэг сургууль төгссөн, мэргэжил нэгт хуучны танилууд төдийгүй нэг багшийн шавь нар. Тагнаа ахтай бол нэг байрны хөршүүд учир хампаандахгүй байхын арга үгүй. Анхандаа би орж гарах тоолонд нь дурамжхан байдаг байсан ч нэн удалгүй хөгжилтэй марзан мөртлөө, дэндүү хазгай мурий яриаг нь сонсож шоолсоор үгүйлээд байдаг болчихсон. Настай хүн гэхэд тоглоом даахдаа сүрхий. Цэвэр Барга хүн болохоор ярина ч гэж ёстой "янцгааж" өгнө дөө хөөрхий.

    Анх манай өрөөнд шуугиж орж ирээд маангар чанга дуугаар "...мөний нөрээг Тагнаа гөнөө" гэж чарласнаа шаан паан, шаан паан гэсэн баахан юм хэлээд дарвайтлаа инээсэн юм. Уг нь яах аргагүй Монголоор яриад байгаа боловч дэндүү хазгай хэлтэй учир үнэндээ би юу ч ойлгосонгүй. Төмөртаваг хүүр чинь дагаад инээхээр нь жаахан дургүй хүрээд "Наад дураак чинь юу гэж шулганаад байнаа..." гэвэл "Шамбарам өвчнээ, шинэ машин оруулж тодорхой байчаагаад орхилогогүэ ээмчэлнээ... дра дра... гэжинээ" гэж гуцлаа. "Ё" руу нь нэг юм чихэж оруулчиж байгаад оношилдог нэг төрлийн багажны тухай л яриад байна. Түүнийгээ л машин гээд байх шиг. Аминдаа хошигноод байгаа болтоймаа. Намайг шамбарамаар өвчилвөөс даруй эмчилж өгнө шүү гэж байгаа ухаантай юмуу даа. Би өмнөөс нь "Манай Халхчууд аргагүйээ аргагүй. Өглөө оройгүй мах иддэг болохоор бүдүүн бүдүүн дүлээд шамбарчихгээд байдаг тал бий. Танай эндэхийн гурил будаа, өвс ногоонууд арай л тэгж амжихгүй байлгүй" гэсэн юм ярьж, бичил бичил хэгжүүрхэв. Ах хүү жаахан барайснаа Дураак гэдэг үгийн утгыг надаас асуухаар нь би "О чаандмана ээрдэнэ" гэчихээд урдаас нь мангар юм шиг инээсийм даа.

    Тэр оройноо Төмөртавагийнд уригдаад гурвуулаа дотно танилцаж, жаал буу халлаа. Эхэндээ Тагнаа ахын ярьсныг Төмөрөө орчуулж өгдөг байсан ч удалгүй би өөрөө ойлгоод, өөрийнх нь аялгаар, өөртэй нь эргүүлээд ярьдаг болчихлоо. Төмөрөө маань гарынхаа хоолыг хийнэ гээд цаад өрөөрүү явахад ах хүү бид хоёр ярьсаар үлдэв. "Ах лам" шанаандаа ургасан тээнэг урт үсээ алган дээрээ хамж тавьснаа тэр чигээр нь толгойнхоо оройгоор давуулж нөгөө талруу нь шидэнгээ халзан оройгоо далдлаад үсээрээ хаачихдаг марзан гэмээр үйлдэл хийснээ огцом надаас "чи Анак-Ондоог үжвүү" гэлээ. Юу байдаг юм болдоо гэж бодсон хэр нь тэр хавиар хайж, ширээн доогуур хүртэл тонгойж харлаа. "Хаана чинь байсан юм бэ?" гэвэл нөгөөх чинь хожгороо далдлах үйлдлээ давтангаа "Арвин гүчтээ бүдээ Махай..." гэж байна. Тэр үйлдэл олон давтагдах нь согтож эхэлж байгаагийн шинж юм гэсэн. Тэгснээ л "...дихаад жижигшиг Махайнууд бөр арвин байна... чи үжвүү?... хар чираатай хүн утга урлаг, бие тамир бахтай... чи үжвүү?...эвээрийн чидвуурнаа шаахан тохиолыг олхыг чирмаажийдаг...чи үжвүү?" гээд давь давь гэсээр бүүр ядаргаа болж өглөө дөө. 

    Ахын яриагаар бол "Махай" гэж нохой юмуу муур ч юмуу нэг л их урт сүүлтэй амьтан болтой юмаа. Яаг ямар амьтан юм бээ? гээд ширүүхэн асуувал "махай, махай... яагаавээ махай" гэснээ гараараа дүрслээд эхлэхээр нь ТАТА ТУНГАд орж байгаа мэт юм боллоо. Би тааж гарлаа даа. "Нохой... муур... чоно... загас... зараа... шувуу... хэрээ... тагтаа...". Тагнаа ах толгой сэгсрээд л "Махай, Махай" гээд янз бүрээр гараа мушгиралдуулаад дүрсэлж үзүүлээд байв. "Салхи... үүл... шумуул... зөгий... аан тэгвэл халбага... сэрээ... зүү... зүү утас... бишүү?.. цааш нь үзүүлээдай үзүүлээдай. Цаг яваад байна. (Ооё дүрдээ итгэчихсэн)... хүрз... малтуур... хулгана... бүжиг... бүжигчин... зурагт юмуу?.. цох... цох хорхой... жаран хөлт... чийгийн улаан... өт...өт мөн юм уу?". Ёоо ӨТ гэсэн чинь ах "Мөнө мөнө. Өттөө идалхан... гиеэ мөнөө урт шөө" гэчихээд биеэ хөнгөлөхөөр гараад харайчихдаг байгаа. Ээ бурхан минь. Махай нэртэй хийгээд өттэй адилхан урт амьтан юм бол МОГОЙ л байж таарна биздээ. Махай байхдаа ч яахав дээ. Могой гэхийг Махай гэж байгаа энэ хүний хэл яриа хэр тэгшхэн байх нь ойлгомжтой.

    Бас болоогүйээ. Одоо жинхэнэ Анак-Ондоог нь олох үлдсэн. Хааш нь унагаачихдаг золиг юм бол доо гэж бодсоор тэр хавиар могойн дүрстэй юу ч юм бүү мэд нэг юм хайж байх зуур, Төмөрөө эхнэртэйгээ орж ирэхээр нь ямар нэг Анак-Ондоог хайж байгаа тухайгаа тэдэнд хэллээ. Эрхбиш Монголд дээд сургууль төгссөн юм гэсэндээ эхнэр нь хамаагүй цэвэрхэн ярих учир ойлголцоход ч амар. Тэд бас л "юу юм болдоо" хэмээсээр ахын хаяж гээсэн  зүйлийг надтай хамт хайлцаж гарлаа. Гэтэл Тагнаа ах маань эргэж ирээд биднийг юу эрээд байгааг асуудаг байна шүү. Тэгснээ л тэд хоорондоо, харийн шахуу болчихсон эх хэлээрээ яриад инээлдээд унангуут хэрэг биш болсон нь ойлгомжтой боллоо. Би ч бас худлаа дагаж инээгээд, юу болсныг ойлгохыг аминдаа хичээлээ. Хамаг учир нэгэнт ил болсон хойно ямар юмных нь инээх байхав дээ. Түййй Чоорт... Тэсэлгүй ийн дуу алдаад хамаг хараалаа барж, нөгөө хожгороо хаадаг үлдсэн жаахан үсийг нь үгтээгээд хаячихмаар санагдаж байсан шүү. Мань хүн АНАКОНДА могойны тухай кино үзсэнийгээ надад сүр болгон ярьсан нь тэр ажээ.

   Гэтэл тэрүүхний хооронд үхтэлээ Тата Тунгадаж, бас тэгэн тэгэн арай гэж таньсан могой гээч амьтныхаа дүрстэй ямар нэг юмыг хайж айл амьтан самарч л байдаг. Түлхүүрийн оосорорхуу нэг тийм жижигхэн л юм байгаа байх гэж бодоод байсан юм л даа уг нь. Тэхдээ л "Үжвүү" гэснийх нь зоргоор л уулгамч юм шиг босон харайж, юуг нь ч мэдээгүй байж эрж хайгаад, ухаад төнхөөд унадаг би ч гэж би. Нэг л их Анак-Ондоо хайсан хүн. "Усыг нь уувал ёсыг нь дага" гэдэгчилэн эдгээр хүмүүсийн хэл яриа, ёс заншлыг таньж мэдэлгүйгээр тэдний дунд амьдрах хийгээд, хамтарч ажиллана гэхэд хэцүү л юм билээ. Тэд маань намайг буцахад "Үнэн жөв ивдалдаа вийлчилгээ үгаад, адал жөв ивдалдаа амжалт үжүүлээд, Ех вийлсийг бөтөөгөөрэй..." гэж ерөөж байна лээ. Түй Чоорт гэсний утгыг надаас асуухаар нь би "О чаандмана ээрдэнэ" гэчихээд урдаас нь мангар юм шиг инээсийм даа.

start=16 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 66-с 17-66 харуулж байна

null
FC

Үгүй ээ бас тийм ч юмуу тэхдээ та бидэн 2т тийм зангаа нтр хэрэг байна уу хэхэхэ. Шууд л харцаараа ойлголцоно биздээ хэхэхэхэ

Улаан Хатан

АНАК-ОНДООг үзсэээн үзсэн. Айр том МАХАЙтай мөн биздээ.хэхэ

bono (зочин)

ene yasn alia blog ve.yo eleg eleg

Naomi (зочин)

Төмөртаваг гэнээ.Инээдтэй нэртэй юмаа.Хүний нутагт амьдрах хэцүү.Харин чи алдаагаа сайн ойлогосон байна.Ийм хүн ховор шүү

Арслантай авдар

ЭФСИ: Агаа нь амаараа л алцганжаагаамаа. Гэрэлт ирээдүй минь та нар шүү дээ

Улаан миний дүү: Үзсиймуу хахахааөө. Хэр САйн үзсэн бэээээ ккк

Воно: Болно доооооо. Болноооо хоёулааааааааааа

Наоми: Найз нь жаахан дургүйгээ хүрүүл Модонпял гэдийн ккк Маангэр тоглоом даанөө тэд

Lily (зочин)

пөөх авдар ах бичлэг оруулчиж гээч.Зүүд биш л бга даа

xoxo (зочин)

ooh Avdar ah beegii hiitsen baishd :D sainuu arslantai avdarahaa,,, anak ondoo bhdaa yahudee xixiixix ;

Арслантай авдар

Лили: Нээрээ би бичлэг оруулчиж. Энэ чинь би зүүдлээд байна уу, чи зүүдлээд байна уу?

Хоходамба: Сайн уу дүү? Чи бас зүүдлэх ажиллагаанд оролцоод байгаамуу даа. Наана чинь харин иймэрдүү азаарны юм болох нь гайгүй байхаа тэ ккк

Улаан Малгайт

Ахаха. Мангар инээдтэй ёооххх

Gorgeous

хохохо элгээр минь мөсөн дээрх уран галтиргаа хийлгээ хаячлаашдээ

Арслантай авдар

УЛААН МАЛГАЙТ: Чи маангар гоё инээдгийм байшд ёооолж кк

Gorgeous: Ясан бөмбөнг яг дагзаар чинь мөргүүлэн наадсан бол яанаа.Баларлаашд

MES POSTZ

Ооо Чандман ирдэнэшдаа ккк

Хөгжилтэйм. Би нэг тийм гальтаргаатай хэлтэй хүнээр юм орчуулгуулсан чинь "Эзэгнэлтйн зардал" "Сүйтгэлийн зардал" энэ тэр гээд байдаг байж билээ кк

Харин Циркийн урд нэг Монгол бичгээр бичцэн юмыг тэр нөхөр надаас асуухаар нь Ч.. ч Чингис хаан гээл аваа хаяцан чинь Чингэлтэй дүүрэг гэсэн юм байсан байгаам. Ккк

Арслантай авдар

Мэс: Со ах жорлонг зарлал гэж уншдаг шиг юм блсон байшдээ хахахааааа. Буриадад "Хээлтэй басгадад совет өгөх центр" гэж байдгийшд хахахаааааа

Oyuna

Javartai Ovgonii Hamar Ulaan ..Happy New Year 2011

Арслантай авдар

Оюунаа: Энд жавартайгаар барахуу. Баярлалаа хө. Чамд бас шинэ оны мэнд хүргиээ. Сайхан баярлаарай найзуушкаа

Elkhan

би бол Маахай гэвэл... баавгай гээл далийх юм бна... Анак-Ондоо... хэхэ

Арслантай Авдар (зочин)

Маахай биш махай гээд байсиймаа. ТАТА ТУНГА-д баавгай мөнүү гэж асуусөөн асуусан

Буруу бичигч (зочин)

За да ахын бичлэг сайхан байнаа сайхан байна

Арслантай авдар

Ширээний анддаа таанкс. Мундаг эр билээ л чи...

Шувуухай

хг хг хг ккк

Бөби

Хөөх умшаад байхнээ би нэг таг олж онгойлгохүй бол сэтгэл амрахгүй болчлоо юу бга бол доо

Арслантай авдар

Шувуухай: Гоё инээдгийм байшд

Спонж: Нэг биш нэжгээд таг онгойлгох хэрэг гарах вий дээ. Яанаа к

***ЛуНа***

хэхэ...инээдтэй юм...
Нээрээ л бид адилхан монгол үндэстэн ...
нэг нэгнийхээ ёс заншил, үүх түүхтэй танилцаж, тэднээс суралцаж сурах ёстой шүү тэ...

Арслантай авдар

Луна: Харин тиймаа. Ядаж Сохрын газар сохор, доголонгийн газар доголон явалгүй болохгүй. Хаа очиж манайхан хөрвөх чадвар сайтай золигнууд дөө. Хаа ч амиа аваал гарна

***ЛуНа***

Аанхаан...
би бас их боддийм тэгж....
угаасаа тээд сурч буй мэргэжлийн онцлог...

С.Гантулга

Оо чандмана эрдэнэ.
Гэцүү хорвоо юу даа.

Арслантай Авдар (зочин)

Луна: Өө тэгэлгүй яахав. Мэдрэмж шаардахгүй мэргэжил гэж байхгүээ тэ? Угаасаа энд хошин мэт боловч, яаг үнэндээ ичмээр л юм байгаам. Онигоог онигоо л гийшд кхх

Гантулга: Гэцүү гэцүү. Хүний газар өөрснийг нь дооёолжээж алуулуул яана ккк

***ЛуНа***

аанхаан тийм шүү...нээрээ...Мэдрэмж шаардахгүй мэргэжил гэж бхгүй...
Таньтай санал нэг бнөө...

Арслантай авдар

Ямар ч үед үнэн байх нь л... Маазарч болноо...

Сод

haha awdar and krilleer usgude zuw ewlulj surh gj ydjihad magaashnaas uigarjin mongoloor bichxees

Арслантай авдар

Сод: Тэг өвгөөн. Чи бичиж л чаддаг юм бол мань шууд дэмжинэ. Битий гол харлуулаарай даа. Шуушаашөө амжихуу???

Дээс...

нилээн дээр үед нэг өвөр газар очиж билээ... тэгээл өөрийгөө асар их орос хэлтэй гэдгээ мэдсымдаа ... өвөрлөгч нар хятад үг 50/100 хувь, би орос үг зууны тавин хувь... гэхдээл ойлголцоол байж билээ хэ хэ .. бид чэн ер нь оросоор яридым билээ... лифтээр буугаад, подээзнээс гараад, машаандаа суугаад,колонк орж бэнзин аваад, тамхиа зожгаалкаар асаагаад, канутиятр ороод гэх мэтчилэн...

Арслантай авдар

Дээспи: Яаг үнэн. Тэр болгоныг асуухаар нь заримдаа ядаргаа болдийшүү.

Oyuna[ooriihooroo] (зочин)

Zohiogchiig olj ugsund bayrlalaa!!!

Мө Мө Мөрррөөөдөл (зочин)

аххаха чандмань эрдэнэ гоя дуушд одоо нэг сонсмоор санагдчилаа

Арслантай авдар

Оюунаа: Маангар удаан бодлоошд. Саналаа саналаа

Мандаарин: Дуулахуу хоёулаа кххх

Мө Мө Мөрррөөөдөл (зочин)

айр сулгийшд:р

Арслантай Авдар (зочин)

Мөрөөдөл: Ээлдээ юү гэж байгаам бэ? Ойдгүээ

mazaalai

бантах голохгүй бол энэ тэр.... хэ хэ хө том юм аа

Арслантай авдар (зочин)

Харин тиймаа. Бантан голкуу таргалхымсаа

peppery (зочин)

хахаха хийж өгсөн бантанг голохгүй идээрэй...

xoxo (зочин)

shine yum hiigeechee ta, blogiin domog bolloo :))

Арслантай авдар

Яадийн. Хийхгүү. Зав алга. Нээтгүү газар байгаам. Тэгээд яадийн. Домог болуул болжилайг хахахааа. Маангар хэрүүлч наассс

Усны хувилгаан (зочин)

Агаан дүү, манай балгаснаа одоод ираа юу? Гачааны ард олон бултаар амар мэнд шиг үү?

Загас

Энэ нөгөө шүдний ооны рекламандээр гараад байдаг ая уу? Их гоё юм. Сонсоод л байна :)

☺Инээмтгий kkk☺

Хахахахаха ёохх айр сүртэй сүртэй инээлээ шд
Аан Түй Чоорт гэдэг чэн "О Чандмана эрдэнэ" гэжаан бээшд тэ? эдр кк

Хөх толботой Хөх Монголын хүү

АВДАР ЭРГЭЭД ИРЖЭЭ.

Zoozhon

үүүүүүүүүүүүүүаааххахахаххахаххаха ёооооооооооооооо элэг элэг элэг.....гөшлөөөөөөөөөөөө
унших гэж инээсээр байгаад таарлаа ёооо

hasar (зочин)

unheer tasarhai blog yum aa abdar neebel unguruu gej une yum aa XAXAXA

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)